Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

2024-11-25
0
ЖИРГЭХ

 

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал  өнөөдөр (2024.11.25) Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уг эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж алдар суугаа мандуулж их эзэнт гүрнийг байгуулж явсан 2000 гаруй жилийн түүхтэй, төрт ёсны уламжлалт Монгол Улсын тусгаар байдал нь түүхийн нугачаанд сөхөрч бүдгэрсэн цаг үе бий. Энэ хэцүү цагт эрдэм ухаант, эрэлхэг зоригт тэмцэгчдийн манлайлал, гавьяагаар тусгаар тогтнолын төлөө нийгмийн бүх давхарга нэгдэж тэмцэн 1911 оны Үндэсний хувьсгалаар Манжийн засгийг халж Богд хаанаа өргөмжилж, эрдэмтэд барууны орны үндсэн хуулийг судалж эхэлсэн байдаг. Улмаар тэмцлийн үр дүнгээ 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар бэхжүүлэн тусгаар байдлаар 1924 онд анх удаа хуульчлан баталгаажуулсан түүхтэйг онцлов.

Мөн одоогоос 100 жилийн өмнө буюу 1924 оны 10 дугаар сарын 26-ны өдөр монголын аймаг хошууд ардын цэргийн ангиудаас тогтсон 77 төлөөлөгч анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь Монгол Улсын бүрэн эрхт байдлыг зарлан тунхаглаж, дотооддоо төрийн эрх мэдлийг дээдэлж, гадаад харилцаанд хараат бус бие даасан байх бодлогыг баримтлахыг илэрхийлсэн гэлээ.

Монгол Улс энэ 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарын хувьд тасралтгүй хөгжүүлж, өнөө цагийн ардчилсан Үндсэн хуулиа бүтээсэн. Үндсэн хууль нь зөвхөн түүхэн бэлгэ тэмдэг төдий бус амьд оршин тогтнож, байнга баяжиж, сайжирч байдгийг илтгэж байдаг. Тухайлбал, бид 1924 оны анхдугаар Үндсэн хуулиараа хаант засгийг халж, төр иргэний харилцаа, засаглалын хэлбэр, төрийн байгууллагын тогтолцоогоо анхлан хуульчилж туурга тусгаар Монгол Улсаа дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхаглажээ. Энэ нь Монгол Улсыг Азид Үндсэн хуулиа тунхаглан зарласан анхны гурван улсын нэг болгосон юм. Харин 1940,1960 оны Үндсэн хуулиуд нь тухайн үеийн Монголын нийгэм, эдийн засаг, хөгжлийн үе шатуудтай холбоотой зорилтуудад нийцсэн нийгмийн байгууллагыг тодорхойлж, эх орноо цэцэглэн хөгжүүлэх үндсийг тавьсан байдаг. Улмаар 1940 оны Үндсэн хууль хэрэгжих явцад Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудаараа тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-д элсэн орсон чухал үйл явц өрнөсөн. Тэгвэл 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулиараа ардчилсан Монгол Улсын нийгмийг бүтээсэн нь 1990-ээд оны үед Зүүн Европ, Төв Ази болон бусад олон улсад засаглалын системээ өөрчлөн ардчилал, хүний эрхийг эрхэмлэсэн шинэ Үндсэн хуулиуд баталсан үетэй давхцаж, олон улстай мөр зэрэгцэх болсон хэмээн Улсын Их Хурлын дэд дарга хэлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан үг хэллээ. Тэрбээр монголчуудын хууль цаазын түүх мянганаар хэмжигддэг бол Үндсэн хуульт ёсны хөгжил зуунаар тоологддог гээд ХХ зуун Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд төрт ёс, хууль цаазын хөгжлийн нэн шинэ үеийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гүн гүнзгий өөрчлөлт, хувьсал бүхий эрин үе байсан гэв.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурал БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг баталж, “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж улсын дээд эрхийг жинхэнэ ард нийтлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгүүлэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэж заажээ. Ийнхүү Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж түүний үндэс тулгуурыг бэхжүүлж Монгол Улс Үндсэн хуульт байгуулалт шилжсэн нь Монголын төр, эрх зүйн түүхэнд чухал байр суурийг эзэлдэг гэлээ.

Анхдугаар Үндсэн хуульд улсын дээд эрхийг жинхэнэ ард эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ хэмээн тунхагласан нь одоо ч утга агуулгаа хадгалан, ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг гэдгийг Үндсэн хуулийн цэцийн дарга онцлон тэмдэглэсэн.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал уншиж, танилцуулсан.

Мэндчилгээнд, Манай улс үндэсний тусгаар тогтнолоо дахин сэргээхийн төлөөх 1911 оны хувьсгалын үр дүнг 1921 оны ардын хувьсгалаар бэхжүүлж, 1924 оны Үндсэн хуульд хуульчлан баталгаажуулсан нь тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх чухал алхам болсон гэдгийг онцолж байсан.

Мөн анхдугаар Үндсэн хуулийг Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн төсөлд тулгуурлан Ерөнхий сайд Д.Бодоо, Ж.Цэвээн нарын санал, төслийг харгалзан үзэж тухайн үеийн хувьсгалын удирдагчдын манлайлал доор боловсруулсан болох нь тод харагдаж байдаг. Эдгээр Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухайн үеийн Зөвлөлт Орос улсын нөлөө орсон нь үнэн хэдий ч анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг. Энэ бол төрт ёсны өнө, эртний түүхтэй монголчууд бидний хувьд анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон гайхамшигт үйл явдал байлаа хэмээн дурдав.

Анхдугаар Үндсэн хууль нь манай ард түмний сонгох сонгогдох, бүх нийтээрээ бичиг үсэгтэй болох, хүйсийн тэгш эрх, тэгш байдал, шашин шүтэх, эс шүтэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний эхлэлийг тавьж, нийгэм, улс төрийн амьдралд эрс шинэчлэлт авчирч, тусгаар тогтнол, гадаад харилцаа, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлсэн Монгол төрийн бодлогын түүхэн гол баримт бичиг болсон. Монголын ард түмэн хамтын засаглалын хэлбэр болсон Бүгд Найрамдах засаглал Үндсэн хуульт ёсоо бататган бэхжүүлж,1940, 1960,1992 онуудад Үндсэн хуулиа шинээр баталсан түүхтэй гэж байлаа.

Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхэн хөгжил нь аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд суурилан төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж, туршлага бидний өв соёл, үнэт зүйл гэдгийг уг мэндчилгээнд  дурдсан байв.

Ийнхүү эрдэм шинжилгээний хурлын үндсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Эмерит профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), академич С.Нарангэрэл “Монгол Улсын анхдугаар (1924 оны) Үндсэн хуулийн онцлог, сургамж, түүхэн ач холбогдол” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ,  анхдугаар Үндсэн хуулиар алдагдсан тусгаар тогтнолоо сэргээн мандуулах, Үндсэн хуулийн эрх зүйн үндэс тавигдаж улмаар Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээн зарлан тунхагласан явдал нь түүхэн онцлог, гол ач холбогдол нь оршиж байгаа юм гэж байлаа. (бүрэн эхээр нь эндээс)

Мөн анхдугаар Үндсэн хууль нь монголын шинэ эрх зүйн суурь, тулгуур хууль болсон төдийгүй, тусгаар тогтнолоо дараа дараагийн Үндсэн хуулиар баталгаажуулж, дэлхийн хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлж чадсан. Чингис хааныхаа гал голомтыг сахин хамгаалж, дэлхийд ганцхан үлдсэн нүүдлийн соёл иргэншлийг нандигнан өвлөж, хөгжил дэвшлийн асар их нөөц боломж, эрх ба эрх чөлөөг өнөөгийн Монгол Улсын иргэдэд олгох урьдач нөхцөлийг бүрдүүлсэнд Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн хэн ч үгүйсгэхийн аргагүй түүхэн ач холбогдол оршино  хэмээн дүгнэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич Ж.Амарсанаа, “Үндсэн хууль дээдлэх ёсон” сэдвээр илтгэлээ хэлэлцүүлсэн. 

Тэрбээр Үндсэн хууль хэрэгжихдээ “хууль дээдлэх ёс” гэдгийг 1992 оноос хойш хамааруулж ойлгох нь зүйтэй  гээд, үүнээс өмнөх Үндсэн хууль нь төр, хууль, иргэн гэсэн дэс дараалалтай байсныг тодотгов. Харин шинэ Үндсэн хуульд төр, иргэн нь хууль дээдэлнэ гэж бичсэн тул иргэн, төрийг ижил түвшинд, гагцхүү хуулийг нэн тэргүүнд тавьснаараа онцлог гэдгийг хөндөн ярьж байлаа. (бүрэн эхээр нь эндээс)

Дараа нь Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль (1924): ач холбогдол, сургамж, залгамж чанар” сэдвийн хүрээнд Шинжлэх ухааны Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), академич Ц.Батбаяр, Монгол Улсын гавьяат хуульч, Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан нар илтгэл тавьсан. (бүрэн эхээр нь эндээс)

Уг илтгэлийн дүгнэлтэд, Монгол Улс ХХ зууны эхний 24 жилд хоёр удаагийн хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн, бэхжүүлэх хамгаалахад чиглэсэн нөр их ажил хийж, хичээн зүтгэсэн ч геополитикийн хайчинд орж нэн төвөгтэй нөхцөл байдлын дунд хүн ам цөөн, буурай хөгжилтэйн эрхээр хүчин мөхөсдөхийн зовлон зүдгүүрийг туулсныг тодотгоод, энэ амаргүй үед Монголын тухайн үеийн эрх баригчид дотроо санал зөрөлдөөнтэй байсан хэдий ч Зөвлөлт Оросын нөлөөгөөр хөгжлийн чиг баримжааг сонгож Үндсэн хуулийн төслийг маш богино хугацаанд боловсруулж шатлан сонгогдож ирсэн ард түмний төлөөллийн дээд байгууллага Улсын Их Хурлаас батлуулсан нь түүхэн зайлшгүй зүйл байсан гэж үзэж байна хэмээн дурдсан байлаа.

Мөн Монголын төрт ёсны түүхэнд Монгол Улс анх удаа орчин үеийн бичмэл Үндсэн хуулийн хэлбэр, бүтэц, агуулгыг хангасан Үндсэн хуультай болсон нь эрх зүйн хөгжилд том дэвшил авчирсан хэмээн тэмдэглэсэн байв.

Дараа нь МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор С.Мөнхбат, Удирдлагын академийн судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор Ж.Жаргал нар “Үндсэн хууль улс төр, эрхийн дээд баримт бичиг болох нь сэдвээр илтгэл тавьсан. 

Илтгэлд Үндсэн хуулийн уг сурвалжийг улс төрийн сэтгэлгээний түүхийн үүднээс харах, улмаар Монгол Улсын Үндсэн хууль улс төр, эрхийн баримт бичгийн агуулгыг хөндсөн юм. Илтгэлд Үндсэн хууль нь зөвхөн хууль, эрх зүйн баримт бичиг төдийгүй улс төр, нийгэм, эрх зүйн харилцааны гүүр, үндэсний зөвшилцөл, эв нэгдэл, итгэлцлийг багтаасан нийгмийн гэрээ болохуйц улс төрийн суурь баримт бичиг гэдгийг онцолж байлаа. (бүрэн эхээр нь эндээс)

 

Мөн Монгол Улс 100 жилийн хугацаанд дөрвөн удаа Үндсэн хуулийг баталж, хууль бүр тухайн цаг үеийн нийгэм, улс төрийн амьдралын тусгал болж, өөр өөрийн түүхэн үүргийг гүйцэтгэсэн. 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хууль нь ардчилал, эрх зүйт төрийн үндэс суурь, баганыг бэхжүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй бөгөөд, цаашид ч төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт–тэнцэл, ардчилал, хүний эрхийг хамгаалах бамбай болж үүргээ гүйцэтгэсээр байх болно хэмээн дүгнэж байлаа.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадралын "1914 оны "Улсын эрх" бүтээлийн үзэл санаа ба монголчууд хүний эрхийг тунхагласан нь” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн. (бүрэн эхээр нь эндээс

Тэрбээр илтгэлдээ, "Улсын эрх" бүтээл нь 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн даалгавраар Ц.Жамсран бичсэнийг тодотгоод “Анхан төр улсыг байгуулсны хэрэг нь харьяат олон ардыг боолчилж, нэгэн хэдэн цөөн ихсийг тийн бүтээсүгэй хэмээсэн нь огтоос бус, нийт олон түмний тусыг алагчлалгүй хичээн бүтээж ард түмнийг аливаа зүдүүр зовлонгоос ангижруулж энх түвшнээр хүмүүжүүлэн жаргуулахын тулд улс төрийг байгуулсан нь болой.” хэмээн бүтээлийн гол зорилгыг тодорхойлсныг дурдлаа. Түүнчлэн аливаа бүтээлийн үзэл санааг тухайн цаг үе, нөхцөл байдал, зохиогчийн байр суурь, хүсэл тэмүүлэлтэй холбон үзэхгүй байхын аргагүй гэв.  

Түүнчлэн анхдугаар Үндсэн хуулийг батлаад 100 жил болж байгаа ч энэ нь батлагдсан он болохоос монголчуудын Үндсэн хууль батлах тухай эрэл хайгуул, үзэл санааны эхлэл биш гэдгийг илтгэгч онцолж байлаа. Үүний илрэл нь “Улсын эрх” бүтээл нь 110 жилийн өмнө  буюу анхдугаар Үндсэн хууль батлахаас 10 жилийн өмнө Үндсэн хуулийн эх байдлаар бичигдсэн энэхүү бүтээлийг нэрлэж болно гэсэн юм.

Үндсэн хурлын чиглүүлэгчээр Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, МУИС-ийн профессор, доктор (Ph.D) Д.Бумдарь ажиллаж, илтгэлийн хүрээнд оролцогчид асуулт асууж, санал солилцлоо. Эрдэм шинжилгээний бага хурал үдээс хойш салбар хуралдаануудаар үргэлжилж, “Үндсэн хуульт ёс, парламетат ёсны түүхэн хөгжил, чиг хандлага”, “Үндсэн хуулийн эдийн засаг ба гүйцэтгэх эрх мэдэл”, “Үндсэн хуулийн хамгаалалт, хүний эрх ба шүүх эрх мэдэл”, “Үндсэн хуулийн хөгжил ба салбар дундын асуудал” сэдвийн хүрээнд олон улсын болон салбарын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (173.79.213.11)
    Хуульчид, түүхчдийн илтгэл гэж байсан эд өлөг, бичмэл бүтээл, байгаа юмсыг л түүвэрлэсэн өгүүлэмж л байсаар ирсэн, хэвээрээ л ... 1924 оны Үндсэн хууль бий болох, бий болсон бодит уг суурь, улс төрийн үзэл суртал, чиг баримжаа, гадаад нөлөө дурдагдаагүй нь тун харамсалтай. Мэдэхгүй байж ч болох, мэдүүлэхгүй мартуулах ч хүсэлтэн цөөнгүйгээс тэр буй заа. .
    2024 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    2 цаг 16 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    2 цаг 22 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    2 цаг 32 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    2 цаг 40 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    23 цаг 15 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    23 цаг 27 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    23 цаг 39 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    Өчигдөр 16 цаг 19 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    Өчигдөр 15 цаг 44 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК