УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Өнөөдөр 07:00 цагт эхэлсэн санал хураалт 22:00 цагт дуусна. Санал хураалтын ирц 20:00 цагийн байдлаар орон даяар 61.5 хувьтай байна. Эрэгтэй сонгогчдын 58 хувь, эмэгтэй сонгогчийн 61.5хувь нь саналаа өгчээ.