МАХН-ын дарга Н.Энхбаярыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар суллахаар болоод байгаа билээ. Түүний биеийн байдал маш муу байгаа гэж байнга мэдэгдсээр байсан МАХН-ын гишүүдийн зарим нь энэ мэдээг сонсоод уйлж байгаа аж. Одоогоор Н.Энхбаярын хэвтэж буй Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгийн гадаа нам жим байгаа ч цагдаагийн хамгаалалт буусны дараа намын даргадаа баяр хүргэх хүсэлтэй хүн олон байгаа гэнэ. Ялангуяа түүнийг суллах ёстой гэж өлсгөлөн зарлаж байсан идэвхитэн гишүүд нь энэ мэдээнд тун их баярлаж байгаа юм.























































Сэтгэгдэл (20)