Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нүүрс тээвэрт чиргүүлээ унагаах осол дийлэнх хувийг эзэлж байна

2024-4-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын  экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1,400-1,500 тээврийн хэрэгслээр 100,000 гаруй тонн нүүрсийг экспортолдог.

Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Гашуунсухайт авто зам ХХК ажилладаг бөгөөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын хураамж, орлого төвлөрүүлэх, авто замын бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр замын нийт уртад үзлэг хийж, төлөвлөгөөний дагуу засварын ажлыг гүйцэтгэдэг байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдалтай танилцахаар Эрдэнэс Монгол нэгдэл, Цагдаагийн Ерөнхий Газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг буюу Цагаан хад суурьшлын бүсэд ажиллажээ.

Өдөрт тус замаар 1,400 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаагийн 98.5 % нь давхар чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдлаар нүүрс тээвэрлэлтийг хийж байна. Ингэснээр тус зам дээр өдөрт 4,800 орчим тэвш явж байгаа нь замын эвдрэл, элэгдэлд өсөхөд нөлөөлж байгаа бөгөөд анх хийгдсэн ТЭЗҮ-гээсээ зургаа дахин өссөн тээвэрлэлт хийгддэг байна.

Авто замын тээврийн эрчим ТЭЗҮ-д зааснаар жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх зориулалттай тус авто зам анх хүлээж авахад 6см зузаантай байсан бол өнгөрсөн 2023 онд дөрвөн багц урсгал засвар хийж, 52.8%-д нь 12 см зузаантай хучилттай болгосон бөгөөд жил бүр хөрөнгө оруулалтын асуудал хэвийн хэмжээнд үргэлжилбэл хоёр жилийн дараа 239 км тус зам хүнд даацын 12 см зузаан асфальтан зам болох юм.

2023 онд Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд 35.1 сая тонн нүүрс тээвэрлэж, Монгол Улсын валютын нөөцийн 70 хувийг бүрдүүлсэн нь тээврийн нэвтрүүлэлт эрчимжсэнтэй холбоотой байна.

Тээврийн менежментийн төлөвлөлт, зохион байгуулалтын зөв менежментийг хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, бүртгэл мэдээллийн программ хангамж, техник хэрэгсэл шинэчлэгдсэнээр нийт долоон систем, найман сервис ажилласнаар тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтэд 2-3 минут шаарддаг байсан бол 15-20 секундэд нэвтрүүлэх хурдны хүчин чадал нэмэгджээ.

Гашуунсухайтын авто замын засварын ажилд 2024 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөгдөж байгаагаас мэргэжлийн байгууллагаар замын шинэчилсэн ТЭЗҮ боловсруулах ажил 40%-тай явагдаж байгаа аж.

Мөн Гашуунсухайт авто зам ХХК-ийн 2024 онд хийж хэрэгжүүлэх онцлох ажилд зам засвар арчлалтаас гадна Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд олон улсын стандартын дагуу хоёр байршилд жолооч нарыг амарч тухлан, хооллох боломжтой олон улсын жишигт нийцсэн амрах талбайг хоёр цэгт байгуулахаар тендерийн болоод гэрээний бичиг баримт боловсруулж байгааг албаныхан мэдээлэв

Жолооч нар амрах талбайг Цогтцэций болон Ханбогд сумын нутагт Сүлжээ гэж олонд нэрлэгдсэн 121 км-т барьж байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр жолооч нар ядарч яваад аваар осолд өртдөг асуудал буурна гэж үзсэн байна.

2024 оны зургаадугаар сард тээврийн хэрэгслийн дундаж хурдыг хэмжих камерыг тавих талаар хэлэлцэж тохирчээ.

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд дундаж хурдыг хэмжих камеруудыг таван цэгт байршуулах аж.

Албаныхны мэдээлснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, гэрээт цагдаагийн хэлтэс, гурван уурхайтай нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар тогтмол хамтран ажилладаг байна.

Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Гэрээт цагдаагийн хэлтсээс өгсөн зөрчил илрүүлэлтийн мэдээллээр 2022 онд 11,369 зөрчил илрүүлж байсан бол 2023 онд 50,905 болж энэ тоо 78%-аар нэмэгджээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2022 онд 49 байсан бол 2023 онд 245 болж 80%-аар нэмэгдсэн байна.

Энэ оны байдлаар нүүрс тээврийн осолд:

  • Чиргүүлээ унагаах 26%
  • Урсгал сөрөх 10%
  • Хурд хэтрүүлэх 23%
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох 9%
  • Зогсож буй автомашины араас мөргөх осол 12%-ийг эзэлжээ.

Таван цэгт камер байршуулснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэлт зэрэг зөрчлүүдийг цахимаар хянах, технологийн дэвшлийг ашигласнаар  хүний хүчил зүйлээс шалтгаалахгүйгээр хүний амь эрстэхээс урьдчилан сэргийлнэ.

2024 онд нүүрс тээврийн авто замд 25 осол бүртгэгдсэн нь өмнө оны мөн үеэс 13 нэгжээр буюу 34.7%-аар буурчээ.

 

Эх сурвалж: Эрдэнэс Монгол нэгдэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт 16 градус дулаан байна
Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 71 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
    42 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
    1 цаг 1 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
    1 цаг 3 мин
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    1 цаг 31 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    1 цаг 47 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    1 цаг 56 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    1 цаг 57 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    2 цаг 21 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    2 цаг 24 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    2 цаг 37 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    2 цаг 40 мин
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
    2 цаг 49 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
    18 цаг 6 мин
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 71 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 17 мин
  • ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
    19 цаг 37 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
    22 цаг 25 мин
  • Франц даяар олон мянган сурагч, оюутнууд эсэргүүцлийг жагсаал хийж, 1000 гаруй сургууль сүйджээ
    22 цаг 53 мин
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
    23 цаг 53 мин
  • Азийн наадамд Монгол Улс 15 медальтайгаар 46 улсаас 27 дугаар байрт жагслаа
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК