Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль бусаар хятад иргэдийг оруулж ирэхэд ГХЯ-ныхан оролцдог болсон уу?

2013-6-19
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед Өвөрмонголын иргэд Монголын визийг дураараа олж өгч, БНХАУ-аас ажиллах хүч чөлөөтэй оруулж ирж байгаа тухай мэдээлэл ихээхэн дуулиан дэгдээж эхэллээ. Учир нь БНХАУ-аас ажиллах хүч чөлөөтэй оруулж ирнэ гэсэн зарын дагуу хэсэг эх оронч залуус явж эздийг нь илчилсэнээр энэ асуудал сөхөгдлөө.
af98f5076a455277big   Сүүлийн үед Өвөрмонголын иргэд Монголын визийг дураараа олж өгч, БНХАУ-аас ажиллах хүч чөлөөтэй оруулж ирж байгаа тухай мэдээлэл ихээхэн дуулиан дэгдээж эхэллээ. Учир нь БНХАУ-аас ажиллах хүч чөлөөтэй оруулж ирнэ гэсэн зарын дагуу хэсэг эх оронч залуус явж эздийг нь илчилсэнээр энэ асуудал сөхөгдлөө. Тэдгээр өвөрмонголчууд БНХАУ-ын иргэдийг олон зуугаар нь оруулж ирж нэг хүнээс сая гаруй төгрөг хураан авдаг гэсэн юм. Тэгэхдээ “цагдаа болоод Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан бидний талд байгаа. Санаа зоволтгүй. БНХАУ-ын ажилчин оруулж ирсэн танай байгууллагад бид шалгалт оруулахгүй байж чадна” гэх мэт олон том юм ярьсан байдаг. Монгол төрийг ингэж доромжилж байгаа Өвөрмонголын иргэдийг “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн илэрүүлсэн талаараа саяхан хэвлэлийн бага хурал хийв.

    Тэдний ярианаас нэг зүйл ихээхэн анхаарал татаж байна. Монголын визийг чөлөөтэй олж өгч, цагдаа хийгээд Гадаадын иргэд харьяатынханыг аргалсан хэмээн мэдэгдэж буй өвөрмонголчууд “Дипломат 95” хэмээх төрийн өмчийн тэр тусмаа МУ-ын ГХЯ-ны мэдлийн байранд оффистой байжээ. Тусгаар тогтнолын талбайн хойно, “Бишрэлт” зочид буудалтай хаяа залгаа орших “Дипломат 95” хэмээх байрыг гадныхан андахгүй. Учир нь энэ байр бол ГХЯ-ны мэдлийн байр. Энд Монголын төрийн өмчийн ганц нэг аж ахуйн нэгжээс гадна гадаадын элчин дипломатууд байдаг. Тиймдээ ч гаднаа харуул хамгаалалттай, камертай. Зөвхөн гадныханд үйлчлэх зориулалттай татваргүй барааны дэлгүүртэй. Ийм чухал газар оффис өгөх хийгээд хүн оруулах эрхийг ГХЯ бүрэн мэддэг. Тэр тусмаа ГХЯ-ны сайдын зөвшөөрөлгүй энэ байранд ямар ч аж ахуйн нэгжийг оруулдаггүй гэж эх сурвалж мэдээллээ. Ийм газар өвөрмонголчууд байрлачихаад Монгол Улсын визийг хэдэн мянгаар нь даруулж, хятад ажилчдыг дураараа оруулж байгааг юу гэж ойлгох вэ? Үүнийг мэдээж өвөрмонголчууд дангаараа хийх ямар ч боломжгүй. Тиймээс ГХЯ-ны мэдлийн байранд суучихаад ийм хэрэг хийгээд байгаа нөхөдүүдийн цаана хамгийн түрүүнд ГХЯ-ны удирдлагууд байх өндөр магадлалтай юм. Түүнээс гадна нэг өвөрмонгол л гэхэд биедээ 10-аад гар утастай байсан гэж яригдсан. Нэг гадны хүн ийм олон гар утастай байна гэж юу гэсэн үг вэ? Тэгээд манай улсын хамгийн гайгүй гэгдэх 200 гаруй ордын А зөвшөөрлийг зарна гээд хувилчихсан хятадуудад зуучлах ажлыг амжуулж суусан нь бас нотлогдсон юм.  Сонирхолтой нь эдгээр 200 лиценүүдийн ихэнх нь Гадаад харилцааны сайд Л.Болдын гарын үсэгтэй байсан нь анхаарал татна. Тэрээр өмнө АМХЭГ-ын даргаар дөрвөн жил ажилласан юм. Тэгэхдээ л тийм лицензүүдийг олгож байж. Өнөөдөр Гадаад харилцааны сайд болсных нь дараа тус яамны мэдлийн байранд түүний гарын үсэгтэй лицензүүдийг дамлаад сууж байгааг бас юу гэж ойлгох вэ?

    Өөр нэг анхаарал татах зүйл бий. “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэний мэдэгдэж байгаагаар бол ГХЯ-ны мэдлийн байранд байсан өвөрмонголчууд алдарт Цогтын цагаан балгасыг лиценз болгоод авчихсанаа үзүүлжээ. Тэгээд түүнийгээ өндөр үнээр зарахаар танилцуулсан аж. Гадныхан Монголын баялагаас гадна түүх дурсгалын хосгүй газаруудыг нь лиценз хэлбэрээр худалдаж авчихаад зараад байгаа бололтой. Эцэстээ бид Цогтын цагаан балгасаа гадныханаас худалдаж авах нь л дээ. Үүнээс гадна өөр олон ийм түүхэн дурсгалт газруудыг лиценз нэрээр авсан байхыг үгүйсгэхгүй.

   Уг нь БНХАУ-аас ажиллах хүч авахыг Засгийн газар хуралдаанаар шийдвэрлэдэг. Ямар аж ахуйн нэгж хичнээн ажиллах хүч оруулж ирдэг тоо тодорхой байдаг. Гэтэл энэ нь албан ёсны ард түмэнд харуулах тоо болж таарлаа. Харин эрх мэдэлтнүүд ар хударгаар нь авлигал авч Хятад ажилчдыг бөөн бөөнөөр нь дураараа оруулж ирдэг болж таарах нь. МАН-ын үед л авлигал болохоо байсан тухай домог нийгэмд түгээмэл болсон. Тэгвэл энэ Засгийн үед төрийн мэдлийн байранд нь гадынхан суучихаад хууль, цагдаа, хил, гааль, гадаадын иргэд хариуцсан газрыг нь доромжлоод сууж байгааг юу гэж ойлгох уу? Харин ч авлигал хээл хахууль ил цагаандаа гарч байгаан биш үү?
Тиймээс энэ асуудлыг цагдаа, тагнуул, Гадаадын иргэд харьяатын газар шалгаж олон түмэнд үнэнийг мэдээлэх учиртай. Сүүлийн үед тун сайн ажиллаж байгаа АТГ-ынхан энэ асуудлын мөрөөр орох цаг боллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (174.23.179.224)
    Oroltsdog bolood udaj bn odoo l medej bna uu?
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • unen (76.170.253.157)
    abilagal xeeel xaxuuluas l bux yum bolj baigaa shuu. xeden soxor mongonii toloo yaxaas ch butsaxgui baina shuu dee. ariin xaalga abilgaliig ustgaxgui l bol mongold ali shatandaa xogjixgui, xichneen ix alttai bailaa ch nuurstei baisan ch abilgal baigaa l bol xedxen xun l karmaagaa tuntiilgene shuu dee
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    teged nuguu myndag yaridag erunhilogch,tuunii shuuh,ATG yu hiij bdag um be?mongolchyydaa er bar bolood bdag bish biluu?iim zuiltei temtsej eh ornoo hamgaalhgui hydal yaridag bh ni eee
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • xxx. (202.9.47.132)
    ardiih ham ardchilsah ham xoeriih toxiroltsoogoor orj irj baigaa shuu dee
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    ерөнхий сайд Алтанхуяг, УИХ дарга Энхболд нар Дачинд очоод тэндхийн дарга нартай арын өрөөнд нь уулзаад монгол ажилчидтай уулзахгүй шууд буцсан. тэгээд өөрсдөө ажил хаялт зарлаж байж цалингаа хэдэн төг-өөр нэмүүлэхээр болоод бн. төр засаг иргэдээ ингэж хамгаалдаг уу. Монголд хятадуудыг битгий давраалдаа, одоо хэтэрч дэндэж байнашдээ
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
    • зочин
      одоо Дачинд монгол ажилчдаас хэд дахин илүү хятад ороод ирсэн бгаа. тэгтэл олон монголчууд ажилгүй хоосон нойтон байж л бн. ажил олдвол хийхийг хүсдэг, гэтэл баахан хятадууд оруулж ирээд тэднийг ар гэртэй нь тэжээж бн. одоо ийм зүйлийг иргэд сайн мэддэг болсоншдээ
      2013 оны 06 сарын 19
  • зочин (202.179.11.34)
    АН өөрсдөө хийдэг зүйлээ МАН хийсэн гэж ярьдгийг олон үйл явдлаар мэдсэн. АН хэдхэн жил төр барихдаа амжиж бидний эх орныг хятадын талд өгч асар их баяжиж авч байгааг олон түмэн харж ойлгож мэдэж байгаа. үхэхдээ үхэр буугаа тавьж Монголыг минь зараад үр удам чинь Баярцогт шиг гадаадад амьдрах уу, АН одоо болиосой
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    АН өөрсдөө хийдэг зүйлээ МАН хийсэн гэж ярьдгийг олон үйл явдлаар мэдсэн. АН хэдхэн жил төр барихдаа амжиж бидний эх орныг хятадын талд өгч асар их баяжиж авч байгааг олон түмэн харж ойлгож мэдэж байгаа. үхэхдээ үхэр буугаа тавьж Монголыг минь зараад үр удам чинь хаана яаж амьдрах вэ. Баярцогт шиг гадаадад уу, болиосой
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • attila (82.73.79.89)
    eh ornoo hudaldsan bolon eh orondoo huuli busaar gadniihniig oruulj horongjson humuustei hariutslaga tootsoh tsag irnee.Eh ornii shudraga huvguud ohid biii shuu.Bid negdeed ih yum hiinee.
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • irgen (202.21.115.170)
    turiin tolgoid iim humuus suuj bhad ed nar gaarna shuu dee ene Bold gej doldoi yum yumand oroocoldoj yavah yum daa
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    ene gadaad yamniihnaa shalgaach dee
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Batbold (122.201.18.45)
    Buleg humuuts bna shuu onoo jil arai gaigui bna daa gehdee ter nohduud bsitsaar bna oortsdoo garch irehgui shuu dandaa huulin baiguulagd ajildag hulgaachuud bsidag um shuu Temuujin saidaa Hujaa Bietnamiin tsaan
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    12 цаг 55 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    13 цаг 12 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    14 цаг 3 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    15 цаг 51 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    15 цаг 55 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    16 цаг 41 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    16 цаг 47 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    17 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    17 цаг 37 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    18 цаг 12 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    18 цаг 32 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    18 цаг 43 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    18 цаг 54 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    19 цаг 56 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    20 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    21 цаг 24 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    21 цаг 24 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 55 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    21 цаг 58 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    22 цаг 3 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК