Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран албан хаагчдад Анхны тусламжийн мэдлэг, чадвар олгох сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд болж буйгаараа онцлог юм.
Жил бүрийн 4 дүгээр сард аян өрнүүлж, хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа хийх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
Энэ жилийн аян "АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ" уриан дор зохион байгуулагдаж байна.
Сургалтаар анхны тусламж гэж юу вэ, анхны тусламжийн зарчим, ач холбогдлын талаарх мэдлэг, мэдээллийг дүүргийн Улаан загалмайн хороон дарга З.Өсөхбаяр өглөө.
Анхны тусламжийг зарчмын дагуу зөв үзүүлснээр амь нас аврагдана, сэтгэл зүйн дэмжлэг болно, үлдэц хүндрэлийг багасгаж, эдгэрэлтийг түргэсгэдэг маш чухал ач холбогдолтой байна.












































