Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын найрамдал зуслангийн аманд малчин иргэн Ж өглөөний 07.00 цагийн үед морьтой гэрээсээ гараад одоо болтол сураггүй байна гэсэн мэдээллээр Аврах, гал унтраах 11 дүгээр ангийн 3 алба хаагч дүүргийн цагдаагийн хэлтсээс 2 албан хаагчтай хамтран найрамдал зуслангийн аманд, модонд 1,5 км орчим газарт эрлийн ажиллагаа явуулсан боловч олдоогүй тул эрлийг түр зогсоосон байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар хошууны үзүүр тойроод, Бургасны үзүүр гэдэг газар хоёр үхэр үхсэн байна гэсэн мэдээллийг НМЭГ-т мэдэгджээ.Д.Ундрах /24tsag.mn/






















































