Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг өнөөдөр суллахгүй бол эхнэр нь ”баримт” дэлгэнэ

2013-6-17
0
ЖИРГЭХ
   Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг цагдан хориод 14 хоног болж байна. Тэгвэл өнөөдөр түүний цагдан хоригдох хугацаа дуусч байгаа юм. Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах нөхрийгөө гүтгэгдэл явуулгаар хоригдсон гэж үзэж байгаа бөгөөд өнөөдөр хуулийн байгууллага түүнийг суллахгүй бол ноцтой баримтуудыг дэлгэнэ гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Магадгүй өнөөдөр Д.Цогтбаатарын байцаалт үргэлжлэх юм бол маргааш түүний ар гэрийнхэн, өмгөөлчийн хамт хэвлэлийн хурал хийж зарим нэг нууц баримтуудыг дэлгэх юм.


9839_878    Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг цагдан хориод 14 хоног болж байна. Тэгвэл өнөөдөр түүний цагдан хоригдох хугацаа дуусч байгаа юм. Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах нөхрийгөө гүтгэгдэл, явуулгаар хоригдсон гэж үзэж байгаа бөгөөд өнөөдрийн дотор хуулийн байгууллага түүнийг суллахгүй бол "ноцтой" баримтуудыг дэлгэнэ гэдгээ хэвлэлийнхэнд албан ёсоор мэдэгдсэн. Магадгүй өнөөдөр Д.Цогтбаатарын байцаалт үргэлжлэх юм бол маргааш түүний ар гэрийнхэн, өмгөөлөгчийн хамт хэвлэлийн хурал хийж зарим нэг нууц баримтуудыг дэлгэх юм. Мөн Д.Цогтбаатартай хамт алга болсон герман иргэний хамтран амьдрагч бүсгүйг шалгаж байгаа гэх мэдээлэл гадуур тархсан ч уг эмэгтэй мөн л сураггүй болсон байгаа юм.

Д.Цогтбаатар ямар учраас байцаагдаж эхлэв?


Өнгөрсөн хоёрдугаар сард Тагнуулын ерөнхий газрын, Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг сэжигтнээр татан УМБГ-т  шалгаж байна гэж хэсэгтээ л шуугиж байсан.  Харин  эл  мэдээллийг тус газраас үгүйсгэж  байсан боловч тухайн үед хууль хяналтын байгууллага  дээрх эрхмийг шалгаж байгаа нь үнэн гэж хоёр талтай мэдээлэл гарч иргэдийг төөрөгдүүлж байсан юм. Тэгвэл  энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад "Д.Цогтбаатарыг улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа нь үнэн. Энэ хүнийг сураггүй алга болсон гадаадын иргэнийг эрэн сурвалжлах хэрэгт холбогдуулан шалгаж байна" гэсэн билээ. Өөрөөр хэлбэл түүнийг алга болсон гадаадын нэгэн иргэний хэрэгт сэжиглэж байгаа гэдгийг энэ үеэс олон түмэн мэдэх болсон юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэр алга болсон гээд байгаа хүн нь ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбер гэгч аж. Тэрбээр 2004 онд манай улсад ирсэн бөгөөд өдгөө ор сураггүй алга болжээ. Харин түүнийг манай улсад байх хугацаанд нь Д.Цогтбаатар хурандаа ихэд дотно харилцаатай байсан гэнэ. Ямартаа ч тэрээр өдгөө үхсэн, амьд нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон билээ.

Д.Цогтбаатарын холбогдоод байгаа хэргийг эзэн ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбер гэгч хэн бэ?


Тэрбээр 2004 онд манай улсад иржээ. Түүнийг ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагаас луйврын томоохон хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж буй гэнэ. Учир нь тэрээр нутагтаа луйврын томоохон хэрэгт холбогджээ. Тодруулбал, прамид хэлбэрээр сүлжээний бизнес эрхэлж байжээ. Ингэхдээ 2000 гаруй хүнээс их хэмжээний мөнгө залилан авч манай улсад иржээ.
М.Л.Клойбер Монголд хуурамч нэрээр, хувийн онгоц хөлөглөн 12 сая евротой ирсэн юм байна. Тэрээр хамтран амьдарч байсан монгол бүсгүйдээ Зайсанд дээд зэрэглэлийн орон сууц, үнэтэй хэд хэдэн машин авч өгчээ.  М.Л.Клойбер монголд орж ирэхдээ доктор Бауйэр Сандэрс гэдэг  нэрээр орж ирсэн байдаг. Гэхдээ буцаж гарсан гэх баримт бичиг байдаггүй аж.  Ямартаа ч манай улсад дээд зэрэглэлийн баян хүний амьдралаар амьдарч байхдаа Ё.Гантуяа гэх эмэгтэйтэй хамтран амьдарч бүр эхнэр, нөхөр гэж хэлэгдэх болжээ. Өдгөө хамтран амьдарч байсан гэх монгол бүсгүйг мөн л эрэн сурвалжилж байна.
images

Ё.Гантуяа гэгч өдгөө Германд 20 мянган еврогийн үнэд хүрээд байна


Энэ зууны зартай луйварчин эртэй нэр холбогдоод байгаа энэ бүсгүйг  Германы шүүхийнхэн бас л эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл тархсан.  Яаж яваад монгол эмэгтэйтэй танилцаж, нэг гэрт хамтран амьдарч байсныг нь мэдэхгүй. Үнэндээ ямар ч гэмгүй монгол эмэгтэйг энэ герман эр хөлдөө чирч байгаа бол яана. Аль эсвэл хамтарч луйвар хийж байсан уу гэх мэтээр хүн бүр л өөр өөрсдийнхөөрөө таамаглана. Одоогоор Герман эрийн хөлөөс зүүгдэж чамгүй хөрөнгөжсөн Ё.Гантуяа гэгч Монголд байхгүй, Хонконг, Токио, Макаод байж болзошгүй гэсэн мэдээлэл л үлдсэн байдаг.  Германы шүүх Ё.Гантуяа, Максимлян Лёонхард Клойбер нарыг барьж өгсөн хүнд 20, 20 мянган еврогийн шагнал амлаад байна гэх.  Луйварчин герман эрийн хамтран амьдрагч Ё.Гантуяагийн тухайд тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Гэвч тун удахгүй тодорхой болох биз ээ.

Германаас ирсэн хоёр байцаагч хаана юу хийж байгаа нь тодорхойгүй


Одоо үхсэн, амьд эсэх нь тодорхойгүй байгаа эл германы иргэний хэрэг дээр манай хуулийнхантай хамтарч ажиллахаар ХБНГУ-аас хоёр мөрдөн байцаагч өнгөрсөн долоо хоногт ирсэн. Гэхдээ Мөрдөх албаны ажилтнууд Монголд ирсэн гэх ч хаана, ямар ажлаар, юу хийж яваа нь нууц байна.
Харин Д.Цогтбаатарын өмгөөлөгч хэлэхдээ “Энэ хэргийг шалгахаар Германаас хоёр мөрдөн байцаагч ирсэн. Ер нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл Монгол Улсын хуулиар, монголын эрх бүхий байгууллагууд шалгах ёстой. Ямар нэг гадаадын мөрдөгчид ирээд Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг мөрдөх хууль байхгүй” гэсэн юм.

24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • ZOCHIN (122.201.18.144)
    BARIMT DELGEN CH GEH SHIG NUHURTUU ULAM GAI BOLOH GEJ BAIGAAN NUHRUN NUUTSTAI HOLBOOTOI YUMAA EHNERTEI YARISAN BOLJ TAARAH GEJ BAIN DAA NUHRUN TAGNUULIIN DARGA BAISAN EHNERTEE BUH YUM AA YARIDAG BAISAN HERGUU TEGVEL NUHRUN NUUTS ZADRUULSAN HERGEER YAL SONSOND OO
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.47.154)
    Nuhur ni asuudaltai bhad ehner ni tegeed zugeer suuh yumuu bitgii erguu yum bicheed bai.
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    ene avgai heniig shantaajlaad baigaain duugui baihgui bol ooriig in hiichih..
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    Odoo ene avgaig uuriin sain shalga Altankhuyagiin uedl sonin uzegdeluud ene tagnuul deer bolood baigaa yumdaa....
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • zochin (103.9.91.146)
    Mongold amidraad bna uu German amidraad bna uu
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Bimongol (122.201.18.150)
    USA -g FBI n avch yavdag,manaid esregeeree, bur avgai huuhduud n hutgaldchihsan yavj baih yum, gutamshig
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Ermeg (122.201.18.150)
    delgeh barimt bdg bol delgeed, surduuldegee bolimoor yum tagnuuliinhan iim archaagui baih gej
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    13 цаг 15 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    13 цаг 32 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    14 цаг 23 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    16 цаг 11 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    16 цаг 15 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    17 цаг 1 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    17 цаг 7 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    17 цаг 40 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    17 цаг 57 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    18 цаг 32 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    18 цаг 52 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    19 цаг 3 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    19 цаг 14 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    20 цаг 16 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    20 цаг 34 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    21 цаг 44 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    21 цаг 44 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    22 цаг 15 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    22 цаг 18 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    22 цаг 23 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК