
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн байгууллагыг холбож, иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авч, шуурхай шийдвэрлэсэн талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээллээ.
Тэрбээр "Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн 11 байгууллага иргэдийн өргөдөл гомдолыг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна. Өргөдөл гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Өнгөрөгч зургаадугаар сард 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 144 өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэжээ. Нийт хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын 60.4 хувь нь гомдол, 5.6 хувь нь санал, 7.6 хувь нь хүсэлт, 26.4 хувь нь талархал байна.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар нь авч үзвэл:
- УНТЭ 27.6
- УХТЭ 13.8
- ЭМХТ 13.8
- ХСҮТ 10.3
- ЭХЭМҮТ 9.2
- УГТЭ 8
- ХӨСҮТ 6.9
- Бусад 10.3 хувьтай байна.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь харахад
- Эмч ажилчдын харилцаа, хандлага 12,6 хувь
- Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой 42,7 хувь
- Эмнэлэгт цаг авахтай холбоотой 37.9 хувь
- Бусад 6.8 хувьтай байна" гэв.
Д.Батчулуун












































