Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сенсаац: Цагдаа дэлгүүр дээрэмдэж, Хүннүгийн үеийн 29 булш олдлоо

2013-9-21
0
ЖИРГЭХ
    Цагдаа буу барьж, баг өмсөж дэлгүүр дээрэмдэхийг завдсан. Замын цагдаа хүний аминд хүрсэн. “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн гар бөмбөг хотын хаа сайгүй байрлуулж, буу барьж төрийн тусгай хамгаалалттай газарт орсон гэх мэтээр энэ долоо хоногт болсон сенсаацтай үйл явдлыг сийрүүлж байна.
    Цагдаа буу барьж, баг өмсөж дэлгүүр дээрэмдэхийг завдсан. Замын цагдаа хүний аминд хүрсэн. “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн гар бөмбөг хотын хаа сайгүй байрлуулж, буу барьж төрийн тусгай хамгаалалттай газарт орсон гэх мэтээр энэ долоо хоногт болсон сенсаацтай үйл явдлыг сийрүүлж байна.

imagesСенсаац 1: Гал үндэстнийхний хийсэн хэрэг нийгмийг цочроов

Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс Төрийн ордонруу буу шагайж энд тэндгүй гар бөмбөг тавьсан хэрэг даваа гарагт гарсан. Улмаар буу барьж жагссан гэх зургаан хүнийг өдгөө цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Мөн тухайн үед гар аргаар хийсэн гранат 9, буу 2, сум 46 ширхэгийг илрүүлээд байсан бол эдгээр этгээдүүдийн мэдүүлгийн явцад дахин гар бөмбөг, тэсрэх бодис, буу, сум ихээр гарч ирсэн. Тэд “Шангрелла”, БОНХЯ, Төрийн ордон гээд л хаа тааралдсан газраа гар гранат байрлуулж олон нийтийг цочроосон юм.

969d4a5dee092588bigСенсаац 2: Замын цагдаа нар хүний аминд хүрэв
Замын цагдаа хүний аминд хүрсэн ноцтой хэрэг өнгөрсөн мягмар гарагийн 20.00 цагийн үед гарсан. Тодруулбал, Дарь-Эхийн Ганц худгийн автобусны буудал дээр Замын цагдаагийн газрын хамгаалалтын тусгай тасгийн цагдаа н.Түмэн-Өлзий, н.Батдэлгэр нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, хоёр хүнийг дайрсан.  14-10 улсын дугаартай автомашин жолоодож явсан дээрх хоёр албан хаагчийн дайрсан хоёр хүний нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь ГССҮТ-д хүргэгдсэн аж. Одоогоор гэмтсэн хүний бие маш хүнд байгаа аж. Энэ талаар албаны Замын цагдаагийн олон нийттэй харилцах хэсгээс тодруулахад,   "Цагдаа, шүүх, прокурорын алба хаагч холбогдсон хэргийг улсын  Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа. Тэндээс асуу" гэв.  Дашрамд хэлэхэд, өнгөрсөн жил ч бас замын цагдаа хүн дайрч, тухайн хохирогч эмэгтэй гэмтлээ даалгүй нас барж байсан билээ.

666198452160ee02436c61Сесааци 3: Эхнэрээ зэрлэгээр хөнөөсөн залуу амиа хорложээ
Говьсүмбэрт эхнэрээ зэрлэгээр хөнөөсөн Ж.Ганхуяг хорих ангид амиа хорлосон гэх мэдээллийн Өдрийн сонин мэдээлсэн байна. Тодруулбал,Говьсүмбэр аймгийн харьяат Ж.Ганхуяг өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр эхнэрийнхээ аминд хүрч, гаражиндаа нуусан аймшигт хэрэг гарсан.  Тэгвэл хэрэгтэн аймгийнхаа чанга дэглэмтэй 425 дугаар хорих ангид саатуулагдаж байхдаа амиа хорлосон талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр эхнэрээ хэдэн шаардлага тависных нь  хариуд хүрз, царилаар зодож зэрлэгээр хөнөөсөн.  Эднийх хоёр хүүхэдтэй бөгөөд нөхөр байнга архи ууж гэр орныхныгоо түгшээж байсныг нутгийн иргэд хэлсэн юм.  Ж.Ганхуягийн хувьд энэ сарын 14-ний өдөр 12-14 цагийн хооронд өмдөөрөө өөрийгөө боомилж амиа хорлосон байжээ.   

Говь-Алтай аймгийн харьяат, Говьсүмбэр аймгийн иргэн Ж.Ганхуяг үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч амжаагүй шахам байхдаа өөрийгөө егүүтгэжээ. Ямартаа ч хүний аминд хүрсэн этгээд амиа хорлосон учир тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож магадгүй юм.

6b921b0988925560bigСенсааци 4: Зүүнсалаанаас Хүннүгийн үеийн 29 булш оллоо
Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүнсалаагийн шинэ эцэс орчмоос Хүннүгийн үеийн булш олноороо олдсон талаар Зууны мэдээ сонин мэдээлсэн байна.Тиймээс ШУТИС болон МУИС-ийн оюутнууд, археологичдын баг түүхийн үнэт олдворуудыг авран хамгаалах малтлагыг энэ сарын 6-наас хийж эхэлсэн байна. Одонтын 23 гэх гудамж тэр чигтээ түүхийн ховор олдворыг олон жилийн турш хадгалж ирсэн нь хамгийн түрүүнд мэдрэгдсэн байна. Тус газрын орчимд өдгөөгөөс 2200 жилийн тэртээ амьдарч байсан хүмүүсийн 29 булш байгааг археологичид тогтоожээ.

Тэдгээрийн ихэнх нь айлын хашаанд орчихсон байгаа гэнэ. Заримынх нь дээр жорлон барьчихсан, эсвэл айлын байшингийн доогуур тал нь орчихсон, бүр хогийн цэгийн дор ч байсан байна. Тиймээс ул мөр нь арилж болзошгүй буюу нэн түрүүнд малтлага хийж, авран хамгаалах шаардлагатай 15 булшийг энэ сард багтаан гаргахаар ажиллаж байгаа аж.  11 хоногийн хугацаанд хоёр булшны олдворыг бүрэн гаргажээ. Ийнхүү нийслэл Улаанбаатараас түүхийн үнэт олдвор олноороо олдсон батлдагдаад байгаа гэнэ. Дашрамд дуулгахад, малтлага хийж дууссан гурван булш гурвуулаа тухайн үедээ тодорхой хэмжээгээр тоногдчихсон байжээ.

амбаарСенсааци 5: Гурван жил хүүхэд тарчлаасан этгээдэд тэнсэн харгалзах ял оноожээ
Хөвсгөл аймагт төрсөн ахынхаа хүүхдийг гурван жил амбаарт хорьж тарчлааж байсан этгээдэд тэнсэн халгалзах ял оноогоод өнгөрсөн талаар ихэнх сонин мэдээлсэн байна.

Тодруулбал, дунд сургуулийн багш, хоёр хүүхдийн ээж н.Дэлгэрмаа гэгч эмэгтэй талийгаач ахынхаа хүүг гурван жилийн турш амбаартаа хорьж, хоолны үлдэгдлээр тэжээж байсан хэрэг Хөвсгөл аймагт өнгөрсөн тавдугаар сард гарсан билээ.16 настай хүүг өвөлд нь гэрийн үүдэнд, зунд нь амбаарт гавлан хорьж, зодож, тарчлаасан гэх хэргийн буруутанд хариуцлага тооцсон байна.  Хүүг гурван жилийн турш хорьж тамласан, хоёр багш эмэгтэйд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард Хөвсгөл аймгийн шүүхэд болжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд хүүг “гардан” хорьж байсан н.Дэлгэрмаад 1.6 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Харин хүүхэд асран хамгаалах эрхээ дур мэдэн шилжүүлсэн, буруутныг өөгшүүлсэн гэх н.Дэлгэрмөрөнд 800 мянган төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан байна. Хүүгийн хувьд одоогоор Улаанбаатар хотод төрсөн ээжтэйгээ хамт амьдарч байгаа гэнэ.

85737525Сенсааци 6: 10 настай хүүхэд дайраад зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байна
Хүүхэд дайраад зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Монголын үнэн сонин мэдээлсэн байна. Баянзүрх дүүргийн 22 дугаар  хорооны 14 дүгээр сургуулийн хойно улсын ноймер дугаар нь тодорхойгүй автомашины жолооч хүүхэд дайрч хэргийн газраас зугтжээ.

Хэргийн тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт 10 настай дөрөвдүгээр ангийн сурагч Т-г хичээлээ тарж явахад нь мөргөж унагааж зугтжээ. Бэртсэн  хүүхдийн өгч байгаа мэдүүлгээр тухайн мөргөчихөөд зугтсан машин нь цагаан өнгийн жижиг ачааны машин байжээ.

deeremchin-middleСенсаац 7: Цагдаа буу барьж, баг зүүж дэлгүүр дээрэмдэхийг завдав
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Толла” хүнсний дэлгүүрт баг зүүсэн этгээд халдаж, хийн буугаар сүрдүүлэн худалдагч Т гэгч эмэгтэйг айлган сүрдүүлж орлогыг нь дээрэмдэхийг завдсан.  Тэгвэл уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч 33 настай Э гэгч үйлдсэн юм.   Одоогоор хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа юм байна.


24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.23.51.4)
    ХААНА БАЙНА НӨГӨӨ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГӨЛӨГИЙГ ӨӨРИЙГ НЬ ЯДАЖ ГЭРИЙН ХОРИОНД БАЙЛГАВАЛ ТААРНА НӨХӨР НЬ ТЭР ҮЕД ЮУ ХИЙЖ БАЙСАН ЮМ БОЛ ДОО
    2013 оны 09 сарын 22 | Хариулах
  • hh (202.5.203.22)
    ter hyyhed horison avgaid yamar baga yal ogoo ve
    2013 оны 09 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    1 цаг 10 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    1 цаг 27 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    2 цаг 18 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    4 цаг 6 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    4 цаг 10 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    4 цаг 56 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    5 цаг 2 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    5 цаг 35 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    5 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    6 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    6 цаг 47 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    6 цаг 58 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    7 цаг 9 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    8 цаг 11 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    8 цаг 29 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    9 цаг 39 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    9 цаг 39 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    10 цаг 10 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    10 цаг 13 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    10 цаг 18 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК