Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

SAT, IELTS шалгалтуудад өндөр оноо авсан бидний туршлага

2024-2-28
0
ЖИРГЭХ

АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн стандарт шалгалт болох SAT, англи хэлний түвшин тогтоох олон улсын хоёр том шалгалт IELTS, TOEFL-д өндөр авсан сурагчидтай туршлага, арга барилынх нь талаар ярилцлаа. Тэд  “Улаанбаатар Элит” олон улсын сургуульд суралцаж буй.


-Шалгалтууд дээрээ хэдэн оноо авсан бэ? 

Д.Тодбилэг: Би “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн 12б ангид суралцдаг. SAT шалгалт дээр 1540, IELTS дээрээ 8 оноо авсан.

SAT, IELTS шалгалтуудад өндөр оноо авсан бидний туршлага

Д.Түвшин: Намайг Түвшин гэдэг “Улаанбаатар Элит”  олон улсын сургуулийн 12а ангид суралцдаг. SAT шалгалт дээр 1530 оноо авсан. TOEFL дээр 111 оноо авсан. 

SAT, IELTS шалгалтуудад өндөр оноо авсан бидний туршлага

Б.Хангай: Би “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн 12а ангид суралцдаг. IELTS дээрээ 9 оноо авсан. SAT шалгалтаа 1510 оноо авсан. 

SAT, IELTS шалгалтуудад өндөр оноо авсан бидний туршлага

З.Чинтүшиг: “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн 12а ангид суралцдаг З.Чинтүшиг байна. Би IELTS дээрээ 8 оноо авсан. SAT шалгалтаа 1410 оноо авсан. 

SAT, IELTS шалгалтуудад өндөр оноо авсан бидний туршлага

Б.Түвшин: Би “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн 12б ангид суралцдаг. Энэ сургуульд нэг дүгээр ангиасаа суралцсан. IELTS дээрээ 8.5 оноо авсан. SAT шалгалтаа 1570 гаруй оноо авсан. 

SAT, IELTS шалгалтуудад өндөр оноо авсан бидний туршлага

-Шалгалтад бэлдсэн арга барилаасаа хуваалцвал? 

Д.Тодбилэг: SAT шалгалт дээр маш их давтаад, 9-11 дүгээр сууриа боловсруулсан. Математикийн хувьд, бүх томьёог нэг бүрчлэн ойлгох нь чухал санагдсан. Англи хэлний тухайд, “Улаанбаатар Элит” олон улсын сургуульд нэгдүгээр ангиасаа сурсан учир төвөггүй байсан. Гаднын хүмүүстэй англи хэлээр чөлөөтэй харилцах чадвартай болсон. Зөвхөн чөлөөтэй харилцах бус академик түвшний мэдлэгтэй болсон. Энэ нь англи хэлний хичээлдээ сайн анхаарч, суралцсан нь тус болсон. 

Д.Түвшин: TOEFL-ын шалгалтад нэг сарын хугацаанд бэлдсэн. SAT-д дөрвөн сарын хугацаанд бэлдсэн. Шалгалтаа хоёр удаа өгсөн. Эхний шалгалт дээрээ 1470 оноо авсан. Хоёр сарын дараа дахиж өгөөд, 1530 оноо авсан. 

Б.Хангай: Би өөрийгөө хоёр эх хэлтэй гэж боддог. Монгол эцэг, эхтэй, Монгол Улсад төрсөн учир монгол хэл миний төрөлх хэл. Багаасаа англи хэлээр уншиж, бичиж сурсан учир англи хэлийг хоёр дахь эх хэлээ гэж үздэг. Тиймээс англи хэлний суурь мэдлэгтэй байсан учир бага зэрэг бэлдэж байгаад л IELTS шалгалтдаа орсон. SAT шалгалтын тухайд, мөн л нэг их хэцүү биш. Гол асуудал нь, SAT-н англи хэлний асуултууд будлиулах гэж оролдсон байдаг. Тиймээс англи хэлний суурьтай байсан ч хүмүүс SAT дээр тааруу оноо авах тохиолдол их анзаарагддаг. 

З.Чинтүшиг: Би нэг их бэлдээгүй. IELTS өгөхийнхөө өмнөх өдөр Youtube дээр шалгалт холбоотой бичлэгүүд үзээд шалгалтдаа орсон. SAT шалгалтад нэг сар бэлдсэн. SAT шалгалтад Хан академийн жишиг даалгаврыг ажиллаж бэлдсэн. 

Б.Түвшин: Би шалгалтдаа нэг их бэлдээгүй. Манай сургууль суурийг маань маш сайн тавьсан байсан. Нэгдүгээр ангиасаа л англи хэл үзээд, англиар ярьж, бичээд эхэлсэн тул хэлний мэдлэг асуудалгүй байсан. Математикаа Хан академийн жишиг даалгавраар бэлтгэсэн. 
-Өндөр оноо авахад сургуулийн орчин, сургалтын чанар тодорхой нөлөө үзүүлсэн байх? 

Д.Тодбилэг: “Улаанбаатар Элит” олон улсын сургууль олон гадаад багштай. Тэдний туслалцаатайгаар би одоогийн түвшинд хүрсэн гэж боддог. Сургуулиас гадуур сургалтад хамрагдаагүй. Зөвхөн сургуульдаа сураад англи хэлний түвшин сайжирсан. Манай ихэнх хичээл англи хэл дээр байдаг учир энэ хэлийг сурах амархан байсан. 

Д.Түвшин: Би дунд ангидаа Казахстан улсад суралцдаг байсан. Харин есдүгээр ангиасаа “Улаанбаатар Элит” олон улсын сургуульд сурч эхэлсэн. Тус сургуульд анх ороход англи хэлний мэдлэг сул байсан. Есдүгээр ангид багш маань хэрхэн эсээ бичих талаар заадаг байсан. Тэр миний хувьд чухал суурь болсон гэж боддог. Мөн англиар ярьдаг орчинд удаан хугацаанд байхаар ярих, сонсох чадвар аль аль нь ч сайжирдаг юм байна. 

Б.Хангай: Би багаасаа олон улсын сургуульд суралцдаг байсан. Наймдугаар ангиасаа “Улаанбаатар Элит” олон улсын сургуульд суралцаж эхэлсэн. Тиймээс суурьтай байсан. Гэхдээ манай сургууль хэлний түвшин сайжрахад хамгийн том тус болсон гэж боддог. Би дунд ангидаа англи хэлээ мартаж эхэлж байсан. Учир нь миний бодлоор өмнө нь сурч байсан сургууль англи хэлний хичээл ордог ч өндөр түвшинд хүрэхүйц хэмжээнд заадаггүй байсан гэхэд хэлсдэхгүй байх. Үүнийг анзаараад, тэр тухайгаа ээжтэйгээ ярилцаад, тэгээд “Улаанбаатар Элит” олон улсын сургуульд шилжиж ирсэн. Энд бүх хичээл англи хэл дээр ордог. Тиймээс хэлний түвшин эрс дээшилсэн. 11 дүгээр ангидаа миний хэлний түвшин хамгийн ихээр дээшилсэн гэж боддог. Миний өмнө нь үзэж байгаагүй агуулга 11 дүгээр ангид орсон. Тэр үед бичиж, унших чадвар өмнөхөөсөө сайжирсан. Багш нарынхаа болон кемберижийн хөтөлбөрийн ачаар англи хэлний түвшин дээшилсэн.

З.Чинтүшиг: Би “Улаанбаатар Элит” олон улсын сургуульд цэцэрлэгээсээ эхлээд суралцсан. Тиймээс англи хэлний суурь сайтай байсан. 11 дүгээр ангид бичих чадвар сайжирсан. Шалгалт өгөхөд сургууль маш их дэмжиж, мэдээлэл хангалттай өгдөг. 

Б.Түвшин: Манай сургууль кемберижийн хөтөлбөрөөр хичээллэдэг. Тиймээс бид олон улсын хэмжээний шалгалт өгөх суурь мэдлэгтэй болж байгаа. Нэгдүгээр ангиас эхлээд бүх хичээл англи хэлээр орж, мөн хүүхдүүд хоорондоо Англи хэлээр харилцдаг зэрэг нь хэлний мэдлэг дээшлэхэд том түлхэц болсон. 

SAT, IELTS шалгалтуудад өндөр оноо авсан бидний туршлага

-Таны бодлоор шалгалт өгөхдөө хүүхдүүдийн гаргадаг түгээмэл алдаа юу вэ? 

Д.Тодбилэг: Аргачлал их чухал. SAT шалгалтын математик бол маш их давтаад, ойлгочихвол хэцүү биш. Англи хэлний тухайд, эхлээд асуултаа унших хэрэгтэй. Дараа нь текстээ уншдаг. Тэгээд хариултаа харахгүйгээр өөрөө эхлээд таамаглал дэвшүүлдэг. Дэвшүүлсэн таамагтайгаа нийцэх хариулттай ойролцоог нь сонгоно. 

Д.Түвшин: Намайг энэ сургуульд орж ирэхэд 12 дугаар ангийн ах, эгч нар шалгалтдаа бэлдэж эхлээрэй, оройтож байна шүү гэж их сануулж хэлдэг байсан. Гэхдээ бүх л сурагч эрт эхлээрэй гэдэг үгийг сонсдог. Гэвч амьдрал дээр эрт эхэлсэн хүн ховор байдаг. Би өөрөө ч цагийг нь тулгаж оройтож эхэлсэн. Тэр нь сүүлд эргээд богино хугацаанд бэлдэхэд хэцүү байсан. Цаг хангалттай байхад ямар ч муу байсан өндөр оноо авах боломжтой. Тиймээс эрт эхэлдэггүй нь хамгийн том алдаа шиг санагддаг. Мөн Америкийн collage process бол өөрийгөө олж мэдэх үйл явц шиг санагдсан. Тиймээс өөрийнхөө юунд дуртайг эрт ойлгоод, түүнийг хөгжүүлээд яваарай. Америкийн их сургуулиуд урт хугацаанд, зорилготой хийсэн зүйлийг илүү үнэлдэг гэдгийг ойлгосон. 

Б.Хангай: Хүүхдүүд SAT шалгалт өгөхдөө асуултаа зөв уншаагүйгээс болж их алддаг шиг санагдсан. IELTS дээр өөрийнхөө арга барилыг олж авах нь чухал санагдсан. Мөн унших, бичих, ярих, сонсох дөрвөөс хамгийн их оноо алддаг хэсэг нь бичих хэсэг шиг санагддаг. Тиймээс ном унших нь тустай санагдсан. Англи хэл дээр ном унших нь олон давуу талтай. Мөн IELTS эсээгээ нэг аргаар бичүүлэх гэж оролддог. Тиймээс тэрийг нь сурах хэрэгтэй. Үүний тулд IELTS шалгалт дээр 9 оноо авч байсан эсээнүүдийг уншсан. Тухайн загвараар өөрийнхөө эсээг бэлтгэсэн. 

З.Чинтүшиг: Миний бодлоор IELTS өгч байгаа ихэнх хүүхэд бичих дасгал дээрээ алдаа гаргадаг юм шиг санагдсан. Тиймээс бичих чадвараа сайжруулах, мөн англи хэл дээр ном унших нь чухал санагдсан. Үүнтэй бүгд санал нийлэх байх. 

Б.Түвшин: Миний анзаарснаар, хүүхдүүд бид нар цагийн менежмент дээрээ ажилладаггүй санагдсан. Нэг асуулт дээр хэт их хугацаа зарцуулдаг. Шалгалт өгч байхдаа хугацаагаа сайн төлөвлөх хэрэгтэй. Шалгалтаа бэлдэхдээ хуучин өмнө жилийн материал дээр ажиллах нь үр дүнтэй. Ингэснээр тодорхой хэмжээний туршлага хуримтлагдана. 

-Коллежийн зөвлөх багшийн туслалцаа, эерэг нөлөө юу байсан бэ? 

Д.Тодбилэг: Зуны амралтаараа шалгалтуудаа өгсөн. Шалгалтын оноотой ч өргөдөл бүрдээгүй байсан. Тэр явцад зөвлөх багш маш их тус болсон. Би есдүгээр сараас эхлээд эсээгээ бичээд, багш нараас тодорхойлолтоо авсан. Коллежийн зөвлөх багш нар ерөнхий ойлголт өгчихсөн байсан учир сургуулиуд руу хүсэлт, өргөдөл явуулахад хялбар байсан. 

Д.Түвшин: Мэдэхгүй зүйл маш их байсан. Эргэлзсэн асуулт болгоноо аваад очихоор нөхөрсгөөр тусалдаг байсан. Түүнд нь их баярлаж явдаг. 

Б.Хангай: Бүх асуудлыг маш хялбар болгож өгсөн. Зөвлөх багш байгаагүй бол хэн ч материалаа явуулж чадахгүй байсан байх гэж боддог. Хүүхэд бүрийн сонирхолд нийцүүлээд, хүүхдүүдэд мэдээлэл өгдөг. Зөвлөх багшдаа их баярладаг. 

З.Чинтүшиг: Зөвлөх багш их сургууль руу өргөдөл, материал өгөхөд маш их тус болдог. Эсээг уншаад хэрхэн засаж, сайжруулах тухай ч зөвлөдөг. 

Б.Түвшин: Манай сургууль есдүгээр ангиас их сургуулийн элсэлт, мэргэжил сонголттой холбоотой хичээл ордог. Энэ хичээл дээр зөвлөх багш, дээд ангийн сурагчид, төгсөгчид туршлага, мэдээллээ хуваалцдаг. Ингэснээр их, дээд сургууль руу материал явуулахад туршлага хуримтлуулсан байдаг. 

-Хэчнээн сургууль руу өргөдөл гаргасан бэ? 

Д.Тодбилэг: Би гадаадын 28 сургууль руу өргөдөл, хүсэлтээ явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна. Яг тэр сургуульд сурна гэдэг эцсийн байдлаар шийдэгдээгүй байна. Мэдээж аль өндөр тэтгэлэгт хамруулах боломжтой сургууль руу явах байх. 

Д.Түвшин: Америк, Канадын сургуулиудад хүсэлтээ өгсөн. Хариу нь хараахан ирээгүй байна. 

Б.Хангай: 15 орчим сургуульд өргөдлөө явуулсан. Одоогоор хариу нь ирээгүй. 

З.Чинтүшиг: 10-20 сургууль руу хүсэлтээ явуулсан. Хариу хараахан гараагүй байна. 

Б.Түвшин: Би 25 сургуульд өргөдөл, хүсэлтээ явуулсан. Дийлэнх нь Америк, Канадын сургуулиуд. Одоогийн байдлаар Канадын сургуулиудын хариу гарсан. University of Toronto-ийн хариу гарсан. Надад тус их сургууль таалагдаж байгаа. Америкийн сургуулиудын хариу гарахаар эцсийн шийдээ гаргана. 

Х.ЖАВЗАНДУЛАМ: ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН 90 ХУВЬ НЬ ГАДААДАД СУРАЛЦАЖ БАЙНА

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн Коллежийн зөвлөх багш Х.Жавзандуламтай сургуулийнх нь талаар болон сурагчдын амжилтын талаар мэдээлэл солилцлоо.  

SAT, IELTS шалгалтуудад өндөр оноо авсан бидний туршлага

-“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Манай сургууль 2005 онд үүсгэн байгуулагдсан. Анх цөөн бүлэгтэй хичээллэж эхэлсэн сургууль маань одоо 1000 орчим сурагчтай болж тэдэндээ боловсролын үйл ажиллагааг тасралтгүй хүргэж байна. Манай сургууль Кембриж болон үндэсний цөм хөтөлбөр хосолсон сургалттай. Кембрижийн хөтөлбөрийн суурь нь цэцэрлэгийн 4 насны ангиас эхлэдэг. Цэцэрлэгээ дүүргээд 6 настай 1-р ангид элсээд 12 дугаар анги хүртэл цогц кембрижийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн үздэг.  

-Гаднын улсаас багш нар урьж ажиллуулдаг юм байна. Энэ талаараа мэдээлэл өгвөл?

-Манай сургуульд 10 гаруй улсын сурагчид суралцаж байгаа. Мөн маш олон улсын багш нар Англи хэл дээр хичээл зааж байна. Мундаг багш нарын ачаар манай сурагчид өндөр амжилт гаргаж байгаа. Үүнийг дагаад манай сургуульд элсэх хүсэлтэй хүүхдийн тоо ч их байдаг. 

-Коллежийн зөвлөх багш ажиллаж байгаа нь хүүхдүүдэд хүссэн сургуульдаа суралцахад чухал түлхэц болдог шиг санагдлаа. Хэзээнээс ийм орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Зөвлөх багш ажиллаж эхэлснээр гарсан эерэг өөрчлөлт юу байна? 

-Манайх 2018 оноос эхлээд коллежийн зөвлөх багштай болсон. Тэрнээс өмнө сурагчид гадаадын сургууль руу явахдаа өөрсдөө хичээгээд, судалдаг, сургууль дэмжиж тусалдаг ч тухайн үед төгсөгчдийн 60 орчим хувь нь дотоодын их сургуульд элсэн суралцдаг байсан. Энэ үзүүлэлт жилээс жилд өссөөр, өнгөрсөн жил манай сурагчдын 90 орчим хувь нь гаднын сургуульд элссэн. Мөн 2017, 2018, 2019 онд манай сурагчдын авсан нийт тэтгэлгийн дүн 200 гаруй мянган ам.доллар байсан бол өнгөрсөн жилийн төгсөгчид маань 6 сая 800 орчим мянган ам.долларын тэтгэлэг авч чадсан. Энэ жилийн 12-р ангийнхан маань ч маш өндөр амжилт гаргаж байгаа. Нийт 2 ангийн 48 хүүхэд энэ жил төгсөнө. Тэдний 34-35 нь IELTS-н 7.5-аас дээш оноо одоогоор авсан байна. 50 хувь нь SAT шалгалтын 1200-аас дээш оноо авсан ба 30-40 хувь нь SAT шалгалтын 1400 ба түүнээс дээш оноо авсан байна. Мөн Columbia University-д манай сурагч тэнцсэн амжилттай байна. 

-Хүүхдүүдтэй ярилцаж байхад ихэнх нь IELTS, SAT зэрэг шалгалтад урт хугацаанд бэлдээгүй, суурь мэдлэгээрээ ороод, өндөр оноо авсан гэж байна. Энэ нь сургуулийн сургалт, хөтөлбөртэй холбоотой байх? 

-Ихэнх төгсөгчид “Элит багачууд” цэцэрлэгээсээ эхлээд “Улаанбаатар Элит” сургуульд суралцсан байдаг. 14 жилийн хугацаанд кемберижийн хөтөлбөрөөр суралцаж чадснаар олон улсын томоохон шалгалтуудыг бэрхшээл багатайгаар давж байна. Үүнд сургалтын орчин, сургуулиас сурагчиддаа өгч байгаа дэмжлэг, эцэг эхийн дэмжлэг бүгд чухал үүрэгтэй. 

-Монгол хүүхэд гадаад хэлийг багаасаа сурах нь сөрөг үр дагавартай гэж зарим хэл шинжлэлийн эрдэмтэд үздэг. Энэ талаар та хувьдаа ямар бодолтой байдаг вэ? 

-Хоёр талтай ойлголт. Монгол хүүхдүүд эх хэлээ төгс эзэмших нь чухал. Глобалчлагдаж байгаа нийгэмд хүүхдүүд өөрийгөө илүү түвшинд сорихыг хүсч байна. Өмнө хэлсэнчлэн манай сургуульд 10 гаруй орны хүүхдүүд суралцаж байна. Иймд хүүхдийн сурах эрхийг хязгаарлаад, 12 эсвэл 13 нас хүртлээ гадаад хэл үзэж болохгүй гэх нь хэт өрөөсгөл юм. Хүүхэд ер нь хэдий чинээ багаасаа аливаа гадаад хэл үзэж эхлэнэ төдий чинээ төвөггүй хурдан сурдаг. Манай сурагчид Англи хэлийг төгс эзэмшхийг зорихын зэрэгцээ эх хэлээ хослуулан суралцдаг даа. Сурагчид маань Англи, Монголоор зэрэг хэлд орж байвал эцэг, эх, сургуулийн зүгээс тухайн хүүхдэд оруулж байгаа сайн хөрөнгө оруулалт болно. Монгол хэл хаягдаж байна гэхээс илүү Монгол, Англи хос хэлтэй болж байна гэдэг зөв өнцгөөс харах нь зүйтэй байх. Хэл бичгийн дархлаа тухайн хүүхэд хэр багадаа гадаад хэл үзэж эхэлснээс илүүтэй тухайн улсын уран зохиолын хөгжилтэй салшгүй холбоотой гэж хувьдаа боддог доо. Олон олон ном зохиол тухайн хэл дээр бичигдэж байж тухайн хэл ашиглагдаж, залгамжлагдаж, хөгжих болов уу. 

-Танай сургууль гаднын сургуулиудтай хамтарсан түншлэлийн хөтөлбөртэй хэрэгжүүлдэг үү? 

-Манай “Улаанбаатар Элит” сургууль нь “Eduzone Education” группын харьяа таван сургуулийн нэг. Eduzone Education групп нь олон улсын их сургуулиудтай хамтарсан түншлэлийн хөтөлбөртэй байдаг. Энэ нь сурагчдад илүү хялбаршуулсан журмаар их сургуульд элсэн орох боломжийг нээдэг. Тухайлбал, Флоридагийн их сургуультай гэрээтэй. Тэнд жилд манай сургуулийн таван сурагч Америкийн иргэнтэй ижил төлбөрийн нөхцлөөр суралцах боломжтой. Гадаадын иргэн жилд 30-40 мянган ам.долларын төлбөр төлж сурдаг бол америкчууд нь 5-6 мянган ам.доллар төлдөг. Швейцарийн Люцерний их сургуульд жил бүхэн хоёр хүүхдийг 100 хувийн тэтгэлэгтэй сургаж байна. Мөн БНСУ-ын хоёр их сургуультай гэрээтэй. Энэ гэрээний дагуу 100 хувь тэтгэлгт хамрагдахаас гадна тухайн хүүхдийн хэлний түвшингээс хамаарч дотуур байрны зардлаас чөлөөлөгдөх мөн сар бүрийн оюутны цалин буюу стипенд авах боломжууд ч бий.  

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт 16 градус дулаан байна
Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
    1 цаг 39 мин
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
    2 цаг 10 мин
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
    3 цаг 44 мин
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
    4 цаг 38 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
    5 цаг 1 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
    5 цаг 32 мин
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
    5 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
    6 цаг 30 мин
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
    7 цаг 20 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
    8 цаг 4 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
    8 цаг 22 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
    8 цаг 25 мин
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    8 цаг 53 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    9 цаг 8 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    9 цаг 18 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    9 цаг 19 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    9 цаг 43 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    9 цаг 46 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    9 цаг 58 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    10 цаг 1 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК