Өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрмийн холбогдолтой хэд хэдэн гэмт хэрэг гарчээ. Тодруулблал БЗД-ийн "Сандэй" худалдааны төвийн дэргэд явж байсан Шинэ Зеландын хоёр иргэний нэгнийх нь утсыг хулгайлсан байна. “htc” маркийн гар утсаа алдсан иргэн E нь БЗД-т гомдол гаргасны дагуу уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн Сонгино хайрхан дүүргийн Толгойтын эцэст үл таних хүнд зодуулж эд зүйлээ дээрэмдүүллээ гэсэн мэдээллээр шалгахад Сонгино хайрхан дүүрэгт оршин суугч 43 настай Д гэгчийг 23.00 цагийн үед явж байхад нь 17-20 насны залуу хүч хэрэглэн 150 мянган төгрөг, улаан хүрэн цүнх, бичиг баримтыг дээрэмдсэн байна. Энэ оны тавдугаар сарын 29-ны шөнө Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах Андууд кафенаас иргэн О гэгч нь найз Ү-ийн хамт гарч яваад үл таних таван залууд гар цүнхтэй зургаан сая төгрөг, гар утас, болон эд зүйлээ дээрэмдүүлжээ. Тус гэмт хэргийг Г.Халтар нь бусадтай бүлэглэн дээрэмдсэн гэдэг нь тогтоогдсон байна. Хэргийг Хан-Уул дүүрэгт шалгажээ. Нийслэл хот нэг үеэ бодвол камержилт сайтай болсон тул гэмт хэргийн илрүүлэлт сайн байгаа гэж ЦЕГ-аас хэллээ.






















































