Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шар усны үер болох магадлал өндөр байна

2024-2-05
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Хур тунадас их орсонтой холбоотойгоор шар усны үер болох магадлал өндөр байна. Өнгөрсөн зун сүүлийн 30 гаруй жил ороогүй их бороо орсноос үер болсон. Иймээс НОК-ын Үер, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл, ослын үед ажиллах Ажлын хэсгийг шуурхай хуралдуулахыг үүрэг болгож, Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг томиллоо. Хотын дарга Ажлын хэсэгт шар усны үерээс урьдчилан сэргийлж, хор хохирлыг бууруулах эрсдэлийн төлөвлөгөө, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гарган танилцуулж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах үүрэг өгөв.

Бүх нийтийн их цэвэрлэгээний аян зарлалаа

Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодрууллаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:

-Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг “Нэг хот нэг гэр бүл” уриан дор зохион байгуулж, дүүргүүдийн хэмжээнд аян зарласан. Нийт зургаан дүүргийн хэмжээнд 2,482,219 ам метр талбай цэвэрлэж, 3725 тонн цас, мөс ачлаа. Зам, талбайн цэвэрлэгээний төвийн 24 байгууллага, 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машин, техниктэйгээр ажиллаж байна. 1100 тонн давс, 2300 тонн тусгай зориулалтын бодисын үлдэгдэлтэй байгаа. Сар шинийн баярын өдрүүдэд инженерийн шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг харьяа байгууллагуудад даалгаж, хариуцлагатай жижүүр томилж байна гэлээ.

26 байршилд халиа тошин үүссэн бөгөөд 18 байршилд дүүргүүд, найман байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлэгч 87,090,  гэрэлтүүлгийн шон 75,486,  удирдлагын шит 1208 бий. Гэрэлтүүлгийн асалт 99.6 хувьтай байгаа юм.

Гандантэгчэнлин хийдийн орчны тохижилтын хүрээнд тус хийдийн дэргэдэх ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн шинэ барилгын зураг, төсвийг боловсруулахад шаардлагатай зардлыг шийдвэрлэж, барилга угсралт, орчны тохижилтын зураг төслийг боловсруулж, тохижилт, хийдийн хамгаалалтын бүсийг өөрчлөх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад буй.

Зарцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг АТГ-т шалгуулна

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргаас эрх шилжиж ирсэн 270 захирамж, төсөл, арга хэмжээ бий. Тендер зарлаагүй 139 ажил байгаа нь нийт төслийн 51.5 хувь. Тендер зохион байгуулалт 48.5 хувьтай байна. Тодруулбал, зураг төсөл, ажлын даалгавар ирүүлсэн 133, зураг төсөв, ажлын даалгаваргүй 137 ажил байна” хэмээгээд захиалагчийн хяналт тавих 17 байгууллага тус бүрээр мэдээлэл өглөө. Мөн зураг төсөв, техникийн тодорхойлолт ирүүлээгүйгээс тендер зарлах хугацаа хойшилж байгааг хэлж байв.

Хотын дарга олон жил дамжин ашиглалтад ороогүй, зарцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг жагсаалтыг гаргаж, танилцуулахыг Нийслэлийн Боловсролын газрын даргад үүрэг болгов. Мөн боловсролын барилга ашиглалтад орохгүй удаж байгаа нь тендер сонгон шалгаруулалт хууль бус явагдаж, авлига үүссэнтэй холбоотой тул  АТГ-т энэ барилгуудыг шалгуулна гэдгийг онцолж байлаа.

10 мянгаас дээш хүн амтай ч сургууль, цэцэрлэггүй зургаан байршилд газрын асуудлыг шийдэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Тухайлбал, “Голден парк” хотхон, “Алтай” хотхон, “Кинг товер”, “Хан хиллс” зэрэг хороололд сургууль, цэцэрлэг байгуулах юм. Сургууль, цэцэрлэгийн газрыг шийдээгүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, хуулийн дагуу газар авсан эсэхэд шалгалт хийхийг мөн Хотын дарга үүрэг болголоо.

Галд өртсөн барилга, байгууламжийн нэгдсэн дүгнэлт гуравдугаар сарын 15-ны дотор гарна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны гал түймэрт өртсөн барилга, байгууламжийг цаашид ашиглах боломжтой эсэх дүгнэлтийн явцын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам:

-Барилгуудад нийт найман төрлийн үзлэг хийж, сорьц авч, хэмжилт хийж дууссан. Галд өртсөн таван объектод дүгнэлт гарна.  207-р байрыг 58 айлаар төлөвлөсөн ч техникийн давхарт 2018 онд нэмэлтээр дөрвөн айл төлөвлөсөн, зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийсэн. Сургууль, цэцэрлэгийн барилгыг Г206 дугаартай барилгатай хүзүүвчээр холбосон, голд байрлах барилгад сургалтын танхим, хоолны заалтай. 207, 208-р байрыг 2015 оны  зургаар 2017 онд Улсын комисс хүлээж авсан. Тус барилгууд өөр газар баригдсан ч комиссын нэг дүгнэлттэй байсан.

207-р барилгын хойд болон зүүн тал, урд талын зүүн хэсгийн гадна хөөсөнцөр фасад галд өртсөн, техникийн давхрын зүүн талд байрлах өргөтгөлийн талбай бүрэн шатсан. Гадна фасадны материалын хувьд галын аюултай 15кг/м3 нягттай хөөсөнцрөөр хийсэн. Нэгдүгээр давхарт чулуун хөвөн дулаалга, чулуун хавтан фасад шатаагүй үлдсэн, бусад ашигласан материал бүрэн шатсан байдалтай.

830-р барилгын зүүн хойд хэсэгт байрлах үйлчилгээний талбай галд өртсөн. Барилгын гадна талын гоёлын өрөгт хийц бүхий баганыг дэлбэрэлтийн хүчинд шидэгдсэн ёмкос мөргөж гэмтээсэн. Тус барилгын гуравдугаар орцны зүүн хойд хэсэгт байрлах 1-6 дугаар давхрын айлуудын цонх дэлбэрэлтийн долгионы хүчинд хагарсан. Дэлбэрэлтийн улмаас нийт 85 айлын цонх хагарч, гэмтсэн бөгөөд хоёр болон гуравдугаар орцны 1-6 давхрын айлуудын цонхыг бүрэн сольж дууссан. Долоогоос дээш давхрын айлуудын цонхны шилийг солилоо.

Хохирлын хэмжээ, сэргээн засварлах өртөг, зардлыг Барилга хөгжлийн төвөөс гуравдугаар сарын 1-ний дотор гаргах ёстой. Барилгын чанар, аюулгүй байдлын дүгнэлт, дээж, сорьцын хариу гарсны дараа барилгын байцаагчийн ерөнхий дүгнэлт гарна. Гуравдугаар сарын 15-ны дотор нэгдсэн дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна хэмээв.

Хотын дарга ослын хор хохирлыг бууруулах, дахиж осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийг орон сууцанд оруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн юм.

Толгойт, Яармагийн замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ

Хотын дарга Толгойт, Яармагийн замыг хэзээ нээх талаар тодруулахад Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох зам болон Яармагийн гүүр, Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ” гэлээ.

Замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад замын хөдөлгөөний ачаалал 60-66 хувьтай байсан бол одоо 88-92 хувьтай байна. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн их байна гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа хэлж байлаа.

29 авто замын нөлөөлөлд 133.61 га газар өртсөн

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар 2024 оны газар чөлөөлөлтийн ажлуудыг танилцуулсан.

29 авто замын нөлөөлөлд 1545 нэгж талбарын 133.61 га газар өртсөн. Үүнээс

  • Өмнөх онуудад 422 нэгж талбарыг чөлөөлсөн.
  • 2024 онд 16 нэгж талбарт нөхөн олговор олгосон.
  • 213 нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн.
  • Үлдсэн 894 нэгж талбарыг чөлөөлөхөд 147.2 тэрбум төгрөг шаардлагатай.

14 сургууль, цэцэрлэгийн нөлөөлөлд 210 нэгж талбарын 10.59 га газар өртсөн. Үүнээс

  • Өмнөх онуудад 87 нэгж талбарыг чөлөөлсөн.
  • 2024 онд хоёр нэгж талбарт нөхөн олговор олгосон.
  • Таван нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн.
  • Үлдсэн 116 нэгж талбарыг чөлөөлөхөд 17.8 тэрбум төгрөг шаардлагатай.

11 шугам сүлжээний ажлын нөлөөлөлд 403 нэгж талбарын 26.5 га газар өртсөн. Үүнээс

  • Өмнөх онуудад 32 нэгж талбарыг чөлөөлсөн.
  • 2024 онд нэг нэгж талбарт нөхөн олговор олгосон.
  • Үлдсэн 346 нэгж талбарыг чөлөөлөхөд 39.4 тэрбум төгрөг шаардлагатай.

Бусад 10 ажлын нөлөөлөлд 275 нэгж талбарын 10.13 га газар өртсөн. Үүнээс

  • Өмнөх онуудад 125 нэгж талбарыг чөлөөлсөн.
  • 14 нэгж талбарыг нөлөөллөөс гаргасан.
  • Үлдсэн 127 нэгж талбарыг чөлөөлөхөд 27.85 тэрбум төгрөг шаардлагатай.                                                                                                                                  Долоо хоногт 61 хүний амь аварчээ

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням:

-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд объектын гал түймрийн 41, ууланд төөрсөн, өндрөөс аврах ажиллагааны 8, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Нийт 61 хүний амь аварсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн 281, аврах ажиллагааны 31, нийт 311 удаагийн дуудлагатай байгаа нь 13.1 хувиар өссөн үзүүлэлт. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор гал түймрийн эрсдэл бий болдог тул нийслэл, дүүргээс холбогдох албан тушаалтнуудыг томилгоожуулах шаардлагатай. Мөн шар усны үер болох эрсдэл үүссэн тул суваг, шуудууг нээх, гүүрэн байгууламжийг доор сувагчлал гаргах хэрэгтэй байна. Цагаан сарын үеэр онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн шилжиж ажиллана гэлээ.

Хог хаягдлыг тээвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Холбогдох байгууллагууд Цагаан сарын үеэр осол аваар, гал түймрийн аюул гарахаас урьдчилан сэргийлж ажиллах,
  • Цагаан сарыг угтан УБЗАА, нийслэлийн есөн дүүргүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэрлэх,
  • Баярын амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг сайтар зохион байгуулах,
  • Баярын амралтын өдрүүдэд инженер хангамжийн байгууллагуудын шуурхай бригадыг бэлэн байлгах, эргүүл, жижүүр томилж ажиллуулах,
  • Айл, өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэх ажлыг нэмэгдүүлэх, шуурхай зохион байгуулах,
  • Авто замын эвдэрч гэмтсэн хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах,
  • УБЗАА-наас олгодог худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг дүүргүүд рүү үе шаттай шилжүүлэх ажлыг зохион байгуулах. Цаашид УБЗАА аж ахуйн ажил хийх биш, бодлого гаргаж, хяналт тавьдаг бүтцийн өөрчлөлтийг бий болгох,
  • Цас цэвэрлэгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах,
  • Халтиргаа, гулгаанаас сэргийлж, давс, бодисоо шаардлагатай хэмжээгээр цацах. Мөн ирэх жилийн нөөцийг бэлтгэх,
  • Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • Нийслэлийн гадаад үнэт цаас гаргахтай холбоотой ажлыг эрчимжүүлж, шаардлагатай мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай гаргаж өгч ажиллах, бондын ажлын бэлтгэл ажлыг сайтар хангах,
  • “Тохижилт бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, танилцуулах,
  • Явган хүний замыг стандартад нийцсэн, халтирдаггүй, байгалийн чулуугаар, өнгөний нэг кодоор хийх,
  • “Урт цагаан”-ы гудамжийн тохижилтод инженер, технологийн шийдлийг хэрэгжүүлэх,
  • Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой олон нийтээс санал асуулга авах ажлыг цахим платформоор зохион байгуулах,
  • Шарга морьтын гүүрний орчимд байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын тооцоо судалгаа, зураг төслийг боловсруулж танилцуулах. Зуслангийн бүсэд амьдарч байгаа иргэдийг хотын төв рүү орох шаардлагагүйгээр нийгмийн асуудлуудыг шийдэх,
  • Дэд төвүүдийн газар чөлөөлөлтийн ажлыг Цагаан сарын дараагаас эхлүүлэх,
  • Баянгол дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт “Материал импекс” ХК-тай зөвшилцсөн газарт цэцэрлэг барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх,
  • Шинээр авсан автобуснуудыг яаралтай үйлчилгээнд гаргах,
  • Зөвшөөрөлгүй байрлуулсан гарааш, хайс буулгах ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлийн төсвөөр чөлөөлсөн газруудыг НОСК-д шилжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарах зэрэг үүрэг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт 16 градус дулаан байна
Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
    6 цаг 29 мин
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
    6 цаг 59 мин
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
    8 цаг 33 мин
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
    9 цаг 27 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
    9 цаг 50 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
    10 цаг 21 мин
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
    10 цаг 30 мин
  • Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
    11 цаг 19 мин
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
    12 цаг 10 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
    12 цаг 53 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
    13 цаг 11 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
    13 цаг 14 мин
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    13 цаг 42 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    13 цаг 58 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    14 цаг 7 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    14 цаг 8 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    14 цаг 32 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    14 цаг 35 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    14 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    14 цаг 50 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК