Үндэсний их баяр наадмын өдрүүдээр золгүй байдлаар амиа алдсан цөөнгүй хэрэг гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг баг гэх газар иргэн А-гийн гэр шатаж, гурван настай эрэгтэй Ө шатаж нас баржээ. Мөн Төв аймгийн Заамар суманд Ланд-80 маркийн машин онхолдож, 27 настай Ө нас барсан байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд “Соната-6” маркийн автомашины жолооч айлын хашаа мөргөж, хашаандаа тоглож байсан 11 настай С-ийг хүндэвтэр гэмтэл учруулан хэргийн газраас зугтжээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, Б.Батбаатар гэгч үйлдсэнийг илрүүлэн ажиллаж байна. Д.Ундрах






















































