Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингис хааны харц

2022-7-26
0
ЖИРГЭХ

Эл хөрөг дээрх Чингис хааны харц тун учиртай анам. Хөргийг хэдэнтээ дэргэдээс нь харж, нягтлан шинжиж, тогтон харах тусам их хааны харц ер бишийн болох нь улам бүр мэдэгдэнэ.


Энэ өдрүүдэд Тайванийн Үндэсний “Хааны ордон” музейд Монголын түүх, соёлын холбогдолтой үзэсгэлэн гарч байгаа билээ. “Гүнжийн гайхамшигт цуглуулгууд” нэртэй энэ үзэсгэлэнд Хубилай хааны жич охин Сэнгэ Раги гүнжийн хувийн цуглуулгын үнэт өв дурсгалуудыг дэлгэн үзүүлж байгаа юм. Энэ тухай би өмнө нь бичиж уншигчдад хүргэсэн учраас дахин нуршихаа азнасу.

Энэ удаад мөхөс миний өгүүлэх гэсэн зүйл бол Чингис хааны хөрөг болой. Тийм ээ, энэ үзэсгэлэнд Монгол үндэстний дундаас төрөн гарсан агуу их хүн Тэмүүжин Чингис хааны эш хөргийг дэлгэн үзүүлж байгаа нь далдын далд архивын хадгаламжид байдаг хөргийг 4-5 жилийн хугацаанд нэг удаа ил гарган үзүүлдэг тэр завшаант цаг таарсан хэрэг. Аргагүй ээ, 740 шахам жилийн тэртээд зурсан хөрөг учраас ингэж онцгойлон анхаарч хадгалахгүй бол болохгүй нь ойлгомжтой.

За, тэгээд их хааныхаа эш хөргийг хэдэнтээ нүдээр үзэж, сүслэн мөргөж, сэтгэл итгэлээ шившин хүргэх ховорхон завшаан тохиож буйд баярлан мөхөс бичгийн хүмүн би бээр сэтгэл дотроо тэр бүхнээ шивнэн шившив. Чингэж их хааныхаа сүнс сүлд оршсон гэгээн дүрийн өмнө саатан зогсохуй удам хойчис нь болсон бидэн юу эсийг бодож, юу эсийг тунгаах билээ. Найман зууны тэртээх их өвөг дээдэс, Монгол гэсэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, Монголоо гэх сэтгэлээр нэгэн насны үйлийг бүтээн, өөрийгөө шатааж, өрөөлийг гийгүүлсээр дууссаны гүн учир шалтгааныг эртний мэргэдийн хэлсэнчлэн бийр бэхсээс бус, биет хөрөг дүрээс нь олж харахыг хичээн, олны гайхахыг эс ажран зогслоо.

Эзэн богд Чингис хааны эл хөргийг 1280 оны үест Хубилай хааны ордны зураач Хорихусун хэмээх монгол хүн зурсан гэж түүх бичлэгт тэмдэглээстэй байдаг. Чингис хааны ач хүү Хубилай хаан Монголын эзэнт гүрний их нийслэлийг Хятад газарт шилжүүлж, өнөөгийн Бээжин хотод төвлөрүүлэн их хотыг сүндэрлүүлсэн нь хятадаар Дайду буюу Их нийслэл, дундад Ази, Европ дахинаа Ханбалык, монголоор Хаан балгас хэмээн дэлхий дахинаа алдаршсан түүхтэй. Эртний монгол хэлнээ балгас гэдэг нь хот гэсэн утгатай үг байсан бол аажмаар түүхийн урт хугацааны туршид эвдэрч сүйдэн, эзгүй хаягдсан хотын үлдэгдэл, туурийг тийн нэрлэх болсныг бага залууст учирлан хүргэх ёстой анам. Яагаад гэхүл, өмнөх өгүүлэл, тэмдэглэлүүдийг маань хүүхэд залуучууд уншаад ойлгохгүй байгаа тухай хүмүүс халагласан нь нэг бус буйд оршино.

Хубилай хаан бол багаасаа хятад газар сууж, дорно дахины ёс заншил, эрдэм боловсролд цагааширсан хүн билээ. Түүний эцэг Тулуй нь Чингис хааны отгон хүү байсан. Чингис хаан нэгэн насны үйл зорилго болгон явж дэлхийн дайдыг нэгтгэсэн гүр их улсаа насныхаа төгсгөлд дөрвөн хүүдээ хувааж өгсний Монгол, Хойд Хятадын нутгийг голомт сахих отгон хүүдээ өвлүүлдэг эртний заншил ёсоор Тулуйд эзэмшил болгон өгчээ. Цагаан хэрмийн цаахан талд орших өнөөгийн Бээжин хот тэргүүтэй Хойд, Зүүн хойд Хятад бол эртнээс янагш нүүдэлчдийн нутаг орон байсан агаад тэр цаг үед Зүрчидийн Алтан улсын харьяанд байжээ.

Торгон хүрээ, суурьтай Чингис хааны хөрөг

Өмнөд Хятадыг ЭЗЛЭН НЭГТГЭХ Их аян дайныг удирдан Хятад орны гүнд явж асан Хубилай, ах Мөнх хааныг тэнгэрт хальсан тухай мэдээ аваад өөрийгөө хаанд өргөмжилсөн юм. Энэ бол 1260 оны хэрэг явдал болой. Улмаар 1267 онд Хархорумд төвлөж байсан их нийслэлийг дотор газарт шилжүүлэн Бээжинд аваачжээ. Тийнхүү Италийн алдарт жуулчин Марко Пологийн дуун алдсанчлан, Дайду Хаанбалгас хэмээх дэлхийд хосгүй үзэсгэлэнт сайхан хотыг цогцлоосон түүхтэй. Хятад ард түмний дунд “Бээжингээс өмнө Дайду-Хаанбалгас байсан” гэсэн зүйр үг байдаг. Тэр их нийслэлд агч их хааны ордон бас хосгүй үзэсгэлэнтэй, сүрлэг төгөлдөр байсныг Марко Поло дуу алдан зураглаж өгүүлсэн байдаг. Тэр гайхамшигт ордонд дээдсийн хэрэглэж асан эд зүйлс, хааны сэнтий, исэр суудал, хивс, хөшиг, ширээ сандал, ер буй бүхэн нь гайхамшигтай байжээ. Зарим нь ур хийц, чанар чансаагаараа өнөөгийнхөөс ч хол илүү байсан гэдэг. Хубилай хаан насныхаа сүүл рүү өвөг дээдсийнхээ зураг хөргийг зуруулан ордондоо залж, тэдний тахилгын сүмийг байгуулж, зургуудаас нь хувь хуулбар хийлгэн залж, тахиж шүтэх болжээ. Тэгж өвөг эцэг Чингис хаан, эмэг эх Бөртэ үжин, өөрийн эцэг Тулуй, эх Сорхагтани бэхи нарын хөргийг зуруулсан байна. Зарим түүхийн тэмдэглэлд өндөр өвөг Есүхэй баатар, өндөр эмэг Өэлүн эхийн хөрөг дүрийг ч бүтээлгэн сүмд залсан гэх нь бий. Тэдний тахилгын сүм тус тусдаа байсан нь үнэн юм.

Чингис хааны энэ эш хөрөг бол яг тэр үед ийм зорилгоор бүтээгджээ. Түүнээс өмнө их хааны хөрөг зураг байсан, түүнийг ордны зураач Хорихусун харж байгаад хуулж зурсан, бас Хубилай хаан түүнд, миний өвөг эцэг ийм хүн байсан хэмээн дүрслэн хэлж зуруулсан гэдэг. Тэгэхээр өнөөг хүрч ирсэн энэ эш хөрөг бол Чингис хааны хөрөг мөн гэдэгт эргэлзэх учиргүй.

Өнгөрсөн зууны ерээд оны үест цаг өөр болж, монголчууд түүх, соёлынхоо тухай айж бэргэлгүй дуугарах болсон сайн цагийн эхэнд зарим хүн энэ зургийг Чингис хааны хөрөг биш, Хятадын нэг жанжны хөрөг хэмээн мэдэмхийрч, эргэлзэх сэтгэл төрүүлж, олны сэтгэл, итгэлийг бүдэгрүүлж байсан юм. Үнэндээ тийм байх учиргүй аж. Яахлаараа мянга шахам жил ордлон сууж ирсэн үе үеийн хаад дээдэс Чингис хааны хөрөг хэмээн өөр хүний зургийг шүтэн тахиж, хамгаалан хадгалж ирэх билээ?

1368 онд Юань гүрний сүүлчийн хаан ухаант Тогоонтөмөр Дайду-Хаан балгасыг орхин гарахдаа Хубилай хаанаас хойших Монгол арав гаруй хаад зуу шахам жил ордлон суусан энэ хот, орд харшаас бараг юу ч авч явж чадаагүй байдаг. Тиймээс дэлхийн хагасыг эзлэн нэгтгэсэн их гүрний хааны ордонд дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан тоо тоймгүй их гайхамшигт эд зүйлс үлдэж хоцорсон нь мэдээж юм. Тэр бүхний дотор Чингис хааны эл эш хөрөг байсан нь лавтай.

Чингэж хэдэнтээ их хааныхаа сүнс сүлд оршсон ГЭГЭЭН дүрийн өмнө саатан зогсч, тэрхүү эш хөргийг тогтоон ажиж, эртний гайхамшигт судар ном шимтэн унших лугаа адил сэтгэл татагдан үзэвэй. Их хааны эш хөрөг үнэхээр гайхамшигтай ажээ. Тайванийн “Хааны ордон" музейгээс хэвлүүлсэн “Хааны ордны уран зураг, уран бичлэгүүдийн бүртгэл”-д дурдсанаар, тус музейд хадгалагдаж буй Чингис хааны энэ хөргийн өндөр нь 59.4 см, өргөн нь 47 см хэмжээтэй, торгоор бүрж хавтасласан зураг юм. Хаадын зураг тус бүрийн баруун талын хуудсан дээр тухайн хүний товчхон намтрыг хавсаргажээ. “Юань улсын түүх, тахил тайлгын тэмдэглэл”-д дурдсаныг үндэслэвэл, 1277 оны наймдугаар сард Хубилай хааны зарлигаар гүрний их нийслэл Дайду Хаанбалгаст дээдсийн тахилгын сүм байгуулах зарлиг буулгаж, улмаар удаахь оны арван нэгдүгээр сард дахин зарлиглаж Чингис хааны хөргийг бүтээхийг ордны зураач монгол үндэстэн Хорихосунд даалгасан байна. Хорихосун зураач их хааныг амьд сэрүүнд нь үзээгүй боловч ач хүү Хубилайнх нь дүр төрхөөр баримжаалж зурсан гэж үздэг. 1279 оны хоёрдугаар сард дахин зарлиг буулгаж Чингис хаан, Өгөдэй хааны хөргийг хувилан Судар бичгийн хүрээлэнд байрлуулж хавар, намрын улиралд тахилга үйлддэг болжээ.

Хөргийг илүү тод харуулвал

Их хааны хөргийг сайтар ажин өгүүлье: Хаан бээр тэргүүндээ элдэв гоёл чимэглэлгүй жирийн нэг малгай өмсчээ. Малгайн нүүрэн тал нь цагаан өнгөтэй, орой нь хар өнгөтэй, арьсан малгай бололтой. Дашрамд дурдахад, Хубилай хааны зураг дээр тэр бас яг ийм, гэхдээ нүүрэн тал нь хар, орой нь цагаан өнгөтэйгөөр дүрслэгджээ. Нарийн ажвал малгайг хийсэн бөс эдийн ширхэг, ангийн үсний ширхэг нь ялгаран харагдана. Тэгэхлээр энэ бол булган малгай биз. Асаасан дээл нь цагаан өнгөтэй. Мөн л элдэв гоёл ЧИМЭГЛЭЛ, ТОВЧ Сэлт байхгүй, эртний монгол дээлийн нийтлэг хийц хэлбэртэй. Хубилай хаан зураг дээрээ бас л яг ийм дээлтэй байна. Тэр үеийн монголчууд толгойн оройн үсийг хусч, зулай дээрээ тав гэзэг үлдээдэг, мөн хоёр чихний дээд ард туг үс үлдээн, түүнээ доош сүлжин унжуулдаг байжээ. Үүгээрээ хитанчуудын үсний засалттай тун адилхан юм. Түүх бичлэгт тэмдэглэсэнчлэн, Чингис хааны хөргийг зурсан энэ тиг жаягаар хожмын хаадын хөргийг зурдаг журамтай болсон нь үнэн аж. Хайсан хүлэг, Төмөр өлзийт, Ринченбал Эрдэнэцогт, Содбал гэгээн хааны хөрөг бүгд ижил хийж загвартай, өмссөн дээл хувцад, үс гэзэг, суугаа байрлал зэрэг нь яг адилхан байна. Утга халин цухас дурдахад, дээл асаах гэдэг үгийг хүүхэд залуучууд ойлгохгүй байж магад. Аливаа хэлэнд найруулгын түвшин гэж байдаг агаад жишээ нь, өмсөх гэвэл жирийн үг, асаах гэвэл эрхэмсэг найруулга, хэдрэх гэвэл дорд утга болно. Идэх гэвэл жирийн утга, зооглох гэвэл эрхэмсэг найруулга, гудрах гэх нь доромж хэллэг, энэ мэт айлчлах залрах-ирэх, унтах-нойрсох-дугжрах... гэх мэт олон жишээг дурдаж болно. Монгол хэл энэ шинжээрээ асар баялаг билээ.

Тэр үеийн Хятадын Сүн улсын элч Жао Хун бээр 1220 иод оны үед Сүн улсын элч болж Монгол оронд зорчин ирж их хаанд бараалхаж байсан бөгөөд харьж очоод бичсэн "Монгол татаарын тухай бүрэн тэмдэглэл” хэмээх судар нь дэлхийн Монгол судлалд нэгдүгээр эх сурвалж болдог үнэт бүтээл билээ. Тэрээр уг бүтээлдээ ингэж бичжээ: “Татаарын эзэн Тэмүжиний бие төрх хүдэр чийрэг, магнай өргөн, сахал урт, сүрлэг агуу, ер бусын болой" гэсэн байдаг. Чингис хааныг нас барснаас хойш дөч гаруй жилийн дараа Хубилай хааны дэргэд ирж шадарласан италийн алдарт жуулчин Марко Поло өөрийн сонссончлон: “Чингис хааны бие бялдар хүдэр чийрэг, билэг ухаан хурц сэргэлэн, үг яриа онцгой агаад баатар эрэлхгээрээ алдаршжээ” гэж тэмдэглэсэн бөгөөд, Хубилай хааны төрх байдал нь түүний өвөг эцэг Чингис хаан лугаа адил гэж сонссоноо бичсэн байдаг. Эдгээр мэдээ занги, эл эш хөрөг зэргээс үзэхэд Чингис хаан нь өндөр сүрлэг, хүдэр чийрэг биетэй, өргөн нүүр, уужим магнайтай, урт цагаан сахалтай, ухаалаг тогтуун харцтай хүн байжээ.

Чингис хааныг сэрүүн тунгалаг ахууд нь уулзаж учирсан өөр нэг хүн бол Даос хэмээх Бомбын шашны их арш Чанчунь бомбо мөн. Түүнийг дагалдан бараа болж аялан явсан шавь Ли Жичан нь аян замын тэмдэглэл хөтөлж явсан агаад Хятаддаа буцаж очсон хойноо “Чанчунь бомбын өрнө зүгт аялсан тэмдэглэл” хэмээх алдарт судрыг тэрлэн бичжээ. Харамсалтай нь энэ сударт их хааны дүр төрхийн тухай огт дурдсангүй. Үүнийг хоёр зүйлээр таамаглан цайруулж болно.

Нэгдүгээрт, Чингис хаан бусдаас ялгарах юмгүй монгол хүн байж. Тиймээс явуулын хүмүүс түүнийг онцлон дурдаагүй байх нь. Өнөөдөр гадаадын зарим улсад Чингис хааныг монгол биш, казах хүн байсан, япон, орос, европ хүн байсан гэх зэргээр булаалдах болсон. Хэрэв тийм бол түүнтэй уулзаж, бараалхаж явсан Жао Хун, Чанчунь бомбо гээд олон хүн энэ тухай зайлшгүй дурдах ёстой байсан. Үгүй ядаж л “Өнөөх зэрлэгүүдийн чинь дунд нэг огт өөр хүн..., казах хүн, орос хүн байж байна шүү!” гэж дуу алдах байсан нь гарцаагүй. Гэтэл хэн ч тэгж хачирхаж гайхсангүй. Хэрэв тийм байсан бол хожмын Марко Поло, Плано Карпини, Вилгельм Рубрук зэрэг олоН ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧид ч энэ тухай сОНСЧ Л таарна. Гэвч хэн ч тэгж хэлсэнгүй, бичсэнгүй. Тэгэхлээр Чингис хаан бол яах аргагүй монгол хүн байсан, хүн гайхаж хачирхамгүй, бусад монголчуудаасаа үл ялгарах эгэл жир монгол хүн л байсан байж таарна аа.

Хоёрдугаарт, “Чанчунь бомбын тэмдэглэл”-ийг бичсэн шавь Ли Жичан нь багшийгаа дагалдаж яваад зам зуурт үлдэж хоцроод, буцах замд нь угтан нийлсэн байдаг. Тийм учраас эл түүхэн үйл явдлыг бичиглэж тэмдэглэсэн гол эх бичээч нь Чанчунь бомбыг Чингис хаанд золгон бараалхахад биеэр байлцаагүй юм. Чухам тиймээс их хааны дүр төрхийг эл номд дүрслэн өгүүлээгүй нь тун магадтай.

Тайваньд хадгалагдаж ирсэн Монголын хаад, хатдын хөрөг зургуудын хамт хадгалагдаж байгаа Чингис хааны эш хөргийг үзэж шинжээд олж мэдсэн, төрсөн сэтгэгдлээ одоо хуваалцсу.

Нэгдүгээрт, энэ зураг бол Чингис хааны эш хөрөг эргэлзээгүй мөн. Бүр тодруулвал, 1278 онд Хубилай хаан өвөг эцгийнхээ хөргийг зуруулах зарлиг буулгаж зуруулсан тэр хөрөг мөн гэж үзэж байна. Ингэж үзэх хэд хэдэн учир байна. Юуны өмнө энэ хөрөг бол энд тэндээс, өөр газраас, Хожим хойно ТЭГЖ ИНГЭЖ ОЛДСОН ГЭСЭН зохиомол үлгэр домоггүй. 1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.

Хоёрдугаарт, тэгэхлээр Чингис хааны энэ эш хөрөг бол олон үе дамжин хааны ордонд хадгалагдаж ирсэн эх хувь мөн. Хөрөг дээрх дүр бол өөр хэн нэгэн биш, Чингис хаан мөн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зарим хүн энэ зураг дээрх дүрийг Чингис хаан биш, энэ бол хятадын цэргийн жанжин гэх нь байдаг. Шуудхан хэлвэл, Монголын Юань гүрний эсрэг улаан алчууртны бослогыг зохион байгуулан удирдаж, монголчуудын эсрэг хядлага үйлдсэн Шань мужийн захирагч Гоу Цишин гэгч хүн хэмээн 1743 онд Шангуан Жоу гэдэг хүний бичсэн номонд байдаг гэнэ. Тэр номын үгээр бол Гоу Цишиний хөргийг Чингис хааны хөрөг болгон засахдаа сахал нэмж, малгайг нь ангийн үсээр чимэглэн, өмсгөлд нь эмжээр нэмсэн гэнэ. Ийм зүйлд итгэхийн аргагүй юм. Тэгээд ч өнөөдөр Чингис хааны хөрөг хэмээх нэртэй зураг хоёр байдгийн нэг нь Бээжинд хадгалагдаж байдаг бөгөөд эл номд чухам тэр хөргийн тухай өгүүлсэн нь магадтай юм.

Гуравдугаарт, Тайванийн музейд ганц зураг ЭНЭ хадгалагдаж байгаа бус, үүний хамт Юань гүрний Монгол хаад, хатдын 25 зураг бий. Тэдний эдэлж хэрэглэж асан зүйлс, эш хөргүүд, хувийн цуглуулгад байсан Юань гүрнээс ч өмнөх цаг үеийн уран зураг, бийрийн бичлэгүүд байна. Эд бүгд тэртээх 13 дугаар зуунаас хамтдаа хадгалагдсаар өнөөг хүрч ирсэнд эргэлзэх нь илүүц буй заа. Ялангуяа Монголын хаад, хатдын эш хөргүүд бүгд нэг эх загвартай, дээр өгүүлсэнчлэн хаад, хатдын хөргийг зурах тогтсон журам, тиг жаяг байсны дагуу бүтээгдсэн хөргүүд юм.

Дөрөвдүгээрт, Чингис хааны хөргийг зурахад Хубилай хаанаар үлгэр болгосон гэдэг үг үнэний ортой байна. Үүнийг хоёр хааны хөргийг зэрэгцүүлэн харахад төвөггүй мэдэгдэнэ. Чингис хааны хөрөг дээр хааны асаасан дээл, малгай нь ерөөсөө л Хубилай хааны хөрөгт түүний өмссөн тэр дээл, малгай дүрээрээ байна. Хоёр зургийг зурахдаа нэгийг нь суурь болгож, түүнийгээ нөгөөг нь зурахдаа шууд ашиглажээ гэж хэлж болохоор. Хоёр хааны тэргүүн, нүүр царай, сахал үс, чих зэрэг эрхтнийг маш адилхан зуржээ. Та бүхэн ажигтун.

Ингээд үзэхээр энэ хоёр зураг нэг үед нэг дор бүтээгдсэн, нэг зураачтай нь эргэлзээгүй байна. 1368 онд Монголын ноёрхол дууссаны дараахан бичигдсэн "Юань улсын судар”-т тулгуурлан Өвөр Монголын эрдэмтэн Сайшаал "Чингис хааны товчоон”-доо бичсэнчлэн, Хубилай хаан өөрөөрөө үлгэр болгон зуруулсан гэдэг нь үнэн боловч, харин өтөл насны овор суулган үрчлээс нэмж зуруулсан гэдэг нь худлаа юм. Яагаад гэвэл 1279-80 оны үед буюу уг хөргүүдийг бүтээж байх тэр цагт Хубилай хаан өөрөө, өвөөгийнхөө тэнгэрт хальсан тэр насан дээр ирсэн буюу 65-тай болоод байсан тул тэгж өтөл насны овор суулгаж, үрчлээс зураас нэмэх шаардлагагүй мэт санагдана. Харин өвөөгөө ямархуу дүр төрхтэй хүн байсан талаар зураачид сайтар хэлж зөвлөсөн байж таарна.

Хубилай хааны хөрөг

 

Энэ бүхнээс үзэхэд, өдгөө Тайваньд хадгалагдаж байгаа эл зургийг их хааны өөрийнх нь зураг биш, хятад жанжны зураг гэх аваас Хубилай хааны хөргийг ч өөрийнх нь биш, өөр хүний зураг гэж үзэхэд хүрнэ. Гэтэл өнөөг хүртэл Хубилай хааны хөргийг өөрийнх нь биш гэж байсангүй, бас энд хадгалагдаж байгаа их хааны хөргийг ч өөрийнх нь биш гэж байсангүй. Дахин хэлэхэд мөн, биш гэж мэтгэлцэж ирсэн тэр маргааны бай бол өөр зураг юм аа. Эцэст нь мөхөс бичгийн хүмүн бээр нэгэн зүйлийг монгол түмэндээ хүргэх гэсэн билээ. Тэр бол Чингис хааны харц авай. Тийм ээ, эл хөрөг дээрх Чингис хааны харц тун учиртай анам. Хөргийг хэдэнтээ дэргэдээс нь харж, нягтлан шинжиж, тогтон харах тусам их хааны харц ер бишийн болох нь улам бүр мэдэгдэнэ. Их хааны харц үнэхээр жир биш, ямархан нэгэн ид шид, нууцхан увьдас шингэсэн мэт харагдана. Тогтон харах тусам тэр харц далд гүн утга агуулах мэт, хүнд гүн бодолд автсан мэт, эс бөгөөс чимээгүйхэн ямархан нэгийг асуух мэт ээ. Олон үеийн туршид ордонд залагдаж, үр хүүхэд, ач зээ, хойч үеийнхэндээ шүтэгдэж ирсэн энэ зурагт их хааны сүнс, сүлд хийморь шингэсэн байж таарна. “Жоконда” хэмээх алдарт зураг Париж хотноо Луврын музейд залаастай байдаг. Тэр зураг дээрх Мона Лиза хатагтайн инээмсэглэл хэдэн зууны туршид хүн төрөлхтнийг гайхашруулсан ирсэн билээ.

Жокондагийн үл ялиг инээмсэглэл асар их нууцыг агуулсан хэмээн цэцэрхэн өгүүлэгчдийн цуваа үл тасарна. Тэр инээмсэглэл нээрээ ямар далд нууцыг агуулдаг билээ? Үүн шиг Чингис хааны харц асар ихийг агуулнам, өгүүлнэм. Их хааны эл хөрөг ном хэвлэлд орсон, цаасан дээр буулган хувилж, зарж байдгаасаа огт өөр аж. Дэргэд нь зогсч байгаад хажуу тийш алхан хөдлөхөд тэр харц дагаж хөдлөх шиг болно. Зогтусч дахин ажихуйд далдын ид шид, увьдсаар ховсдон татаж, тэр харцаараа чимээгүйхэн шивнэх шиг болно. Их хааны харц ямархан далдын нууцыг агуулнам, бас ямархан учрыг өгүүлнэм бол? Та ажигтун, тайлагтун!

Тайванийн музейд буй Монголын түүх, соёлын холбогдолтой эд үзмэр, өв дурсгалуудыг Монголдоо аваачин монголчууддаа үзүүлэх талаар бид ярилцаж байгаа. Хэзээ нэг цагт, гэхдээ хол биш ойрхон нэгэн цагт эрхэм уншигч та тэдгээрийг, түүний дотор их хааныхаа эш хөргийг үзэх завшаан буй гэдэгт итгэнэм. Тэр цагт та, их хааны харцыг сайтар тогтон ажаарай. Тэр харц асар ихийг өгүүлнэм, бас далдхан нууцыг агуулнам.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, Тайвань, Тайбэй хот. 2015 онд зохиогчоос Тайванийн музейтэй хамтарч хэвлүүлсэн цомог ном

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    1 цаг 45 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    3 цаг 25 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    3 цаг 27 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    4 цаг 50 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    5 цаг 0 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    6 цаг 16 мин
  • Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ
    6 цаг 55 мин
  • Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
    7 цаг 23 мин
  • ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
    7 цаг 31 мин
  • Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа
    7 цаг 47 мин
  • Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
    7 цаг 56 мин
  • “Хүн аалз” киноны од Тоби Магуэр экс эхнэрийнхээ хуримыг ХӨТӨЛЖЭЭ
    8 цаг 20 мин
  • З.Эрдэнэ-Очир: Багш маань “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм
    8 цаг 47 мин
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
    9 цаг 16 мин
  • Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
    9 цаг 24 мин
  • “Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
    9 цаг 39 мин
  • Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
    9 цаг 42 мин
  • “Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
    9 цаг 49 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    10 цаг 49 мин
  • Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    10 цаг 53 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК