БСШУЯ-ны сайд асан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан, эхнэртэйгээ нийлж мөнгө угаасан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Сүүлийн үед нам жим болоод байсан энэ хэрэгт "Блүүмберг" телевизийн хөтлөгч Э.Долгионыг холбон шалгаж байгаа тухай мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл Ё.Отгонбаярыг БСШУЯ-ны сайд байх үед тус яамны газрын даргаар ажиллаж байсан Э.Долгионыг саяхан АТГ-аас саатуулсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Э.Долгионыг АТГ-аас хорьж, цагдах үндэслэлтэй гэж үзсэн нэг хоног саатуулсан ч шүүхээс заавал цагдан хорих шаардлагагүй гэж үзэн гадуур байцаалт авч байгаа юм байна.























































Сэтгэгдэл (5)