Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НББХ: Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2024-1-10
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, тус хуультай холбогдуулан боловсруулсан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн таилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хийв. Ажлын хэсэг нэг суманд 3000, хороонд 5000 хүртэлх хүн амд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан нэг байхаар тооцож ажиллуулах, кэйс менежмент гэдэг нэр томьёог Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлд хүсэлт илгээж албан бичгээр хариу авсны дүнд хэвээр үлдээх, мөн кэйс менежментийн эрсдэлийн менежментийг эрсдэлт нөхцөлийн зохицуулалт гэж оноохоор зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг боловсруулсан байна. Түүнчлэн, анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч хуульд нийцүүлж дахин тодорхойлох шаардлага үүссэн тул “цахимаар дарамтлах” гэсэн тайлбарыг өөрчилсөн байна. Мөн, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрөөтэй саналуудтай холбогдуулан Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь гэр бүлд суурилсан урьдчилан сэргийлэх хүүхэд хамгааллын үйлчилгээ, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ гэсэн гурван төрөлтэй байхаар төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг лавшруулан асууж, эдгээр үйлчилгээг явуулах боловсон хүчин, ажлын байрны онцлог, санхүүжилт нь ямар байх, мөн хамгаалах байрны зардал, санхүүжилтийн талаар тайлбар авсан юм. Тэрбээр, хүүхэд хамгааллын асуудлыг цогц бодлогоор нь, мөнгөтэй, төсөвтэй нь, хүний нөөцтэй нь, хууль эрх зүйтэй нь, хариуцах эзэнтэй, хариуцлага тооцох механизмтай нь иж бүрнээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахын тулд орон тооны асуудалд анхаарах, үйл ажиллагааг тодорхой болгох талаар НҮБ-аас зөвлөмж өгсөн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат дурдаад, 2024 оны улсын төсөвт хүүхэд хамгааллын зардыг 8.0 тэрбум төгрөгөөр тусгасан болон хамгаалах байрны зардлыг орон нутгийн төсөвт суулгасан талаар тайлбарлав. Мөн тэрбээр нийгмийн ажилтны чиг үүрэг, эрх мэдлийг тодорхой тусгах тухай Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирын асуултад, хүүхдийн эрх зөрчигдөж байна уу, үгүй юү гэдэг дээр төрийн нэрийн өмнөөс үнэлэлт, дүгнэлт өгөх учраас нийгмийн ажилтнууд мэргэжлийн байх ёстой гэж үзэж байгаа хэмээн хариулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, хүүхэд хамгааллын ажилтан бол албан тасалгаанд суудаг хүмүүс биш, байнга айл өрхөөрөө явж, судалгаа шинжилгээ, тандалтаа хийдэг, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг байх ёстой тул ямар ч эрх мэдэлгүй, зардалгүй ажиллах боломжгүй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуульд тухайн салбарын санхүүжилтийн хэмжээг ДНБ-ийн хувиар илэрхийлэх нь буруу жишиг гэж үзэж байгаагаа илэрхийлж, хүүхэд хамгааллын үйл ажиллагааны санхүүжилт тодорхойлсон, 2025 оноос мөрдөхөөр тусгасан заалтыг 2026 оноос мөрдөхөөр тусгах саналтай байгаагаа хэлэв. Аливаа асуудал орон тоо, төсөв зардал нэмснээр шийдэгдэхгүй гэж үзэж буй байр сууриа тэрбээр илэрхийлээд, кэйс менежмент бол риск менежмент буюу эрсдлийн менежментээс өөр ойлголт болох талаар тайлбарлаж, энэ хэвээр нь хуульд тусгах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа монголчлох нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Кэйс менежментийн дотор хүүхэд, түүний гэр бүл, хүүхдэд тулгарч байгаа эрсдэл, түүнээс хамгаалах хүчин зүйлс, хүүхдийг аюулгүй байлгахад чиглэсэн бүхэл бүтэн систем, орчин багтдаг гэсэн тайлбарыг Монгол Улсын их сургуулийн Нийгэм социологийн тэнхимийн багш, доктор А.Батхишиг хийсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг орон нутгийн удирдлагын нутаг орныхоо иргэдтэй ажилладаг, хүүхдийнхээ асуудалд анхаардаг тэр эрх хэмжээг нэмэгдүүлж өгөх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлж, Улсын Их Хурал засаг, захиргааны нэгжийн бүтэц, орон тоо ярих нь буруу гэлээ. Тэрбээр, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнээс нь хамааруулаад хүүхэд хамгааллын ажилтны орон тооны хязгаарыг Засгийн газар баталдаг байхаар тусгах саналтайгаа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, хүүхэд хамгааллын байгууллагууд зарим асуудлыг нуун дарагдуулдаг, ажил хийсэн болж оромддог явдал байгааг сануулж, хуулийн төсөлд энэ талаар тодорхой зохицуулалт тусгахыг санал болголоо. Төрийн ажил, мэргэжил, боловсрол гэхээсээ илүүтэй хүүхэд хамгааллын асуудалд сэтгэл чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут онцолж, энэ ажлыг бодитойгоор хариуцлагажуулж чадвал томоохон ахиц гарах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа хэлэв.

Хүүхэд хамгааллын зардлыг талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тодорхой тайлбарлаж, нийт хүүхдүүдийн 1/3 нь нийгмийн халамж хамгаалал шаардлагатай айл өрхүүдэд өсөж байгаа гэж тооцох юм бол тийм нэг хүүхдэд 20 000 орчим төгрөгийн зардал ногдож байгаа талаар танилцуулсан юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн гишүүн бүгд өөр өөрийн ажилтай, өөр өөр байгууллагуудаас цалинждаг хүмүүс тул хүүхдийн асуудал хариуцсан орон тооны мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр дурдав.

Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг дэмжих, эсэх асуудлаар санал хураалт явуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Ажлын хэсгээс дахин боловсруулсан зарчмын зөрүүтэй санал болох “сумд 3 мянга хороонд 5 мянга хүртэлх хүн амд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан нэг байхаар тооцож ажиллуулна” гэсэн заалтыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Бусад зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжив.

Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Идэрбат эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатгаж явуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжлээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар мөн тус Байнгын хороогоор 2024 оны нэгдүгээр сард хэлэлцэх асуудлыг цаглаврын батлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт 16 градус дулаан байна
Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
    13 цаг 23 мин
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
    13 цаг 54 мин
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
    15 цаг 27 мин
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
    16 цаг 21 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
    16 цаг 44 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
    17 цаг 15 мин
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
    17 цаг 25 мин
  • Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
    18 цаг 13 мин
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
    19 цаг 4 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
    19 цаг 47 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
    20 цаг 6 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
    20 цаг 8 мин
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    20 цаг 36 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    20 цаг 52 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    21 цаг 1 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    21 цаг 2 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    21 цаг 26 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    21 цаг 29 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    21 цаг 41 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    21 цаг 44 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК