Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндэсний хэмжээний, туршлагатай компаниуд оролцсоноор гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимжиж байна

2022-8-15
0
ЖИРГЭХ

Өдгөө Улаанбаатар хотод 205 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна. Өнгөрсөн онд явуулсан түүвэр судалгаагаар гэр хороололд амьдарч буй иргэдийн 83 хувь нь газраа орон сууцаар солих хүсэлтээ илэрхийлжээ. Улаанбаатарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил ямар түвшинд хэрхэн өрнөж байгаа талаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд энэ онд хийж хэрэгжүүлж буй ажлын явц ямар байна вэ?

-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил нийслэл Улаанбаатар хотод 2013 оноос эхэлсэн. 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 57 хэсэгчилсэн талбайд 43 төсөл хэрэгжүүлэгч төсөл хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд 2519 айл газраа чөлөөлж, 12 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, гэр хорооллын 5000 гаруй /5182/ янданг буулгасан. Түүнчлэн төслийн хүрээнд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж байгуулан ашиглалтад оруулсаар байгаа юм. Өнгөрсөн хугацаанд жилд дунджаар 1500 айлыг орон сууцанд оруулдаг байсан бол 2021 оноос эхлэн дэд бүтцийн хүрээнд олон арга хэмжээ хэрэгжүүлж энэ жилээс эхлэн 5-6 мянган айлыг орон сууцтай болгохоор төлөвлөөд ажиллаж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд дунджаар 13-14 мянган айлын орон сууц ашиглалтад ордог. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 7300 айл шинээр орон сууцанд ороод байна. Оны эцэс гэхэд 15 мянган орон сууц ашиглалтад орохоор байгаа.

-Газраа чөлөөлж буй айл өрхүүдийг орон сууцанд оруулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ. Газраа чөлөөлсөн ч байрандаа орж чадаагүй хохирсон иргэдийн асуудлыг шийдсэн үү?

-Өнгөрсөн хугацаанд газраа чөлөөлсөн айлуудыг түр суурьшуулах байранд түрээсийн мөнгийг нь өгөөд байр орон сууцыг нь баригдаж дуустал хүлээдэг байсан. Өнгөрсөн жилээс дахин төлөвлөлтийн ажилд оролцож байгаа барилгын компаниудын хувьд айл өрхүүдээс газрыг нь үнэ тохиролцон худалдаж авах, эсвэл эхэлж барьсан орон сууцандаа шууд оруулах хоёр хэлбэрээр асуудлыг шийдэж байгаа. Ийнхүү бэлэн мөнгө болоод бэлэн байр олгох болсон нь иргэд хохирохгүйн дээр дахин төлөвлөлтийн ажил хурдацтай урагшлах боломж олгож байна. Нэг ёсондоо санхүүгийн чадавхтай, үйл ажиллагааны туршлагатай үндэсний компаниуд дахин төлөвлөлтөд орж ирэх болсон гэсэн үг. Тиймээс дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй явж байгаа.

Өнгөрсөн хугацаанд газраа чөлөөлсөн ч байрандаа орж чадаагүй 680 орчим айл  байсан. Эдгээр айл өрхийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг дарга бодитой шийдвэр гаргасны үр дүнд 500 гаруй айлын орон сууцанд нь оруулсан. Одоо 100 орчим айлын асуудал шийдлээ хүлээж буй юм. Хохирсон айлын асуудлыг энэ ондоо шийдэхээр компаниуд ажилдаа ороод байгаа. Нийслэлийн зүгээс дээрх гурван байршилд дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэхээр ажиллаж байна.

-Дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны хорооллууд баригдаж байгаа. Нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Орон сууц шинээр барьж буй компаниудын хувьд 70:30 харьцааг баримтлахыг шаардаж байгаа. Нийт талбарынхаа 70 хувьд орон сууц барьж, үлдэж буй 30 хувьд ногоон байгууламж байгуулах ёстой. Дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй хорооллуудын хувьд 50:50 харьцаатай байхаар зураг, төслийг гаргаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийг ч зэрэг шийдэж байгаагаараа давуу талтай. Сургууль, цэцэрлэг, нийгмийн дэд бүтцийг улс, нийслэлийн төсвөөс санхүүжүүлж байгаа. Энэ онд нийслэлд дөрвөн сургууль, зургаан цэцэрлэгийг орон сууцны барилгатайгаа зэрэгцүүлэн барьж байгуулж байна.

-Гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд гурван байршилд хэсэгчилсэн дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Ингэснээр тухайн бүсэд хаус хороолол барих боломж бүрдэнэ гэсэн үг. Эхний жишээ бол Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд хийгдсэн үйлчилгээний төв байгаа. Нийтдээ 300 айлыг холбоно гэж тооцоод дэд бүтцийг гудамжуудад татсан. Одоогийн байдлаар 150 айл холбогдоод байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    1 цаг 3 мин
  • Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ
    1 цаг 42 мин
  • Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
    2 цаг 10 мин
  • ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
    2 цаг 18 мин
  • Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа
    2 цаг 33 мин
  • Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
    2 цаг 43 мин
  • “Хүн аалз” киноны од Тоби Магуэр экс эхнэрийнхээ хуримыг ХӨТӨЛЖЭЭ
    3 цаг 6 мин
  • З.Эрдэнэ-Очир: Багш маань “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм
    3 цаг 34 мин
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
    4 цаг 3 мин
  • Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
    4 цаг 11 мин
  • “Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
    4 цаг 26 мин
  • Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
    4 цаг 29 мин
  • “Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
    4 цаг 36 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    5 цаг 36 мин
  • Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    5 цаг 40 мин
  • Үйл явдал: Баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ
    5 цаг 45 мин
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
    21 цаг 41 мин
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
    22 цаг 29 мин
  • МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
    23 цаг 11 мин
  • Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
    23 цаг 15 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК