Хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдаалахыг завдсан хэргээр шүүгдэхээр болоод буй “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад түлэгдсэн билээ. “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлэгдэж байгаа Баавар өнгөрсөн долоо хоногт хоёр гарынхаа арьсыг нөхүүлэх хагалгааг хийлгэсэн байна. Түүний гарын арьсыг нөхөхийн тулд гуяны арьснаас нь авчээ. Тэрээр одоо дахин хоёр хагалгаанд орох юм байна. Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтохоос тодруулахад “Биеийн байдал анх ирж байснаа бодвол дээрдэж байна. Бүтэн наркозонд орж хагалгаанд орж байгаа учраас хүндрэл гарч байна. Арьс авсан газар нь нэлээд өвдөлттэй байгаа” гэсэн юм.
Өмнө танилцуулагдаж байсан галын дүгнэлт урьдчилсан дүгнэлт байсан бөгөөд эцсийн дүгнэлтээр бүх зүйлийг шийднэ. Хэрвээ урьдчилсан дүгнэлттэй ижилхэн дүгнэлт гарвал бид дараагийн арга хэмжээг авах болно хэмээлээ.























































Сэтгэгдэл (4)