Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УГЗ Н.Лутбаяр: Адуутай хамт өвчин, хэрүүл тэмцэл импортолж байна

2022-6-16
0
ЖИРГЭХ

Үндэснийхээ баяр наадамд зөвхөн монгол адуугаараа уралдаж наадах шаардлага тавиад, шаардлагынхаа хариуг нэхэж, Д.Сүхбаатарын талбай дээр 10 хоног суусан уяачдын нэг, УГЗ сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяртай ярилцлаа.


-Үндэсний баяр наадамд эрлийз адууг уралдуулахгүйн тулд адууны импортыг хориглох хэрэгтэй гэсэн шийдэл дээр та ихээхэн ач холбогдол өгч байх шиг. Гэтэл аль хэдийнэ оруулаад ирсэн гадны адуунууд, тэдний үр төл хаа сайгүй тархсан байгаа шүү дээ...

-Тийм ээ, аль хэдийнэ оруулаад ирсэн гадны үүлдрийн адуунуудыг хаана, хэнд зарж, хэний гүүтэй үржилд оруулж, үр төл нь хэрхэн тархаад байгаа талаар өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл байхгүй, дэндүү замбараагүй байгаа нь үнэн. Чухам тийм учраас л энэ замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд нэмж адуу импортлохыг түр хугацаагаар ч болов зогсоох шаардлагатай байгаа юм.  Адууны импортыг хориглох хэд хэдэн шалтгаан байна. 2012 оноос хойш орж ирсэн адууны 85 хувь нь Гаалийн бүртгэл дээр 600$ буюу зааз адууны бүртгэлтэй байна. Манайд импортоор орж ирсэн хамгийн өндөр үнэтэй англи азраганы 60-аас дээш хувь нь 2 жилийн дотор үхсэн байдаг. Монголын эрс тэрс уур амьсгалд дасан зохицох чадамжгүй байгаа хэрэг. Улс орны эдийн засаг, өрхийн эдийн засаг, хувь хүний эдийн засаг энэ шамраганд өртөж байна. Жилд 20 сая доллар гарч байна гэсэн тооцоо гарсан байсан. Өөрсдийнхөө бий болгосон дархлааг үгүй хийхийн төлөө олж цуглуулсан мөнгөө үрж энэ импортыг хиймээргүй байна.  Тиймээс адууны импортыг зогсоож өгөөч гэж хүсч байгаа юм.

Хоёрдугаарт, аль ч улс үндэстэн өвчин импортолдоггүй. Харин Монгол улс ийм гутамшигтай түүхийг бичиж байна. Адууны импортыг дагаж Монгол улсад урд өмнө нь үзэгдэж, сонсогдоогүй адууны 7 төрлийн цусны өвчин бүртгэгдлээ. Бэлгийн замын өвчин ч бүртгэгдсэн. Ерөнхийлөгчид бэлэглэсэн адууг бэлгийн замын өвчинтэй байхад нь мэдсээр байж авчирсан тухай бид хангалттай хэлж, ярьсан. Ийм учраас импортыг зогсоож өгөөч гэж хүсч байна. Аливаа юманд дам утга гэж байдаг.

Гуравдугаарт бид хэрүүл тэмцэл импортолж байна. Эрлийз адуу орж ирснээр баяр наадам, үндэсний дархлаа, амин дэм аль аль нь устаж алга болж байна. Дээрээс нь хэт ялгаварлах үзэл явагдаж байна. Үндэсний баяр наадам маань ард түмний наадам биш, баян тарган цөөн хэдэн хүний зугаа цэнгэл болж хувирлаа. Мөн алдар хүнд, ашиг сонирхол цуг орж ирж байна.

Түүнчлэн үржлийн адууг оруулж ирж ашиг шимийг нь хурдан хүртэхийн тулд геноцит үйлдэж байна. Хүн төрөлхтөнд, ер нь аливаа амьд амьтанд “гажиг” төрөөгүй л бол илүү эрхтэн гэж байдаггүй. Монгол азарганыхаа сэлдийг илүү болгож огтлох шаардлага байхгүй. ММСУХ 4600 адуу уралдуулсан амжилтаараа Геннист бүртгүүлсэн. Энэ гайхамшигтай сайхан амжилтыг нь ярьж дуусаагүй байхад гутамшигтай муухай амжилтыг бүртгүүлэх гээд явж байна. Энэ бол геноцит. Тиймээс адууны импортыг яаралтай зогсоох шаардлагатай. УИХ-ын 76 гишүүнээс ганцхан Н.Ганибал гишүүн бидэнтэй ирж уулзаад, дэмжиж байгаагаа илэрхийлж, гарын үсгээ зурсан. Тэр адууны импортыг түр хугацаагаар тэглэх тогтоолын төсөл санаачлаад, ЗГ болон холбогдох байгууллагууд, мэргэжлийн холбоодоос санал авч байгаа юм билээ. Энэ тогтоолын төслийг дэмжээд, батлаад өгөөрэй гэж Засгийн газар болон УИХ-ын бусад 75 гишүүнээс хүсч байна.

-Эрлийз, монгол адууг ялгах гол арга нь сэрвээний өндөр, түүнийг нь лазераар хэмжинэ гэдэг юм яриад байгаа шүү дээ...

-Хууль зүйн сайд гэдэг нэлээд өндөр боловсролтой, бодлогын түвшинд юм ярьдаг хүн байж таарна.  Гэтэл энэ хүний өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой заалт байна. Уралдааны морийг “сэрвээний өндрөөр хэмжинэ” гэж байна. “Сэрвээ” гэдэг ямар ч хэмжигдэхүүн байхгүй. Хаана ч ийм хэмжүүр гарч ирээгүй. Байхгүй хэмжүүрээр, тэр тусмаа “лазер” гэдэг хэмжигдэхүүнээр хэмжинэ гэж ярьж байна. Байгаль бүтээгээгүй, байхгүй хэмжигдэхүүнийг лазераар хэмжих ямар ч шаардлага байхгүй. Ийм учраас энэ хуулиас “сэрвээ” гэсэн ойлголтыг авч өгнө үү. Уг хуулиа “Шилжилтийн үеийн хууль”, 2025 онд хэрэгжүүлнэ гэж ярьж байна. Өнөөдөр ард түмэнд агаар, ус шиг хэрэгтэй байгаа зүйлийг 2022 онд батлаад, 2025 онд хэрэгжүүлэх шаардлага байхгүй.

Хууль зүйн сайд гурав хоногийн өмнө хоёр холбооны төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ хорвоод байхгүй тэнэг санал тавьсан байсан. “Аймаг, улсын чанартай уралдаанд адуугаа сэрвээгээр хэмжиж уралдуулъя, сумдынхаа наадамд үйлдэрлэг байдлаар нь уралдуулъя” гэсэн санал хэлсэн байна билээ.  Үүнийг бид цэвэр улс төрийн шийдэл гэж харж байгаа. Бодит  амьдралд нийцэхгүй шийдэл. 2024 онд сонгогчдоос санал авахын тулд ийм шийдвэр гаргаж байна. Төрд ийм хүмүүс гарч суугаад, энэ мэт шийдвэр гаргаад байвал бид хэрхэн амгалан суух вэ..? Энэ ганцхан адууны асуудал биш юм. Төрийнхөө сүлдэнд адуугаа залсан хэрнээ сүншиггүй болгочихлоо. Үндсэн хуульдаа мал сүргээ хамгаална гэж хэлчихээд “очир”-ыг нь огтолчихлоо, одоо яах ёстой юм бэ..?

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ганзоригийн хүү Тэмүүлэн нар эрлийз морь уралдуулахын төлөө явж байна. Аливаа хүн анхнаасаа буруу явбал тэр замаараа л явдаг. УИХ-д эцэг нь тордоод яаж гаргаж ирсэн, эрлийз адуу яаж тарааж Архангайнхныг хулхидсан яг тэр ажлыг хийгээд явж байна. 50 хувьтай азарга нь Улсад 3 түрүүлсэн. Үнэнд гүйцэгдээд эрлийзтэй уралдсан чинь айрагт ч ороогүй. Ийм л хүмүүс улсыг удирдаж, биднийг мунхруулж байна. Одоо монголчууд мунхрахгүй болсон шүү. Бид наадамтайгаа байя, амин дэмтэйгээ байя, дархлаатайгаа байя, өв соёлтойгоо байя л гэж хүсэж байгаа юм. Өөр юу ч хүсээгүй.

-Танд баярлалаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.217.81)
    Адууны ям гэдэг өвчин Манайд огт байдаггүй байсан юм бна Гэтэл сүүлийн үед Эрлийз адуугаар дамжин орж ирж бна ганэ Энэ бол монгол улс адуу гүй болно гэсэн үг шүл Энэ Адууны Ям гэдэг өвчин адуунаас хүнд халддаг аюултай өвчин юм бна Дэлхийд Ям өвчин бол бактерлогийн зэвсэг адил аюултай гэж үздэг юм бна Энэ эрлийз адуу орублж ирдгээ болчихмоор юм да Монгол адуу маань л монголдоо зохицно
    2022 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (202.179.21.216)
    Зөв ярьж байна. Монголоороо наадмаар байна шүү. Дэлхийд хаана ч байхгүй Монгол адууны гайхамшигтай ген алдагдаж байгаад харамсаж байна. Одоо энэ асуудлыг цэгцлэхгүй бол замаа алдана даа.Наадамд цэвэр монгол адуу уралдах ёстой.25-аас доош цусны адуу уралдах нь зөв.
    2022 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    8 цаг 11 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    10 цаг 37 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    12 цаг 17 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    12 цаг 19 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    13 цаг 41 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    13 цаг 52 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    15 цаг 8 мин
  • Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ
    15 цаг 47 мин
  • Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
    16 цаг 15 мин
  • ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
    16 цаг 23 мин
  • Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа
    16 цаг 39 мин
  • Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
    16 цаг 48 мин
  • “Хүн аалз” киноны од Тоби Магуэр экс эхнэрийнхээ хуримыг ХӨТӨЛЖЭЭ
    17 цаг 12 мин
  • З.Эрдэнэ-Очир: Багш маань “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм
    17 цаг 39 мин
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
    18 цаг 8 мин
  • Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
    18 цаг 16 мин
  • “Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
    18 цаг 31 мин
  • Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
    18 цаг 34 мин
  • “Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
    18 цаг 41 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    19 цаг 41 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК