Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Билгүүн хүүгийн эмчилгээнд зориулсан “Meraki” үзэсгэлэн дэлгэгдлээ

2022-5-27
0
ЖИРГЭХ

Жил бүрийн хавар сурагчдынхаа бүтээлээр уран зургийн үзэсгэлэн гаргасаар дөрвөн оныг үджээ, “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль. Энэ удаагийн “Meraki” уран зургийн үзэсгэлэн “Монгол Арт” галлерейд өнөөдөр нээлтээ хийлээ. Уламжлал болгон зохион байгуулах болсон уг үзэсгэлэнг жил бүр ямар нэгэн сайн үйлст зориулдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа бүтээлээс олсон орлогыг Эрдэнэт хотын наймдугаар ангийн сурагч Д.Билгүүн хүүгийн эмчилгээний зардалд хандивлах юм. “Улаанбаатар Элит” сургуулийн сурагчдын бүтээлээр гаргаж байгаа энэ жилийн үзэсгэлэнд 1-9 дүгээр ангийн сурагчдын 380 гаруй бүтээл дэлгэгджээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал, багш, сурагчидтай ярилцлаа. 


“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн захирал Б.Тамир:

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Meraki үзэсгэлэнгийн тухай танилцуулахгүй юу? Хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байна вэ? 

-Энэхүү үзэсгэлэн дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Анх энэ үзэсгэлэнг санаачлаад зохион байгуулж байсан хүүхдүүд маань “Meraki” гэх нэрийг өгсөн. “Meraki” гэдэг үг грек хэлэнд “Уран бүтээлч хүн хийж буй бүтээлдээ зүрх сэтгэлийнхээ нэгээхэн хэсгийг шингээх” гэсэн утгатай юм билээ. Маш сайхан утга төгөлдөр санагдсан. Тиймээс энэхүү нэрээр дүрслэх урлагийн үзэсгэлэнгээ нэрлэж байхаар шийдсэн. Мөн сурагчдын маань олон нийгэмлэг, клубууд бий. Эдгээр клубууд урлагийн нийгэмлэгтэйгээ хамтраад энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдийн зурсан зургийг худалдаж авч байгаа. Борлуулалтын мөнгө Д.Билгүүн хүүгийн эмчилгээний зардалд зарцуулагдах учиртай. Яг энэ хэлбэрээр ирэх жилүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Д.Билгүүн хүүгийн эмчилгээний зардалд зарцуулна гэсэн шүү дээ. Энэ тухай дэлгэрэнгүй хуваалцахгүй юу? Хүүхдийн эмчилгээнд туслах нь хүүхдүүдийн шийдвэр байв уу? 

-Юу юунд зарцуулж болох вэ хэмээн хүүхдүүдтэйгээ санал солилцсон л доо. Үүний үр дүнд хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулахаар болсон. Орчин цагт хүүхдүүдийн эрүүл мэнд ихээхэн асуудал болоод байгаа. Мөн бие биенээ дээрэлхэх, гадуурхах зэргээс болоод бие болон сэтгэлийн хувьд хохирч буй хүүхдүүд багагүй байдаг шүү дээ. Үүний эсрэг дэмждэг, тусалдаг, ойлгодог хүүхдүүд бий шүү гэдэг дохио өгөхийг зорьсон. 

-Үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-Гурван өдөр үргэлжилнэ. Амралтын хоёр өдөр дэлгэгдээд нэг дэх өдөр бууж байгаа. Дараа жилийн арга хэмжээгээ эртнээс төлөвлөөд урт хугацаанд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

-“Meraki” үзэсгэлэн өмнөх гурван жилд дэлгэгдээд олсон орлогоо юунд зарцуулж байсан бэ?

-Эхний жилд хорт хавдартай гэсэн оноштой хүүгийн эмчилгээнд зарцуулагдсан. Мөн тэрхүү хүүгийн эмчилгээнд зориулж, дүрслэх урлагийн багш Ж.Анунаран маань уран бүтээлчдийн дунд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байсан. Тухайн үед нэлээдгүй хандивын мөнгө цугларсан юм. Харин хоёр дахь жилдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын төвд дөрвөн удаагийн сургалт зохион байгуулаад, үзэсгэлэнгээ дэлгэж байсан. Хүүхдүүдэд авч байдаг, хэрэглэж байдаг биш сурсан мэдсэн зүйлсээ хуваалцаж, түгээдэг нэгэн болж төлөвшиж байгаад баяртай байна. 

 

“Улаанбаатар Элит” сургуулийн 4с ангийн сурагт С.Халиун, О.Гэгээнээ:

Бид Улаанбаатар Элит сургуулийн “4С” ангийн сурагчид болох С.Халиун, О.Гэгээнээтэй уулзлаа. Тэд өнөөдрийн үзэсгэлэнд  зориулж модерн Монгол бүжиг бүжиглэсэн юм. С.Халиуны хувьд зураг зурах сонирхолтой бөгөөд бүдэг өнгө сонгож зурах дуртай гэнэ. Харин өнөөдрийн үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлээ олон өнгө хоршуулж зурсан байгааг та харж байна. 

Харин О.Гэгээнээ “Тэмүүлэл” нэртэй бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож байна. Түүний хувьд шар, ягаан, цэнхэр өнгийг хослуулж зурсан энэхүү бүтээлээрээ “үргэлж урагшаа тэмүүлэх гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн” гэв.

 

“Улаанбаатар Элит” сургуулийн урлагийн багш Ж.Анунаран: 

Урлаг бидний амьдралын бүхий л жижиг орон зайд хүртэл оршиж байдаг. Тийм ч учраас хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал. Хүүхдийг багаас нь эхлээд зураг зур гэх биш түүнийг ойлгохоос эхлэх нь чухал байдаг. Урлагийг ойлгож, хүлээж авч,уншиж сурснаар биеэ авч явах байдал, юуг юутай хоршуулах, хувцсаа хэрхэн сонгохоос эхлээд маш хэрэгтэй туршлага бий болдог. Өнөөдрийн үзэсгэлэнд 5-6 дугаар ангийн сурагчид маань хаягдал бүтээгдэхүүн, хуучин эд зүйлсийг нэгтгэж ямар туршилт хийж болох талаар хичээл дээр үзсэн мэдлэгээ бататгаж бүтээлээ хийсэн байгаа.

 

“Улаанбаатар Элит” сургуулийн есдүгээр ангийн сурагч Т.Анар: 

Энэхүү үзэсгэлэнд дөрвөлжин дүрсийг түлхүү оролцуулж зургаа зурсан. Зургандаа дулаан өнгийг түлхүү оруулж зурсан. Ямар нэг утга санаа байхгүй. Өөрийнхөө юу бодож байгааг зургандаа буулгасан. Миний хувьд зураг зурдаг гэхээсээ илүү сургуулийнхаа үйл ажиллагааг зохион байгуулдаг. Нийт хүүхдүүдийн 380 гаруй бүтээл энэхүү үзэсгэлэнд оролцож байна.

Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
Улаанбаатарт 29 градус дулаан байна
“ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    1 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    2 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    10 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    20 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    42 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    53 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    1 цаг 38 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    1 цаг 45 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    1 цаг 53 мин
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    15 цаг 44 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    20 цаг 27 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    20 цаг 40 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    23 цаг 58 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    23 цаг 59 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    Өчигдөр 10 цаг 16 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК