Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Пүрэвгарам: Ажлын байранд ХАБЭА-ыг хангаж ажиллах нь удирдлагын манлайлал, ажилтны оролцооноос ихээхэн хамаардаг

2022-5-11
0
ЖИРГЭХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны Боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарын тэргүүний хамт олноор “Милко” ХХК шалгарсан. Бид энэ талаар “Тэсо фүүдс” группийн ХАБЭА-ын бодлогын менежер Б.Пүрэвгарамтай ярилцлаа.


-Юуны өмнө боловсруулалт үйлдвэрлэлийн салбарын тэргүүний хамт олон болсонд нь баяр хүргэе. Танайх тэргүүн байранд шалгарсан туршлагаасаа хуваалцана уу.

-Баярлалаа. Манай компаний хувьд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны Боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарын шилдгээр 2019, 2021 онуудад  хоёр дахь удаагаа тэргүүн байр эзэлсэн байгаа.  Миний хувьд ХАБЭА-н чиглэлээр 9 дэх жилдээ ажиллаж байгаагаас боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тав дахь жилдээ энэ компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцан ХАБЭА-н бодлогын менежерээр ажиллаж байна.

-Милко компани ажилчдынхаа эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцлийг хэрхэн бүрдүүлж ажилладаг вэ?

-Бидний хувьд 2019 оноос эхлэн MNS ISO 45001 2018 хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг менежментийн тогтолцооны стандартыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж 2021 онд амжилттай баталгаажуулсан.

Ингэснээр байгууллагынхаа үйл ажиллагаанд ХАБЭА-н эрсдэлийг зөв удирдах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар стандартыг нэвтрүүлж чадсан.

-Энэ чиглэлд ямар ямар ажлуудыг шинээр санаачлан хийсэн бэ?

-Бид компанийнхаа үйл ажиллагаанд холбогдох ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлагуудыг тогтоож нийцлийг хангах,  ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт арга хэмжээ зохион байгуулах,  ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, удирдлагынхаа  манлайллыг  бий болгоход чиглэсэн олон ажлуудыг төлөвлөн ажилдаг. Тухайбал ажлын байрны үйл явц бүрд аюулыг тодорхойлж эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлүүдийг хянах, менежментээ тогтмол сайжруулах чиглэлд нилээд анхаарч ажилладаг. Мөн ажлын байранд  хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, хэвийн бус нөхцөлтэй ажлын байрыг хэвийн болгох, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах чигэлэлд сайжруулах төлөвлөгөөнүүдийг боловсруулж хэрэгжилтийг ханган ажилдаг юм.

-ХАБ-ын хангахын тулд ажилтан болон ажил олгогч нарын харилцан оролцоо чухал байх.

-ХАБЭА үйл ажиллагааны ажлуудаас онцлог гэх юм бол ажилтнуудын оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллаж байна.

Тухайлбал ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссийн багийг чадвахжуулах сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажилтнуудтайгаа хамтран ажилладаг.

ХАБЭА гэхээр нэг л хүний хийх ажил гэж буруу ойлголтууд байдаг.  Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд ажилтан, албан тушаалтан бүрд тодорхой хэмжээнд өөр өөрийн хүлээх эрх, үүрэг хариуцлагыг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс тэр шаардлагуудыг хангаж ажиллах чиглэлд илүү их анхаарч ажиллах нь чухал.

 

Ажил ологчийн хувьд ХАБЭА-н эрх үүрэг хариуцлагыг оновчтой тодорхойлж дотоод ХАБЭА-н дүрэм, журмууддаа тодорхой зааж өгч мөрдүүлэх хэрэгтэй.  

-Ер нь ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд  өөрсдөө удирдлагууддаа ХАБЭА-н талаар мэдлэг мэдээллийг сайн өгч ойлгуулж ажиллах шаардлагатай байдаг. Ажил олгогч нар ХАБЭА-н талаар мэдлэг дутмагаас болж ажилтнуудын эрх зөрчигддөг тохиолдол цөөнгүй гардаг бол байгууллага ч мөн адил санхүүгийн эрсдэл хүлээх цаашлаад үйл ажиллагаа доголдох хүртэл асуудал тулгарч болно.   Тиймээс ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд маань үйл ажиллагаанд тохирсон менежментийг бий болгож байгууллагад учирч болох эрсдэл боломжийн талаар ажил олгогчтойгоо тогтмол мэдээлэл солилцож хамтран ажиллах нь чухал юм.

-Танай компани хувьд  нийт хичнээн ажилтантай вэ?  ХАБ-ын хэдэн мэргэжилтэн байдаг вэ?

-Милко компани 350 орчим ажилтантай 4 үйлдвэртэй бөгөөд “Тэсо” группийн салбар хүнсний чиглэлийн компани. Милко компани хувьд хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан хоёр ажилтантай. Ер нь манай удирдах ажилтнууд ХАБЭА-н асуудал дээр маш их манлайлал сайтай оролцдог.  Үйлдвэрийн дарга , албаны дарга нар өөрсдийнхөө эрх, үүрэг хариуцлагын хүрээнд ажилтнуудаа ХАБЭА-н сургалтанд хамрагдахад шаардлагатай цагийг зохицуулж өгөх, Хамтран эрсдэлийн үнэлгээ хамтран хийх гээд ХАБЭА-н асуудал дээр маш сайн хамтран ажилладаг. Үйлдвэрийн менежерүүд маань өдөр тутмын зааварчилгын бүртгэлээ өөрсдөө хэвлээд тавьчихдаг, хяначихдаг байх жишээтэй.

-Үйлдвэрлэлийн байгууллагуудад хөдөлмөр аюулгүй байдал талаас  юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Аж ахуй нэгжүүдэд ажиглагдаж байгаа нэг асуудал бол үйлдвэрийн осол гарахгүй ХАБЭА ажилтан хэрэггүй юм шиг ойлгож анхаарал суларч эхэлдэг. Ажил олгогч нар маань ХАБЭА-г зардал гэж хараад эхэлдэг. Аюулгүй байдлыг тогтмол хангаж байж, ажил олгогч маш сайн ойлгож, дэмжиж хүлээж авч  байж ажилтны  аюулгүй байдал хангагдана. Эрсдэлийн талаар ярихаар муу ёр гэдэг уламжлалт сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Эрсдэлийг тогтмол хянаж байж л урьдчилан сэргийлж чадна. 

ХАБЭА-н ажилтан  маш их хариуцлагатай ажил хийдэг. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг 124 цагийн сургалтаар бэлтгэж байгаа нь хангалтгүй гэж миний хуьд үздэг. Ийм богино хугацаанд хангалттай мэдлэг эзэмшээд явдаг нь ховор байх. Тэгэхээр ядаж сургалтын байгууллагууд маань төгсөгч нараа цаашид сайн чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Миний хувьд боловсруулах үйлдвэрийн салбарын компаниудынхаа ХАБ-ын ажилтнуудыг хоорондоо мэдлэг, туршлага солилцъё мэдлэг мэдээллээ үнэ төлбөргүй хуваалцъя гээд клуб хүртэл байгуулсан байгаа.  

Манай байгууллага ХАБЭА-ын сарын аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Сонгоинхайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Засаг даргын тамгийн газар, ХАБЭА-ын зөвлөлтэйгөө хамтраад туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй ААН байгууллагын, хөдөлмөр аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтнууд манай байгууллага ирж  ХАБ-ын хэрхэн ханган ажиллаж байгаатай танилцаж, туршлага солилцоод явсан байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    26 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    43 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    53 мин
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    13 цаг 12 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    15 цаг 38 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    17 цаг 18 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    17 цаг 19 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    18 цаг 42 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    18 цаг 53 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    20 цаг 9 мин
  • Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ
    20 цаг 48 мин
  • Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
    21 цаг 16 мин
  • ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
    21 цаг 24 мин
  • Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа
    21 цаг 40 мин
  • Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
    21 цаг 49 мин
  • “Хүн аалз” киноны од Тоби Магуэр экс эхнэрийнхээ хуримыг ХӨТӨЛЖЭЭ
    22 цаг 13 мин
  • З.Эрдэнэ-Очир: Багш маань “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм
    22 цаг 40 мин
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
    23 цаг 9 мин
  • Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
    23 цаг 17 мин
  • “Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
    23 цаг 32 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК