Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Булгантуяа: Манай улсад хүн амзүйн шалтгаантай ажиллах хүчний хомсдол үүссэн

2024-2-23
0
ЖИРГЭХ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байна. Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрт тусгасан. Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийг өвлүүлдэг болсон нь маш том дэвшил болсон гэдгийг онцлов.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, бүтээмжид суурилсан цалингийн тогтолцоог бүрдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжсэн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Шинэ сэргэлтийн бодлого, төрийн албаны шинэчлэлийн зорилтын дагуу Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Мөн тэтгэвэр 2016 онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн. Засгийн газар Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн.

Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт нийлүүлэлтийн таамаглалыг судалгааны байгууллагатай хамтран хийсэн. Энэхүү судалгаагаар манай улсад хүн амзүйн шалтгаантай ажиллах хүчний хомсдол үүссэн. Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжилтэн дутмаг, бүтээмж бага байна гэдэг нь харагдсан. Тиймээс эдгээр асуудалд цаашид анхаарч, хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийх шаардлага үүсэж байна” гэлээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн реформ илтгэл танилцууллаа. Тэрбээр,
-Манай улсын экспортын 93 хувь уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс Засгийн газар баялгийн реформ хийсэн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 2019 онд улсын төсөвт төлсөн татвар хураамж 962 тэрбум төгрөг байсан бол 2023 онд анх удаагаа хоёр их наяд төгрөг төвлөрүүлсэн. Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Нүүрсийг уурхайн амнаас биш хил үнээр биржээр арилжаалдаг болсноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн. Энэ жил, дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлов.  

Уулзалтын үеэр 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар саналаа хэлэв.  Энэ үед малчдадаа туслах Засгийн газрын санаачилгыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд дэмжихээ илэрхийллээ. Мөн Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулж батлуулах, Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотой гарсан Засгийн газрын 370-р тогтоолыг шинэчлэх, хөдөлмөрийн хяналтыг үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэлд байлгах, зудтай байгаа энэ үед малчдын эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч өгөхийг хүслээ.  

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийг дүгнэх Засгийн газрын гишүүдтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулж саналуудаа нэгтгэн ярилцах үүрэг өгөв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт 16 градус дулаан байна
Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бизнес (66.181.160.106)
    Зүүнтнүүдийн уулзалт л бн. МАН-ын жигүүр Үйлдвэрчний эвлэлийнхний уулзалт. Ажил олгогч бизнесийнхнээр яриулахгүй дээ. Ажиллах хүчний дутагдлын шалтгаанаа ч ярихгүй юм.
    2024 оны 02 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
    2 цаг 46 мин
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
    3 цаг 17 мин
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
    4 цаг 51 мин
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
    5 цаг 44 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
    6 цаг 8 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
    6 цаг 39 мин
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
    6 цаг 48 мин
  • Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
    7 цаг 37 мин
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
    8 цаг 27 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
    9 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
    9 цаг 29 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
    9 цаг 32 мин
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    10 цаг 0 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    10 цаг 15 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    10 цаг 25 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    10 цаг 25 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    10 цаг 50 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    10 цаг 53 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    11 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    11 цаг 8 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК