Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Ганбаатар: Бондыг яаж зарцуулахыг улстөрчид дангаараа шийдэж болохгүй

2013-1-04
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ирэх оны Монгол улсын эдийн засгийн төлөв болон "Чингис хаан" бондыг хэрхэн зарцуулвал үр дүнтэй талаар ярилцлаа.
   С.ГанбаатарУИХ-ын гишүүн С.Ганбаатартай ирэх оны Монгол улсын эдийн засгийн төлөв болон "Чингис хаан" бондыг хэрхэн зарцуулвал үр дүнтэй талаар ярилцлаа.

-Засгийн газраас гаргасан 1,5 тэрбум долларын бондыг Монголд их өр авчирлаа гэж зарим нь үзэж байна. Та эдийн засагч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд босгосон. Үүнийг экспортын чиглэлд оруулж чадвал 2013 оны эдийн засаг сайжирч эхэлнэ. Экспортын чиглэлийн үйлдвэрлэлд оруулбал ажлын байр бий болж, хүмүүс ажилтай болно. 1.5 тэрбум ам.долларыг хэрэглээ рүү, янз бүрийн тав, зургаа, 10 жилийн дараа үр дүн нь гарахуйц хөөсөрсөн томоохон төслүүд рүү оруулж болохгүй. Харин гадаадаас валют, доллар оруулж ирэх хэмжээний экспортын бараа, бүтээгдэхүүнийг дэмжсэн үйлдвэрлэл рүү оруулж чадвал эдийн засаг өснө.

- Бондыг төмөр зам, дэд бүтэцийн чиглэлд зарцуулах тухай яригдаж байгаа. Энэ нь хэр оновчтой юм бол. Эргээд бондын хүүгээ төлөх хэмжээний хөрөнгийг олж чадахгүй юм биш үү?
- Төмөр зам, цахилгаан станц руу бондын зарцуулалтыг чиглүүлж болохгүй гэж хэлэхгүй. Гагцхүү харьцаа нь зөв байх ёстой. Төмөр зам барилаа гэхэд маргааш нь доллар ороод ирэхгүй. Хоёр, гурав, 5-10 жилдээ доллар орж ирэхгүй. Төмөр зам барих шаардлага бий. Гэхдээ одоо байгаа төмөр замаа сайн ашиглах ёстой. Бид 1.5 тэрбум ам.долларыг доллараар л төлнө. Цахилгаан станцид барих шаардлагатай бий. Гэхдээ цахилгаан станциа барилаа гээд маргааш нь цахилгаанаа зарж доллар оруулж ирэхгүй шүү дээ. Үүний оронд маргааш доллар оролцуйц үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулалт хийж, одоогийн байгаа төмөр зам, эрчим хүчээ зөв зүйтэй ашиглаж жил бүр 500 саяас доошгүй ашиг олдог болчихвол дараа нь энэхүү ашгаараа төмөр зам, цахилгаан станц барьж болно. Энэ харьцааг сайн барих хэрэгтэй. Экспортын чиглэлийн үйлдвэрлэл рүү энэ 1.5 тэрбум ам.долларын 60 хувийг зарцуулж, үлдэж байгаа 40 хувийн 30-аас доошгүй хувийг цахилгаан станц, төмөр замд зарцуулаад 10 хувийг нь хэрэглээ рүүгээ буюу өнөө маргаашгүй нурж унах гээд байгаа цэцэрлэг, сургуулийн барилгад зарцуулах хэрэгтэй. Энэ бол ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Ийм гурван зүйлд хувааж зарцуулах ёстой. Энэ харьцааг зөв баривал 2013 оны эдийн засаг сайн явна.

- Экспортын чиглэлийн үйлдвэрлэл гэдгээ тодруулахгүй юу. Тухайлбал...?
- Тухайлбал арьс ширний бараа, бүтээгдэхүүн байна. Арьс шир бол маргааш валют оруулж ирэх боломжтой. Шууд түүхийгээр нь гаргах бус боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолбол ажлын байр бий болгоно, доллар олж ирнэ. Мөн төмөрлөгийн үйлдвэр байна. Шороотой хүдрийг шууд гаргахад тонн нь 100 доллар ч хүрэхгүй 70, 80 доллар хүрвэл их юм. Тэгэхээр үүнийг сайн баяжуулж шохойтой, нүүрстэй зуураад хорголжин төмөр болгож экспортолбол тонныг нь 400 доллараар гаргаж болно. Түүнчлэн зэс хайлуулах, нефьт боловсруулах үйлдвэр маш чухал. Хэрэв хэрэгжиж эхэлбэл гадагшаа урсах валютыг монголдоо шингээдэг болно. Үүнийг би экспортын үйлдвэрлэл буюу импортын бараа, бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэл гэж яриад байгаа юм. Энэ дашрамд хэлэхэд Засгийн газраас энэ чиглэлд идэвх, чармайлттай ажиллахыг хичээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүн дээрээ л тууштай байх ёстой. Аюултай зүйл нь юу вэ гэвэл энэ 1.5 тэрбум ам.долларыг төсөл хэлбэртэй цаас үйлдвэрлэж, мөнгө идэж уугаад улсын үйлдвэрийн газар гэх нэрийдлээр шахааны бизнес шиг мөнгө зувчуулах арга замаар явбал Монголын 2013 оны эдийн засаг хүнд байдалд орно. Тиймээс ийм асуудал гаргахгүйн тулд төсвийн болон бидний нэрээр орж ирсэн бондыг хөндлөнгийн бие даасан мэргэжилтэн, шинжээчдийн дүгнэлт гаргасан төслүүд руу зарцуулахад ёстой. Улстөрчид дангаараа шийдэж болохгүй. Үүнд хяналтын механизмыг сайн болгож ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/-ийг сайтар боловсруулах шаардлагатай.

- Шинэ он гарлаа. Та 2013 онд Монголын нийгэм, эдийн засгийг хэрхэн төсөөлж байна вэ?

- Төсвийн тоо баримт ярьж суухаас илүү шинэ он гарч байгаа мөч бүхэнд “Энэ онд л бид нэг босно доо. Монгол орон сайхан болно. Одоо л нэг зон олны нуруу тэнийнэ” гэж бүгдээрээ бодож байгаа. Жил бүр л ингэж боддог. 2013 онд эдийн засгийн өсөлт өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл монголчууд бид ухаалаг, эв нэгдэлтэй байж, асуудалд намчирхсан, улстөржсөн, хувь хүн талаас нь хандалгүй асуудлынхаа цөм рүү хандвал бид босно.
-Бидэнд бүрэн боломж бий. Нэгдүгээрт, монголчууд бид маш том төмөрлөгийн цогцолбор үйлдвэртэй болбол улс орны тусгаар тогтнол эдийн засгийн баталгаа болно. Төмөр үйлдвэрлэсний дараа л анжис үйлдвэрлэх, зэс хайгуулах үйлдвэр баригдсаны дараа зэсээр турба хийх, янз бүрийн эд анги хийх тухай, жижиг дунд үйлдвэрлэлийн тухай ярьж эхэлнэ. Олон хүнийг ажилтай, орлоготой болгоно. Төмрийн үйлдвэр баригдсанаар барилга байгууламжийн төмөр хийцүүд хийгдэж эхэлнэ. Эдгээрийг гадаадаас авахгүй байна гэдэг арьс шир, түүхий эд, газрын баялгаар орж ирсэн валют, доллар гадагшаа хамжааргатай гарна гэсэн үг. Манай төмөрлөгийн үйлдвэр ажилд орно гэдэг том зорилт тавьснаар том ажлын эхлэл болно гэж найдаж байгаа.

- Та энэ онд томоохон ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Энэ онд төлөвлөсөн хамгийн том ажил бол Оюутолгойн гэрээ. Уг гэрээ маш хуудуутай болсон. Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод эхэлчихлээ. Тиймээс Оюутолгойн гэрээ, үйлдвэрийг Монголын ард түмэнд ашигтай байх талаас нь би ажиллана. Оюутолгойн төсөл бол Монголын ард түмний найдвар. Би ард түмнийхээ найдварыг хөсөрдүүлье гэж боддоггүй. Оюутолгойн гэрээг ард түмэнд танилцуулж, үнэнийг нь ойлгуулах ажлыг бид энэ жил хийнэ. Баяжуулах үйлдвэр Хятадаас эрчим хүчээ авч байгаа. Гэтэл Хятадаас цахилгаан худалдан авах гэрээг монголын Засгийн газар өнөөдрийг хүртэл яагаад мэдэхгүй байгаа юм. Яагаад энэ талаар Оюутолгой монголчуудад хэлэхгүй байгаа юм. Үүнийг бидэнд мэдэх эрх байна уу. Мөн Оюутолгойн баяжуулах үйлдвэрт баяжуулсан зэс, алтны баяжмал ямар үнээр урагшаа гарч байгаа юм. Борлуулатын гэрээг нь Монголын Засгийн газар үзэх эрхгүй юм уу, эсвэл үзчихээд бидэнд үзүүлэхгүй байгаа юм уу. Энэ талаар бид тэмцэлээ явуулна. Өнөөдөр баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын зардал яагаад өсөөд байна. Энэ бол Монголын ард түмний эрх ашгаас зувчуулж байна гэсэн үг. Анх 2007 онд 2.4 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын зардал гарна гэж байсан. Дараа нь дөрвөн тэрбум ам.доллар болсон. Дараа нь 5.1 тэгээд зургаан тэрбум болсон. Одоо 7.8 тэрбум ам.доллар болчихоод байна. Ингэж өсч байгааг нь яагаад Монголын ард түмэнд мэдээлэхгүй байна вэ. Үүнийг мэдэх эрх надад, Монголын ард түмэнд байна уу. Энэ олон шахааны бизнесээс болж монголчуудад эрх ашиг байхгүй болж сүүлдээ алдагдалтай баланс гарах гээд байвал яах вэ. Үүний төлөө тэмцэнэ. Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлуулна. Баталсных нь дараа энэ хуулийг хэрэгжүүлэх маш том ажил бий. Дархан-Уул аймагт орон сууцны томоохон хөтөлбөр хэрэгжүүлнэ. Маш олон ажлын байр бий болгох хөтөлбөрүүдийг Дархан-Уул аймгийн Засаг дарга, удирдлагуудтай хамтарч хийнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin. (122.201.18.166)
    uneheer teneg......
    2013 оны 01 сарын 06 | Хариулах
  • анхаа (203.194.115.14)
    Энэ Оюутолгойгоос болж энэ засаг огцрох байх шүү, нээрээ хуудуу ихтэй гэрээ юм шиг байна лээ
    2013 оны 01 сарын 05 | Хариулах
  • (203.194.115.14)
    ЭЛБЭГДОРЖ ОЮУТОЛГОЙГ ДЭМЖЭЭД БАЙХ ЮМ, ГАНБААТАР БҮР ЭСРЭГ БАЙХ ЮМ , АЛЬ НЬ ЗӨВ ЮМ БОЛОО, ГАНБААТАР АРАЙ ИЛҮҮ ЭХ ОРОНЧ ГЭЖ БОДОХ ЮМ
    2013 оны 01 сарын 05 | Хариулах
  • (202.70.41.146)
    Zuvhun ene bondyn zartsuulaltyg shalgadag, buren erhtei, tusdaa baiguullaga baiguulbal yamar ve?
    2013 оны 01 сарын 05 | Хариулах
  • Ganbaatar gishyynd (122.254.127.34)
    Gol n S.Ganbaatar gishyynd helehed,tuslyydiig zasag tertei tergyi lobbigoor heregjyylne,harin uuree e/zasagchdaas zuvlelgee avch zeel,eriin zohistoi haricaa,zeeliin egeejiin toocoo sudalgaag n gargaad,niited zarimyg n il bolgood hamtdaa hyanalt tavihyg bodooroi!!
    2013 оны 01 сарын 05 | Хариулах
  • (203.194.115.54)
    сайн шударга залуу шүү, ардчилсан намынхан жаахан гадуурхаад байгаа ч бүү шантар, баярцогттой ахиад маргалд, шударга ёсны төлөө урагшаа
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (182.160.3.193)
    good chi shuu
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    1 цаг 19 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    1 цаг 47 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    1 цаг 48 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    1 цаг 57 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    2 цаг 17 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    2 цаг 32 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    2 цаг 41 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    3 цаг 4 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    3 цаг 21 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    3 цаг 33 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    4 цаг 18 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    4 цаг 26 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    4 цаг 35 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    4 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    5 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    5 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 38 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    5 цаг 55 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    5 цаг 56 мин
  • Монгол Улсад 841,506 жуулчин иржээ
    6 цаг 2 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК