Төрийн ордны гадаа хий буудсан Гал үндэстэн холбооныхон жагсаал хийх зөвшөөрөл аваагүй байсан бололтой. Учир нь жагсаал хийхээр бол тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргаас зөвшөөрөл авч, жагсаалд оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалахын тулд цагдаагийн хамгаалалт гаргаж өгдөг. Харин өнөөдөр Гал үндэстэн холбооныхон жагсаалаа ямар ч цагдаагийн хамгаалалтгүй эхлүүлсэн. Тиймээс тэд жагсаал хийх зөвшөөрөл аваагүй бололтой. Хэрэв зөвшөөрөл аваагүй байвал баривчлагдаад байгаа Гал үндэстэн холбооны гишүүд давхар давхар асуудалд орох болоод байна. Харин Төрийн ордны гадаа жагсаж буй бусад төрийн бус байгууллагын гишүүдийн хувьд жагсаалт зэвсэгтэй оролцох гэж буй талаар огт мэдээгүй гэнэ. Байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцдэг төрийн бус байгууллагуудад өчигдөр орой Гал үндэстэн холбооноос жагсаалд оролцохыг уриалсан мэдэгдэл хүргүүлсний дагуу ийнхүү цугларсан байна.
Төрийн ордны гадаа буун дуу гарсан үйл явдлын талаар ТЕГ-ынхан яг одоо хуралдаж байна. ТЕГ-ын албан эх сурвалжаас тодруулахад хурлын дараа сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийнэ гэлээ.






















































