Малайзад энэ жил манай улсын дөрвөн хүн хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа аж. Мөн Хятадын өмнөд муж, Хонконгод долоо, Макоад нэг хүн шалгагдаж байгаа юм байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Казахстан улсад хар тамхи зөөсөн, тээвэрлэсэн гэх хэргээр ял эдэлж байгаа эхнэр, нөхөр хоёр байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тэд 17-19 жилийн ял авчээ. БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж байгаа, цаазын ял сонссон иргэн 2-3 байгаа юм. Гэхдээ одоогоор цаазын ял гүйцэтгэгдсэн хүн алга байгаа аж. Тус улсын хуулиар цаазын ял өгөөд, тодорхой хугацааны дараа хугацаагүй хорих ял болгодог байна. Үүнийгээ бас тодорхой хугацааны дараа хугацаатай ял болгож өөрчилдөг гэнэ. Д.Ундрах /24tsag.mn/






















































