Энэ долоо хоногийн хамгийн дуулиан, сенсаацтай үйл явдлуудыг нэрлэж байна.
Сенсаац 1: Баянүрх дүүргийн шүүхээс 2.27 кг хар тамхийг шатааж устгалаа.
С.Наранбаатар, Э.Онон, Р.Лена, О.Навчаа тэргүүтэй гэмт бүлэглэлийнхэн "Брэндийн бараа зөөлгөх" нэрээр иргэдийг золиослон Монгол, БНХАУ, Малайз улсын хооронд хар тамхи тээвэрлүүлж байсан юм. Тэд нэр бүхий 35 хүнээр тус бүр 1-4 удаа дээрх замаар мансууруулах бодис тээвэрлүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. С.Наранбаатар нарын бүлэглэлийн хар тамхийг зөөсөн хүмүүсийн дунд Э.Гоомарал, түүний аав Ч.Эрдэнэбаатар нарын хүн бий. Охин нь 2.27 кг герион Малайзаас авчирсан бол аав нь БНХАУ-ын Гуанжоу хотод хүргэх зорилгоор улсын хилээр хар тамхи нэвтрүүлэн нисэх гэж байгаад баригдсан юм. Ингээд бүгд 6-15 жилийн ял авсан билээ. Үүний дагуу Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар зургаан хүний бүрэлдэхүүнтэй комисс томилж, героиныг устгав. Тус шүүхээс хар тамхи устгаж буй хоёр дахь үйл ажиллагаа бөгөөд өмнө нь улсын начин Ц.Улаанхүүгийн борлуулахыг завдсан мансууруулах бодисыг шатааж байсан юм.
Сенсаац 2: “Монголросцветмет”-ийн орлогч захирал Ц.Жаргалыг найман тэрбумын хэргээр шалгаж байна.
Тодруулбал, Ц.Жаргал гурван сарын өмнө “Монголросцветмет”-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Дархан суман дахь баргилтын төмрийн орд дээр найман тэрбумын өртөгтэй “Уулын ажил”-ын тендер зарласан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тэдний зүгээс тендерт оролцсон “Баян соён заан” компанид ил, далд байдлаар дэмжлэг үзүүлсэн гэжээ. Тиймээс энэ хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа аж.
Сенсаац 3:Хятадууд монгол мөнгө ихээр худалдаж авдаг нь тогтоогдлоо
Хятадууд Монголоос 1-500 төгрөгийн шинэ дэвсгэрт худалдаж авах явдал нэмэгджээ.
Гэхдээ тэд шинэ дэвсгэртийн зургийг арилгаж үнэт цаасыг нь ашигладаг талаар хилийн тагнуулын албаныхан мэдээлсэн байна. Ер нь сүүлийн үед хилээр задгай, шинэ төгрөг их хэмжээгээр гаргах оролдлого их хийж байгаа аж.
Өнгөрсөн сард л гэхэд сая шахам төгрөгийн жижиг дэвсгэрт хилээр авч гарахыг завдсан монгол залууг саатуулжээ. Тэрбээр “Хятадууд авдаг. Бэлэг дурсгалын зүйл хийдэг гэсэн” гэж мэдүүлсэн байна.
Сенсаац 4: Шинээр өмчлүүлэх газарт буувал албадан нүүлгэнэ, зардлыг иргэд өөрсдөө гаргана
Нийслэлийн хэмжээнд ирэх онд 52 байршилд газар шинээр өмчлүүлэх болсон. Гэтэл шинээр газар өмчлүүлэх сургаар айлууд дураараа очоод буух нь нэмэгдсэн байна.
Өнөөдөр 10 айл албадан нүүлгэлээ гэхэд маргааш 20 айл буудаг тухай албаныхан хэлжээ. Иймээс шинээр өмчлүүлэх газар айл буувал албадан нүүлгэх бөгөөд зардлыг өөрсдөөр нь гаргуулна гэдгийг анхаарууллаа.
Сенсаац 5: Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг эргүүлэн татна
Ардчилсан намын удирдлагууд 2012 оны УИХ-ы сонгуулийн үер мөнгө тараасан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын буруутайг шүүхээр эцэслэн тогтоосон гээд СЕХ-ноос шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ дагуу СЕХ хуралдана гэдгээ зарласан. Эх сурвалжийн мэдээлснээр Ардчилсан намын зарим удирдлагууд, нөлөө бүхий УИХ-ын гишүүд СЕХ-ны дарга болон зарим гишүүдийг дуудаж уулзсан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удлаа гэж загнаж, үүрэг, чиглэл өгсөн байна. Тиймээс СЕХ-ны хурлаар Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг эргүүлэн татах шийдвэр гаргах нь тодорхой болжээ.
Хэрэв Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг эргүүлэн татвал тэдний дараа хамгийн их сонгогчдын санал авсан АН-ын нэр дэвшигчид болох Т.Мэндсайхан, Д.Нямхүү нар УИХ-ын гишүүний тангараг өргөх юм.
Сенсаац 6: Хүйтэн мэсээр нэгнээ гэмтээж, амь насыг нь хохироох явдал их гарлаа
Гэмт хэргийн ертөнцөд нэлээд дуулиантай байлаа. Тэр дундаа хүйтэн мэсээр нэгнээ гэмтээж, амь насанд нь хүрэх тохиолдол цөөнгүй гарсан юм. Тухайлбал ах нь дүүгээ хутгалж, найзууд нэгнийхээ аминд хүрч, хамт архи ууж байсан хүнийхээ нурууруу нь хутгалсан хэргүүд гарсан юм. Мөн гэр бүлийн маргаанаас болж эхнэр нь нөхөртөө уурлаж цонхоороо үсэрч, аав нь охиндоо уурлаж зодож хутгалсан тохиолдлууд ч бүртгэгдсэн байна. Тухайлбал 21 настай охин нь согтуу ирсэн аавыгаа эрүүлжүүлэхэд өгнө гэж хэлсэний төлөө нэвширтлээ зодуулж, хутгалуулсан байгаа. Өдгөө охины бие муу эмнэлэгт хэвтэж байгаа юм.
Сенсаац 7: 75 хутгуулж нас барсан татварын байцаагч эмэгтэйн ээж шүүгдэгчрүү дайрав
Татварын байцаагч эмэгтэй Э-г 75 хутгалж хөнөөсөн Ц.Туяагийн шүүх хурал хойшлов. Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь шүүгдэгч Ц.Туяагийн нэг өмгөөлөгч өвчтэй гэх шалтаг байв. Шүүх хурлын танхимд асуудал хурцадаж нэлээн ширүүхэн зүйл болсон нь хохирогчийн ээж Ц.Туяаг зодох гэж дайрч , алуурчин гэж хашхирсан юм. Харин хоёр бүсгүйн амьдралаар тоглож нэгийг нь шороонд булагдаж, нөгөө нь шоронд хатхад хүргэсэн Д.Батболд гэгч залуугийн хувьд шүүх хуралд гэрчээр оролцох гэж ирэв. Гагцхүү тухайн үед түүнд юу бодогдож байгааг тааварлашгүй юм. Учир нь тэрбээр сэтгүүлчдийн нэг ч асуултанд хариулаагүй билээ. Ямартаа ч энэхүү шүүх хурал хойшилсон явдал нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал яахын аргагүй мөн юм.
Сенсаац 8: МЗЭ-ийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхлэв
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга асан Х.Чилаажав, гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нарыг АТГ-т өгсөн. Харин АТГ-аас МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийн албан өрөөнд нэгжлэг хийж сейфнээс нь38 сая 155 мянган төгрөг хурааж авсан байна. Мөн энэ үеэр Их зохиолч Д.Нацагдоржийн өв соёлыг хамгаалалтандаа авалгүй аж ахуйн хашаанд хадгалж байсан нь илэрсэн байна. Үүнээс гадна Шадивланд байсан Монголын зохиолчдын эвлэлийн зуслан бусдад худалдагдсан, автомашин нь байхгүй байгааг илрүүлсэн байна. Тус объёктын 12 өрөөг нь түрээслэдэг бөгөөд үүнээс 11 өрөөний түрээс нь тус удирдлагуудын халаасанд ордог болох нь эхнээсээ тогтоогдсон тухай эх сурвалж мэдээллээ. Мөн зохиолчдын эвлэлийн гишүүдийн татварын мөнгө хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (6)