Өнөөдөр "Нарантуул" захын хүнсний хэсэг шатаж, түрээслэгчидэд багагүй хохирол учруулаад байна. Олон сая төгрөгийн бараагаа түймэрт алдсан зарим хүний биеийн байдал муудсан тухай эх сурвалж мэдээллээ. Цагдаагийн байгууллага галыг унтрааж, галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.Харин тус захыг эзэмшдэг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нөхцөл байдалтай танилцаж, түрээслэгчидтэй уулзжээ. Тэрбээр наймаачдыг тайвшруулаад "Өнөөдөр гарсан хохирлыг гурван сарын дотор барагдуулна" гэжээ. Тиймээс түрээслэгчид хохирлоо эргүүлэн олж авах найдлагатай болоод байна.























































Сэтгэгдэл (9)