Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баттогтох:  Залуу нас, хүч чадал эргэж ирэхгүй болохоор найман сая төгрөгийн зээл тавиад тэмцээнд явсан

2023-5-09
0
ЖИРГЭХ

Энэтхэг улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монгол Улсаас Доржпаламын Баттогтох алт, мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медальтай эх орондоо дөнгөж ирэхэд нь ярилцсанаа хүргэж байна.


-Тивийн тэмцээнд эх орноо төлөөлөн ганцаар өрсөлдөж, хос медальтай ирсэн танд баяр хүргэе?

-Үнэхээр баяртай байна. Насанд хүрэгчдийн 74 кг-ын жингийн суултын төрөлд 272.5 кг-ыг өргөж алт, таталтын төрөлд 260 кг-ын татаж мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр 662.5 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртлээ.

-Энэ таны хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим бэ?

-2009 оноос анхлан пауэрлифтингийн спортоор хичээллэж, 2017 оноос олон улсын тэмцээн уралдаанд тасралтгүй оролцож байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахиа оролцохдоо өнгөрсөн жил газраас таталтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол өнөө жил алт, мөнгөн медальтай болж, тивийн тэмцээний медалийн иж бүрдэлтэй болж байна. Би энэ тэмцээнд оролцох гэж цалингийн зээл дөрвөн сая, найз нөхөд, хамаатнуудаасаа үлдэгдэл дөрвөн сая төгрөгийг зээлээд явсан юм.

-Зээл тавин байж медальтай болохын хэрэг юу байна?

-Залуу насанд мөнгө олдоно, олдсоноо алдаж ч болно. Гол нь залуу нас эргэж олдохгүй, энэ хүч чадал эргэж ирэхгүй юм шүү дээ. Хүчтэй, бяртай байгаа дээрээ боломжоо ашиглая гэж бодсон, хичээсэн. Би алдаагүй ээ.

-Амжилтаа ахиулахад тань юу хамгийн ихээр нөлөөлсөн бол?

-Бэлтгэл сургуулилтаа бол тогтмол хийдэг. Гуравдугаар сарын 15-наас эрчимтэй хийж байгаа юм. Би Эрдэнэтийн дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид ажилладаг бөгөөд ээлжийн амралтаа аваад энэ тэмцээнд 45 хоног бэлтгэсэн.

-Хилийн чандад эх орноо төлөөлөн ганцаараа өрсөлдөхөд хариуцлага илүү нэмэгдэж байгаа биз?

-Тэгэлгүй яах вэ. Өмнө нь багаараа олон улсын тэмцээнд оролцоход амар байж. Тусалж дэмжих хүнтэй, бас улсын нэр хүнд ганц хүнээс шалтгаалахгүй болохоор сэтгэл зүйн дарамт бага байж. Пауэрлифтингийн хэрэглэлтэй төрөлд өрсөлдсөн болохоор тусламж авах хэрэг гарна. Гэхдээ би бас азтай. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга ах маань Казахстаны багаас надад туслах санал тавьсан нь амжилт үзүүлэхэд дэм боллоо. Өөрөө бол тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан. Намайг энэ тэмцээнд оролцуулах гэж хаа хол Гүржээс Энэтхэг рүү ирж амжилтанд хүргэсэнд баярласанаа илэрхийлье.

-Орхон аймагт пауэрлифтингийн спорт хурдацтай хөгжиж байгаа гэж дуулсан. Үүний нэг жишээ нь та байна?

-2010 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад Орхонд нэг клубтэй, 2-3 тамирчин л өрсөлдөж байлаа. Одоо өөр болж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй тамирчин өрсөлдтөлөө олон болсон. Биеэ даасан 10 клубтэй, тив, дэлхийн медальтай 10 гаруй тамирчин бий.

-Орхон аймагт пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон байх аа?

-Орон нутагт энэ спортын улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа болсон, зохион байгуулалтын тал дээр хүмүүс их ам сайтай байна билээ.

-Пауэрлифтингээр хичээллэхийн сайхан нь юундаа байна?

-Өрсөлдөгчтэй спорт боловч амжилтанд тэмүүлэхийн тулд өөртэйгөө өрсөлдөх нь хамгийн чухал шиг. Амжилтанд тэмүүлэх замдаа архи, тамхи болон элдэв муу зуршлаас хол байж чадаж байна. Хоолны зөв дэглэмтэй болно. Би 74 кг-ын жингээ 10 жил барьж чадаж байна.

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Mongol (202.126.90.127)
    Powerliftingiin sport mongol hund ih taarsan saihan sport yumaa. Bayar hurgie
    2023 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (122.201.21.117)
    баяр хүргэе, гэхдээ заавал пауэрлифтинг гэж байхаар зүгээр хүндийг өргөлт гээд бичиж болдоггүй юм уу? хүндийг өргөлтийн ... төрөл гээд ч юм уу.
    2023 оны 05 сарын 09 | Хариулах
    • M
      Powerlifting hundiin urgult 2 uur uur turliin 2 uur sport
      2023 оны 05 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
    13 цаг 11 мин
  • 23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
    13 цаг 30 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    13 цаг 49 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    15 цаг 6 мин
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
    16 цаг 18 мин
  • Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    16 цаг 20 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ
    17 цаг 26 мин
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
    17 цаг 35 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 336,1 мянган га талбайд тариалалт хийсэн байна
    17 цаг 39 мин
  • Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
    17 цаг 49 мин
  • Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа
    17 цаг 52 мин
  • АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц Калифорнид осолдож, 8 хүн амь үрэгджээ
    19 цаг 7 мин
  • Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ
    19 цаг 13 мин
  • Трамп "Их 7"-ийн удирдагчидтай хурцадмал харилцаанд байна
    19 цаг 30 мин
  • Герман улстай түүх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    20 цаг 33 мин
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
    20 цаг 36 мин
  • Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    20 цаг 45 мин
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
    20 цаг 50 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
    21 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    21 цаг 26 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК