“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр 16.00 цагт Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарласан байна. Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ.
Н.Хүрэлбаатар нь дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гадаадад гарсан болзошгүй тухай мэдээлэл байгаа аж. Харин Н.Хүрэлбаатарын хэрэгт түүний хүү Э иргэн Б нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/






















































