Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

C.Билэгсайхан: МИАТ ХK-ийн захирал Г.Жаргалсайхан мөнгөнд гарын үсэг зурдаг. Эхнэр нь аудит хийдэг

2013-3-30
0
ЖИРГЭХ
МИАТ-ийн хэрүүл тогооноосоо аль хэдийн хальжээ. Дуулиант энэ компанийн удирдлагууд ТУЗ болоод салбарынхаа яамны хурал дээр хэд хэдэн удаа маргалдаж бүр нударга зөрүүлэхдээ хүрсэн гэж эх сурвалж мэдээллээ.
    5dd09b2cdece9cd4bigМИАТ-ийн хэрүүл тогооноосоо аль хэдийн хальжээ. Дуулиант энэ компанийн удирдлагууд ТУЗ болоод салбарынхаа яамны хурал дээр хэд хэдэн удаа маргалдаж бүр нударга зөрүүлэхдээ хүрсэн гэж эх сурвалж мэдээллээ. Уг үйл явдлыг баталж энэ компанийн удирдлагууд телевизийн өмнө олон түмний нүдэн дээр зэргэцэж суучихаад бие биеэ баахан мууллаа. Монголд ийм үйл явдал бараг л анх удаа болж байж мэдэх юм. Нэг талаасаа өөрсдийгөө асар их шударга хүмүүс гэж тэвэр дүүрэн цаас барьж ярьж байгаа ч гэсэн ард түмэнд арай л муухай хүн чанаргүй, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс байна даа гэсэн ойлголт төрүүлэв. Ийм хүмүүсээр төрийн компанийг удирдуулж байхаар хоёуланг нь халаад хөөгөөд явуулчих гэж зөвлөмөөр санагдлаа.

    УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан МИАТ компанийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга болоод авчихаж. Хэзээ энэ хүнийг яагаад ч томилсон юм бэ. Өөрийн захирлаа түмний нүдэн дээр будаа болгох нь ээ. Ийм ариун шударга хүн байл уу?
Түүний яриагаар бол одоогийн захирал Г.Жаргалсайхан гэгч нь ах дүү хамаатан саднаараа МИАТ-ийг дүүргэсэн аж. Тэгээд өөрөө мөнгөн дээр гарын үсэг зураад эхнэр нь аудит хийдэг аж. Онигоо шахуу юм даа. Монголд ийм газар бас байна. Төрийн өмчит компанид л байж болох эрүүл бус үзэгдэл л дээ. Ийм учраас л МИАТ өөдөлдөггүй байх. Тэгээд зогсохгүй Г.Жаргалсайхан захирал нууц тушаал гаргаж хүмүүсийг 10-20 саяар цалинг нь тогтоодог гэнэ. Тэр нууц тушаалуудыг одоо ард түмэн ил болго гэж шаардах хэрэгтэй. Бас хямд үнэтэй авах юмыг өндөр үнэдэг авдаг аж. Төрийн мөнгө учраас л нугалаа гаргац “цохидог”-ийнх нь илрэл. Жишээлбэл МИАТ жилд 500 сая төгрөгийн виноны худалдан авалт хийдэг гэнэ. Тэгээд өнгөрсөн жил 5.6 еврогоор вино авч байж. Харин энэ жил 4.7 еврогоор вино аваач гэсэн санал ирэхэд Г.Жаргалсайхан захирал 7.6 еврогоор гэрээ хийж л дээ. Энэ мэт шударга нь дэндсэн наймаа тасардагүй бололтой. Тухайлбал  катерингийн үйлчилгээ МИАТ-ийн нэгэн шинэ дуулиан болох нь тодорхой боллоо. 2011 онд 2 тэрбум, 2012 онд 3.8 тэрбум төгрөгийг катерингэд шилжүүлсэн аж. Тэгээд энэ мөнгийг шалгаад буцааж авах асуудлыг яриад байгаа гэнэ. Энэхүү катерингийн үйлчилгээг хийсэн гэх “Нүхт тур” ХХK байгуулсан гэрээг салбарын яам нь цуцлах чиглэл өгч. Мөн Баянхонгор аймгийн “Анар тур” ХХK-д жилд 200 сая төгрөг шижлүүлдэг байсныг ч болиулж. Үүнээс гадна катеринг дээр өнгөрсөн аудитаар 73 сая төгрөгийн дутагдал гарсан бол саяхан л гэхэд 130 сая төгрөгийн дутагдал нэмэгдээд илэрчээ. Энэ мэтээр төрийн мөнгийг үрэн таран хийдгийг С.Билэгсайхан захирал тэвэр дүүрэн баримтаараа нотлохоо давхар нотлов. Тэрээр удирдлагуудаа цагдаад өгч шалгуулж байгаагаа ч бас дурдаад авав.

    Харин хэргийн эзэн Г.Жаргалсайхан захирал энэ бүхнийг шалгадаг газар нь шалгаж байгаа. Хариуцлага хүлээх ёстой бол хүлээхэд бэлэн. Буруугүй гэсэн тайлбарыг хэлэв. Энэ бүх маргаанд тулгуурлан одоо МИАТ-д салбарын яам, мэргэжлийн хяналт, төрийн өмчийн хороо, аудит гэсэн нилээд өргөн бүрэлдэхүүнтэй шалгалт орсон байна. Уг шалгалтын дараа л энэ хоёр эрхэмийн хэн нь үнэн худлаа яриад байгаа нь батлагдах биз.
МИАТ энэ бүх үргүй зардлыг л хямгадахад ашигтай биш юмаа гэхэд блансаа бариад баймаар. Гэвч хоноцын сэтгэлээр ханддаг, төрийн өмчийг мөнгө гэж хардаг, албаны биш амины ажлыг илүүд үздэг нөхдүүдийг нэгмөсөн зайлуулуулахаас гадна энэ компани өөдлөхгүй нь тодорхой боллоо.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Томороо (103.57.92.153)
    Дарга нарыг нь шалга луйварчид богс боороороо холбогдсон балиар юмнууд миатыг цэвэрлэ зоригт сайдаа!!!!!
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Энэ мафи (202.21.106.105)
    уучуудийг уруу татах вий дее монгоний толоо хэнийг ч алахаасбуцахгуй монготей етгеедууд шуу
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • Tegshee (103.10.23.232)
    Ene Bilegsaihniig doromjlood yahveedee. Shinechleliin zasgiin gazraas tomilogdson hun bolohoor tus companyd bugshaad baisan muu muuhaig olon niited delgej harin companii ner hundiig olon niited zuvuur oilguuleh undes suuriig ni tavisan bn. ingeseneeree MIAT tai holbootoi asuudluud deer tur zasgaas anhaaral tavisanii achaar shiiduulj chadahgui baiasn asuudluudad ni ch bas davhar anhaaral tavisan bn. Ene hun tur zasgiinhnii anhaarliig MIAT ruu handuulaagui bol shiiduulj chadahgui asuudluud ovoorch MIAT iig hardaj serdsen olnii handlaga ch uurchlugduhgui MUU NERTEI LUU DANSTAI heveeree baih bsn baihdaa. Ene hund harin ch talarhah estoium bishuu. Yamartaa ch bsn shinechleliin zasgiin gazraas zuv huniig tomilson bna tumen olon oilgoj bna. Odoo l MIAT bohir muu muuhaigaasaa salj ner hundtei kompany boloh ni gartsaagui. Amjilt husie bilegsaihand
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • үнээн үнэн (124.158.78.120)
    хэрэв баталгаа хэрэгтэй бол ахиад нэг материал дэлгэхэд асуудалгүй байх. Тэглээ гээд МИАТ ын л нэр бүр унана Фэйсбүүкт удахгүй тавигдахад бэлэн болоод байгаа гэнэ
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • Монгол хүн (202.170.82.34)
    хмм Жаргалсайхан Орхон Хоролсүрэн гэж ямар хөгийн новшнууд вээ. Тэдний үнэнч туслах Бат гэж гөлийсөн юм МИАТ-ын хөрөнгийг цувчуулж хамаг хорыг найруулдаг гар зүгээр цэвэрхэн үлдчихвийдээ. Гэмгүй царайлж энд тэнд хов жив ярьсан нөхөр, твитерээр хүртэл гэмгүй царай исгэж нэг ариухан дүр исгээд гэмгүй царайлдаг амьтаншдээ. Батыг шалгавал бүх хэрэг ил болнодоо. Шалгах ёстой Орхон, Хооролсүрэнтэй цуг ажиллаж байсан юм чинь жинхэнэ хорыг найруулж байсан гэдэг нь тодорхой....
    2013 оны 04 сарын 22 | Хариулах
  • Irgen (202.21.106.101)
    Es curtakhuun gej neg ium bii orxon khorolcyren nariin khamuud gar khol ni odoo yldcen tedentei khuivaldcan etgeed noen ni bolno arduud mini ankhaaraltai l baigaarai
    2013 оны 04 сарын 21 | Хариулах
  • Irgen (202.21.106.104)
    Ulsiin mongiig tetgever byteen baiguulaltand zoriulakh estoi noen ni mongo khusaad ulsiin mongo buruu garaar orood baival noenoo barij ogj bolokhgyi nldee
    2013 оны 04 сарын 21 | Хариулах
  • Irgen (202.21.106.104)
    Luivar khiisen zyiliig bygdiig ni nuugaad iavsaar 10terbum togrogiin khokhirol ujiruuljee dakhiadl duugyi baikhuu
    2013 оны 04 сарын 21 | Хариулах
  • ***** (182.160.42.45)
    harin ch jargasaihanaas deer l bh blgui jargalsaihan yu hiisen ym be harin ch hiisen ymtai hun shuu!!!
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.170.93.2)
    юу билээ дээ ноёноо барьж өгсөн хүнийг яа гэдэг билээ
    2013 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.170.93.2)
    Айсан хүнд аргал хөдлөнө гэж хөөрхий энэ Билэгсайхан хүн болгон луу үсчээл арга ч байжуу дээ хөөрхий
    2013 оны 04 сарын 02 | Хариулах
  • ЛУЙВАРЧИН ЖЕНКО БАТТУЛГЫН УРТ ГАР (122.201.18.150)
    ЛУЙВАРЧИН ЖЕНКО БАТТУЛГЫН УРТ ГАР ЭНД БАЙЖ Л БАЙГАА ДАА. ЧУХАМ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫНХАН ИЛ ГАРГАХ ЗОРИГТОЙ БОЛОВ УУ ГЭДЭГ НЬ АСУУДАЛ
    2013 оны 03 сарын 31 | Хариулах
  • zochin (202.179.23.17)
    Yamar ch hun ochson idnwe.Ene Bilegsaihan gedeg chin gishuun ch baisan .Olon tumni tuluu yu hiisen ym.Darga bolbol bas l idne shu de.Bugd adilhan humuus de.Magnaig tabibal yadag ym .Bas l ideh baihdaa HeHeHe.Tegeed hulgailaad taiban l yabaad baih ym da.Suulde tsairchihdag baiaa
    2013 оны 03 сарын 31 | Хариулах
  • ***** (60.158.161.56)
    Sain hvmmvvsiig tomiloo
    2013 оны 03 сарын 30 | Хариулах
  • аз (182.160.11.65)
    бүгд л луйварчид болжээ,одоо яана даа
    2013 оны 03 сарын 30 | Хариулах
  • banjig (202.170.70.28)
    Bas neg luivarchin garaad irev uu. Shalgah heregtee um ba. Toriin umcniin horoo bolon hariyalah yamnaas. Baga deer uzej heregtee
    2013 оны 03 сарын 30 | Хариулах
  • гшхор (122.201.18.21)
    Гансүх Миат аас нэг болнодоо
    2013 оны 03 сарын 30 | Хариулах
  • ***** (210.89.232.110)
    Audit hiisen gazariig il bolgoh estoi doo
    2013 оны 03 сарын 30 | Хариулах
  • хүсэлт (182.160.40.39)
    1993-2013 он хүртэл аудит хийсэн Аудитын байгууллагын нэрийг ил болгоно уу
    2013 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК