Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвөр монгол малчныг зодож хөнөөсөн хятадыг өмөөрч, Засгийн газар нь 500 мянган юань санал болгожээ

2013-8-28
0
ЖИРГЭХ
Өвөр Монголын Туг сумын Далан цэцэг тосгоны иргэн 58 настай Баянбаатарыг Хятадын төмөр замын ажилчид зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан.
  Zhang_attacking_herders-1   Өвөр Монголын Туг сумын Далан цэцэг тосгоны иргэн 58 настай Баянбаатарыг Хятадын төмөр замын ажилчид зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Хятадын төмөр замын ажилчид малын бэлчээр дайруулан төмөр зам тавих ажлаа эхлэх гэсэн ч малчдын эсэргүүцэлтэй тулгарсан аж. Тиймээс тэд мод, чулуугаар Баянбаатарыг цохиж амь насыг нь бүрэлгэсэн гэлээ. Ноцтой нь хэргийн газар дээр Хятадын цагдаа нар ирсэн ч нөхцөл байдлыг намжаагаад Баянбаатарын аминд хүрсэн хятад ажилчдыг баривчлалгүй явуулсан байна. Харин хохирогчийн гэр бүлийнхэн үүнд ихэд бухимдаж, Баянбаатарын амь насыг хохироосон этгээд хариуцлага тооцох ёстой гэж цагдаад хандсан. Энэ хэргийг харсан олон гэрч байгаагийн дээр хятад төмөр замчид Баянбаатарыг зодож буй зураг ч интернет сүлжээгээр олон нийтэд тараад байгаа юм.

   Харин Нью-Иорк хотод төвтэй Өмнөд монголчуудын хүний эрхийн мэдээллийн төв (SMHRIC)-ийн мэдээлснээр Баянбаатарын аминд хүрсэн төмөр замчиныг цагдаагийнхан байцаагаагүй бөгөөд, Хятадын Засгийн газар хохирогчийн гэр бүлийнхэнтэй тохиролцохыг хүссэн байна. Тэдэнд 500 мянган юань буюу ойролцоогоор 82 мянган доллар өгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох санал тавьжээ. Хохирогчийн гэр бүлийнхэн, хамаатан садан нийлсэн 80 гаруй хүн оршуулах ёслолд оролцох үеэр цагдаагийнхан ирж, тэднийг хатуу хараа хяналтанд байлгажээ.
   Энэ хэргийн талаар Өвөр Монгол болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтлэх боломжгүй байгаа тул SMHRIC-ийн төлөөлөгч хохирогчийн бэр Чандмань гэх эмэгтэйтэй утсаар ярилцжээ.

-    Хохирогч Баянбаатарын амийг бүрэлгэсэн баримтуудыг Хятадын хуулийнхан үгүйсгэж байна. Түүнийг зүрхний өвчтэй байсан гэж мэдэгдсэн байсан. Энэ үнэний ортой юу?
-    Миний хадам аав маш эрүүл, саруул хүн байсан. Түүнд өмнө нь өвчтэй гэх ямар ч шинэ тэмдэг байгаагүй. Хятадууд түүнийг зодож, амь насанд нь хүрсэн гэдэг бол булзааруулах аргагүй үнэн.

-    Хэргийн газар дээр яг юу болсон юм бэ? Тодорхой хэлж өгөхгүй юу?
-    Бидний дунд маргаан үүсэхэд хятад төмөрч замчид “Та нарыг хутгалж ална” гэж сүрдүүлж байсан ч тэдэнд хутга эсвэл ямар нэгэн зэвсэг байгаагүй. Тийм болохоор хадам аавыг тэд атгасан гараараа маш хүчтэй цохиж, өшиглөж байсан. Ялангуяа тэр цагаан цамцтай хүн.

-    Зодоон болох үеэр цагаан цамцтай хүн гараар атгаад дайрч байгаа зураг авсан байсан. Өөр нэг зураг дээр тэр хүн чулуу бариад хэн нэгнийг цохиж байсан. Тэр хүн мөн үү?
-    Тийм ээ, тэр хүн чинь алуурчин. Гэхдээ тэр чулууг өөр малчин руу шидсэн ч азаар бултаж чадсан. Миний аав тэр хүний гарт өртсөн. Нөхөр маань аавыг босгох гэж оролдсон ч босч ирээгүй. Тиймээс аавыг эмнэлэгт яаралтай хүргэх гэж оролдсон ч хятад төмөр замчид зам хааж зогсоод 30 минут орчим явуулаагүй.

-    Яагаад ийм зодоон үүссэн юм бэ?
-   Бид бэлчээр газраа хамгаална гэж эсэргүүцэхэд хятадууд бүгдээрээ уурлаж, бид нар руу дайрч, давшилцгаасан. Аавын аминд хүрсэн хүн бусдыгаа машинаас хутга авчирахыг шаардаад “Би бүх монголчуудыг нэг нэгээр нь алах болно” гэж хашгирч байсан.

-    Засгийн газар, цагдаагийнхан та нарт ямар хариу өгч байна? Хэргийг мөрдөх талаар хариу өгсөн үү?
-    Үгүй ээ, хэргийг мөрдөх талаар хэн ч, нэг ч үг дуугараагүй. Ах дүү, хамаатан садан нийлсэн 80 гаруй хүн оршуулгын ёслол дээр байхад цагдаа нар ирж, биднийг гарахыг шаардсан. Биднийг утсаа хаахыг шаардаж, ариун цэврийн өрөө ороход хүртэл цагдаа нар дагасан. Ингэж бидний эрх чөлөөг, хааж боосныхоо дараа Засгийн газар бидэнтэй наймаалцахыг хүссэн. Тэд энэ хэргийг чимээгүй өнгөрөөвөл 500 мянган юань өгье гэсэн. Бид бол нүүр нүүрээ харж байгаад “ямар ч тохиролцоо байхгүй” гэдгээ хэлсэн. Алуурчин хийсэн хэргийнхээ төлөө шүүгдэх ёстой. Бид тэдэнд монголчууд хэзээ ч хүний амийг мөнгөөр хэмждэггүй гэдгийг хэлмээр байна. Одоо шударга ёс л хэрэгтэй. Алуурчин зохих шийтгэлээ амсаж, Хятадын Засгийн газар биднээс уучлал гуйхыг л хүсч байна. Ийм хэрэг зөвхөн манай гэр бүлд тохиолдоогүй. Олон өвөр монголчууд ингэж хохирогч болж байгаа шүү дээ.
-    Засгийн газар та нартай тохиролцохыг хүссэн гэлээ. Яг ямар албан тушаалтай хүмүүс тохироо хийхээр ирсэн юм бэ?
-    Уушийн хошууны захиргаа болон Засгийн газраас ирсэн хүмүүс.

-    Энэ хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн өвөр монгол хүнийг баривчилсан гэж сонслоо?
-    Тийм ээ, би ч бас сонссон. Гэхдээ яг хэдэн малчинг баривчилсан тоог мэдэхгүй байна. Манай сумын малчдыг аавын үхэлтэй холбоотойгоор байцааж, цагдаагийнхан баривчилсан гэсэн.
Chinese-beating-Mongolian-5
Chinese-beating-Mongolian-5
Zhang_attacking_herders-1
Т.Гэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Угшигч (202.9.42.253)
    Хөөрхий бид ч Өвөрмонголчууд шиг болох бий. Энэ засгийн газарт хятад ээлтэй нийлээд хүмүүс байдаг. Засаг төр маанв өөрчлөгдлөө одоо гайгүй болох болов уу? гэж найдаж байна даа
    2017 оны 09 сарын 28 | Хариулах
  • ovormgloos (8.35.201.96)
    mglchuudaa bid evtei bhdaa hutstei
    2013 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.194.115.221)
    *****
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.11.195.156)
    udahgui bidnii tsag ireh biz dee
    2013 оны 08 сарын 29 | Хариулах
  • үүүүү (122.201.18.34)
    Манайд ийм байдал үүсээд удаж байна шүүдээ.Мэргэжлийн хяналтын барилга дээр монглчууд цагдаа нартайгаа хамт зодуулсаныг арай л мартах болоогүй баймаар юм.
    2013 оны 08 сарын 29 | Хариулах
  • сосорбарам (182.160.35.152)
    энэ худлаа мэдээлэл. манай хятад ах нар ингэхгүй.батүүл мундаг. ленин сүхбаатарыг бид авч хаянаа.
    2013 оны 08 сарын 29 | Хариулах
  • ***** (202.131.230.164)
    muu ***** hujaa nar unen davartsan pizdanuu yumaa, buh mongolchuud geh shig
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • uvur mongol (202.70.47.178)
    baabar, bayartsogtyg chuluugaar tsohij alayaa
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.194.115.84)
    Manaid iim yum bolnoo bolj bgaag nuugaad mongo ogdog ch baij magadgyi. Bayan olgiid yalaa daa
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.38.152)
    удахгүй манайд ийм болно. ленин сүхбаатарыг хараагаад байдаг хүмүүс энийг л хүсээд байгаа юм шүү дээ.
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • удахгүй манайд болох (122.254.127.34)
    Ийм эмгэнэлтэй,даварсан зүйл удахгүй манайд болох бий дээ? Бага үндэстнүүддээ хятадууд яаж ханддагийн жишээ байна..
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    4 цаг 24 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    4 цаг 41 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    5 цаг 32 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    7 цаг 20 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    7 цаг 24 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    8 цаг 10 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    8 цаг 16 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    8 цаг 49 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    9 цаг 6 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    9 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    10 цаг 1 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    10 цаг 12 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    10 цаг 23 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    11 цаг 25 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    11 цаг 43 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    12 цаг 53 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    12 цаг 53 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 24 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    13 цаг 27 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    13 цаг 32 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК