Баяр наадмын өдрүүдээр хоёр иргэн аяганд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн нутаг “Сэвжидбалбар хайрхан” уулын овоонд мөргөхөөр явж байсан “Ланд Круйзер-105” маркийн автомашинтай хүмүүс овоондоо мөргөл үйлдэж байгаад 57 настай эрэгтэй Г, 31 настай эрэгтэй Г нар нас барж, 33 настай эмэгтэй Д эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн Хэнтий аймгийн Жаргалант суманд “Ланд-200” маркийн автомашины жолооч О осол гаргаж, ослын улмаас БНСУ-ын иргэн К гэгч гэмтэл авчээ. Түүнчлэн СХД-ийн 18 дугаар хороонд оршин суух 28 настай Э гэгч согтуурсан үедээ жорлонгийн нүхэнд унаж нас барсан байна. Д.Ундрах























































Сэтгэгдэл (1)