Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Охин хайрхан гэх дэлгүүрт хулгай оржээ. Дуудлагын дагуу шалгахад, тус хорооны оршин суугч 13 настай Б 13 шил архи, 65 хайрцаг тамхи хулгайлсан байжээ. Тэрээр хэргийг найз Ч-тэйгээ хамт үйлдсэн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Д. Ундрах






















































