Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламент дахь "хэлгүй" гишүүн

2024-5-27
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа. Тэрбээр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч. 

Баримт 2

Тэрбээр Нийслэлийн 52 дугаар дунд сургууль, “Бэрс” Кино урлагийн дээд сургуулийг төгссөн. 

Баримт 3

Ажлын гараагаа 1992 оноос эхэлж, МҮОНТ-д туслах найруулагчаар ажиллаж, хүүхэд залууст зориулсан “Харц” нэвтрүүлгийг хөтөлснөөр нэвтрүүлэгч болох гараагаа эхлүүлжээ. 1996 оноос “Ийгл” телевизээр овоглож, мэдээний сурвалжлагч, сэтгүүлч, мөн UBS телевизэд зургаан жил ажилласан байна.

Баримт 4

Англи, Орос хэлтэй. 

Баримт 5

Түүнийг хүмүүс “Ийгл” телевизийн, сэтгүүлч, нэвтрүүлэгчээр таньдаг. Харин улстөрчийн хувьд тэрбээр "шинэ хүн". Түүнд улс төрийн арвин туршлага, туулсан зам мөр байхгүй. Парламентын гишүүд дундаа танигдаагүй улстөрч. 

Баримт 6

Түүний хувьд багаасаа дэлгэцийн урлагтай нөхөрлөж, "Мөнгөн хонх", "Агшин" зэрэг кинонд дүр бүтээжээ.

Баримт 7

2013 оноос “Бадарчийн Жаргалмаа” гэх нэвтрүүлэгтэй болж, нийгэм улс төрийн салбарыг хөндсөн ярилцлага хийж, телевизийн салбарт 30 жил ажилласан намтар, түүхтэй.

Баримт 8

2018 онд АН-аас, 2012 онд МАН-аас сонгуульд нэр дэвших санал ирсэн тэрбээр “Өөрийнхөө дуртай ажлыг хийнэ” гэж татгалзсан удаатай ч 2020 онд МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 

Баримт 9

МАН Сонгинохайрхан дүүрэгт хоёр "шинэ хүн"-ээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт даатгаж, нэр дэвшүүлсний нэг нь Б.Жаргалмаа байсан юм. Улс төрийн хүрээнд түүнийг Голомтын Д.Баясгалангийн "хүн" гэх нь ч бий.

Баримт 10

УИХ-ын чуулганы танхимд сайн сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэнэ гэсэн хүлээлт үзэгч олонд нь байсан. Гэвч парламентад сайн сэтгүүлчийн үүрэг гүйцэтгэхээс илүү намын батлахтай гишүүний ажлаа хийсээр ирсэн. 

Баримт 11

Чуулганы танхимд хуулийн төслийг нэвтрүүлэг уншиж байгаа мэт уран цэцэн уншсан нь олны анхаарлыг татсан. Харин байнгын хороо, чуулганы танхим тэр байтугай сэтгүүлчдэд тэр бүр яриа өгдөггүй. 

Баримт 12

Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгээс нь иш татвал “Бид Монголоо яаж мандуулах вэ, Монголоо яаж авч үлдэх вэ гэдэг дээр бодлого барих хэрэгтэй байна. Бид энэ асуудал дээр алдаад байгаа шүү. Өнөөдөр яагаад охид Black pink, BTS-ийг яриад байгаа юм бэ. Яагаад бид язгуур урлаг, бий биелгээ, Алтайн магтаал ийм учиртай юм гэдэг контент хийхгүй байгаа юм бэ. Бид даяарших ёстой. Гэхдээ Монголоо авч үлдэх хэрэгтэй” гэсэн нь шүүмжлэл дагуулсан.

Баримт 13

Үүнээс гадна 2020 онд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг намрын чуулганд өргөн барихтай зэрэгцэн “Архины гоё ганган савлагааг болиулна” гэж яриад "онигоо"-нд орж байв.

Баримт 14

Б.Жаргалмаагаар овоглох хуулийн төсөл байхгүй ч 2021 онд сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүйг хэлж, Б.Энхбаяр нарын гишүүдийн хамт Эрүүгийн хуулийн 13, 14 заалтыг өөрчлөх асуудлаар хуулийн төсөл өргөн барьж байв. 

Баримт 15

Энэ тухайгаа “Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйлд заасан илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн судалгаагаар 2020 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар цагдаагийн байгууллагад нийт 107 эрүүгийн хэрэг бүртгэгдсэн. Улс төрд нөлөө бүхий этгээдийн гомдлоор хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдуулан шалгасан хэргийн тоо 36 байна. Эдгээр тоо бол энэ хууль нэн шаардлагатай болохыг харуулж буй тоон дүн юм.

Баримт 16

Иргэдийн мэдэх, мэдээлэлтэй байх эрхийг хэрэгжүүлж, тухайн нийгмийн харилцаанд зөрчил доголдолтой асуудлыг илчлэн нээлттэй болгож байгаа хүмүүсийн нэг бол сэтгүүлчид юм. Эдгээр хүний эрхийн хамгаалагчдаа бид ажиллах боломжоор нь хангаж өгөхийн тулд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм” гэж онцолж байв.

Баримт 17

Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 48 сая, гэр бүлийн орлого 8 сая хэмээн мэдүүлжээ. 

Баримт 18

Мөн тэрбээр  272 сая төгрөгөөр үнэлэгдэх зуслангийн 1 байшин, нийтийн орон сууц нэгтэй аж. Харин 113 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser 200 автомашинтай. 

Баримт 19

160 төгрөгийн малтай буюу Адуу 50, Үхэр 30, Хонь 280, Хурдан удмын адуу 2. 235 сая төгрөгийн үнэт эдлэл, Хадгаламждаа 7.2 сая төгрөгтэй аж. 

Баримт 20

Хөрөнгө оруулагч үндэстэн ХК-ийн 1000 ш буюу 12 хувийн хувьцаа эзэмшдэг. 

Баримт 21

Нэгэн цагт дүүгийнхээ хүүхдийг автомашинаараа санамсаргүй дайрч амь хохироосон гэх “муу нэр”-ийг ч тэр зүүж явсан. Хэдхэн жилийн өмнө тархины хавдраар өвдөж элэг нэгт монголчуудаасаа тусламж гуйж явсан. 

Баримт 22

Бага залуугаасаа телевизийн салбарт ажиллаж сэтгүүлч, нэвтрүүлэгч, тоймч хийж ирсэн тэрбээр өнөөгийн парламентийн “хэлгүй” гишүүдийн нэг. Чуулганд тэр бүр үг хэлж, санаа оноогоо бусадтайгаа хуваалцаад байдаггүй учраас иргэдээс ийм тодотгол хүртсэн.

Баримт 23

Тэрбээр парламентад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилладаг. 

Баримт 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй бололтой. Учир нь Б.Жаргалмаа гэх нэр сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтад ороогүй байна. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Бадарчийн Жаргалмаагийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9471)

  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    1 цаг 49 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    1 цаг 55 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 22 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    15 цаг 43 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 48 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК