Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн “Хөлийн цагаан толгой” гэдэг газар нутагладаг 17 настай малчин Б болон 7 ямаа, 7 нохой руу энэ сарын 19-ний өдөр чоно дайрчээ.Дээрх чоныг устгаж, сэг зэмээс дээж авч тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуугаар өвчин болохыг тогтоосон байна. Тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон аж. Дээрх иргэний биеийн байдал сайн, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.























































Сэтгэгдэл (1)