Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн гудамжинд айлын граж, мөн тус гудамжинд 20 айлын орон сууцны байрны граж тус тус усанд автсан байна. Мөн усанд автсан гражуудаас хоёр автомашин гаргах боломжгүй болсон байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч шуурхай ажиллан ус соруулах 2 автомашин, усны 2 мотопомп ашиглаж усыг соруулж гадагшлуулан автомашиныг гаргасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэгт айлын хашаа, гэр усанд автсан гэх дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч очиход усанд автсан байсан хашаанууд хонхор газар байрлалтай тул борооны ус ихээр тогтсон, нэг айлын байшингийн үүдний амбаарт орсон усыг соруулж гадагшлуулаад хашаанд тогтсон усыг шороо асгаж хонхорхой газрыг тэгшлэх арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгсөн байна.Д.Ундрах /24tsag.mn/






















































