Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 2, зөрчлийн 3, үертэй холбоотой дуудлага 2, 1 мэдээлэл, эрэн хайх ажиллагааны 1, мэдээллийн 1 дуудлага ирж Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйлдвэрийн хашаанд склад шатсан байна. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад нэхмэлийн үйлдвэрийн 3х4 метрийн хэмжээтэй агуулахад эд зүйл шатаж байсныг унтраажээ. Д.Ундрах /24tsag.mn/






















































