Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дээрэм, танхай, хүчингийн хэрэг хийсэн цагдаа нараас болж цагдаагийн байгууллагын нэр хүнд уналаа

2013-10-07
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед цагдаагийн байгууллагын ажилтнуудаас гэмт хэрэг үйлдэх явдал өсөх хандлагатай болж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагынхнаас гэмт хэрэгт өртөмтгий нь цагдаа нар гэхэд хэлсдэхгүй болоод байна.
deeremchinnonono    Сүүлийн үед цагдаагийн байгууллагын ажилтнуудаас гэмт хэрэг үйлдэх явдал өсөх хандлагатай болж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагынхнаас гэмт хэрэгт өртөмтгий нь цагдаа нар гэхэд хэлсдэхгүй болоод байна. Цагдаа нарын үйлдлээс болж  цагдаагийн байгууллагын нэр хүнд олны дунд унаад байгаа.  Өмнө нь цагдаагийн байгууллагын ажилтнууд хээл хахууль авсан, иргэдтэй зүй бусаар харьцсан гэх хэрэгт их холбогддог байсан бол өдгөө бүр буу барьж, баг өмсөж дэлгүүр дээрэмдэхийг завдах болжээ.

Албаныхны хэлж буйгаар энэ нь цагдаагийн газар хэлтсийн удирдлагууд өмнө нь гарч байсан хэрэг зөрчлийн байдалд дүгнэлт хийж, прокурорын мөрдөн байцаагчаас өгсөн мэдэгдлийн мөрөөр хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохиохгүй байгаатай холбоотой гэж  байгаа юм.

Зарим нэгэн тоо баримтыг дурдахад, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах  албанд өнгөрсөн 10 жилийн хугацаанд мөрдөн байцаагчид холбогдох 1108, хэрэг бүртгэгчид холбогдох 641, цагдаагийн ажилтанд холбогдох 3672 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс шүүх 378 хэрэг бүртгэгч, 261 мөрдөн байцаагч, цагдаагийн 2426 ажилтанд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна. Тэд хүний амь, эрүүл мэнд, өмчлөх эрх, нийгмийн аюулгүй байдал, шүүн таслах ажиллагааны эсрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, албан тушаалын гэх мэт гэмт хэрэгт холбогдсон аж.

Нийгэмд хэв журам сахиулж, иргэддээ туслах, тэднийг хамгаалах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдын өнгө төрх өнөөдөр нэг иймэрхүү л байна.

indexЦагдаа нарын хэрэгт холбогдсон байдлын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Цагдаа нар хэрэгт холбогдсон явдал өнгөрсөн сард цөөнгүй гарлаа. Цагдаагийн алба хаагчдад хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Өнгөрсөн сард гурван албан хаагчийн хэргийг хуулийн хүрээнд Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах хэлтэст шалгаж байна. Цагдаагийн ажилтнууд зөрчил, дутагдал гаргасан тохиолдлыг ЦЕГ-ын дотоод аюулгүй байдлын хяналтын хэлтэс хянадаг. Иргэдээс 126 тусгай дугаарт өгсөн мэдээллээр болон бусад хэлбэрээр ирүүлсэн гомдол, саналын дагуу шалгаж зөрчлийг тогтоодог.

-Албан хаагч зөрчил гаргасан тохиолдол ямар шийтгэл оноох вэ?
-Хэрэв тухайн албан хаагч зөрчил гаргасан бол цалингийн хувиар шийтгэх, хүндэрсэн тохиолдолд ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч байна.  Саяхан шүүхээр таслагдсан 40 саяын хэргийг манайд Дотоод аюулгүй байдал хяналтын хэлтэс илрүүлсэн. Мөн цагдаагийн дээрмийн хэргийг ч цагдаагийнхан илрүүлсэн.

-Ийм төрлийн хэрэг өмнө нь гарч байсан уу?

-2011 онд 2131 цагдаа зөрчил гаргаж, шийтгэгдэж байсан. Албан үүрэгтээ хайнга хандсан, иргэдийг хохироосон хэргээр шийтгэгдсэн. Энэ оны эхний найман сарын байдлаар 1383 болж буурсан.  Эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсан албан хаагчийн тоо 2011 онд 101 хэрэгт 121 хүн холбогдсон бол энэ оны эхний найман сарын байдлаар 84 байна.

-Цагдаагийн ажилтнууд хэрэгт холбогдож байгаа нь юутай холбоотой бол?

-Цагдааг мэргэшүүлэх чиглэлээр багагүй ажил зохион байгуулж байна. Байнга шахуу уулзалт зохион байгуулж, зөвлөгөө сургалтыг явуулдаг.  Цаашид ч чиглэл чиглэлээр нь сургалт, зөвлөгөөг хийхээр төлөвлөж байгаа.

-Ер нь цалин хангамж муугаас хулгай, дээрмийн хэрэгт холбогдох тохиолдол байж болох уу?

-Нийгмийн хангамжийн тухайд  ажилтнууд цалингаа нэмүүлэх саналыг өнгөрсөн жилүүдэд тавьдаг байсан.  Тиймээс цалингийн шатлалыг хоёр зэрэглэлээр нэмсэн. Мөн тэдэнд орон сууцаар хангах ажлыг зохион байгуулж байна. Орон нутагт ажилладаг цагдаагийн алба хаагчдад таван жил тутамд 30 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор болсон.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.23.51.4)
    ugaasaa tsagdaa nar olon niited l medegdehgui bgaagaas ochnoon hereg hiideg
    2013 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (160.39.38.17)
    Тэмүүжин одоо өөрөө огцорох хэрэгтэй ганц хоригдол оргоход л Нямдорж огцор гээ д уйлаад байдаг байсан, одоо өөрийг нь харяа
    2013 оны 10 сарын 08 | Хариулах
  • Хаха (182.160.11.198)
    Цагдаагийн хэргийг парж байсан шүү дээ Тэмүүжин гараад ил тод болгосон
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • зочин (86.29.158.135)
    хамгийн чадваргvй, хамгийн сул,мэдлэггvй, бvх юмнаас мултарсан нехдvvд цагдаа болдог, ийм байхад еер юу хvлээх гэж, бусад оронд бол амжилт чадвараараа шилэгдсэн хvмvvс цагдаа болдог,
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.27.235)
    ГҮРЖИЙН СААКАШВИЛИ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАА ТАТАН БУУЛГААД БҮХ ХҮМҮҮСИЙГ ХАЛААД ДАХИН БАЙГУУЛЖ БАЙСАН ЮМ. ТЭР Л ИХ ЗӨВ БОДЛОГО ДОО
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.21.113.139)
    цагдаагийн бие бүрэлдэхүүнд эрс өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй.Академид суралцах шалгуур бол зөвхөн үзэмж шдээ.Сурлагын дүнд ганц нэг 3 буюу дунд дүн байхад элсэлтийн шалгалтанд оруулахгүй байх нь буруу.Тэр 3 ямар ч учиртай байж болно.Хэн нэгэн багш өөрийн дургүй сурагчдаа ийм дүн хайрлаж хорлодог нь нууц биш.Цагдаад хүнлэг,шударга,ажлаа мэддэг хүмүүс хэрэгтэй болохоос ямар ч аргаар хамаагүй авсан сайн ,онц дүн огт хамаагүй.Ажиллах хүмүүсээ сайтар судалж сонгон шалгаруулж авч суралцуулан ажиллуулах нь зөв,харин тэр хэн нэгэн хурандаагийн сайн гэсэн хүн бүр онц сайн ажилтан байх нь эргэлзээтэй шүү дээ.Цэргийнхэн шиг энэ он удаан жил хот газар шигдэж албан тушаал,цол ахисан нөхдийг хөдөөд ажиллуулах нь хэрэгтэй.Бас нэг дутагдал нь хурандаа цол авах гээд дэд хурандаа нар хөдөө орон нутагт газар хэлтсийн даргаар түр очиж ажиллан цол авангуутаа хотруу ирдгийг болих хэрэгтэй
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • Сэргэлэн (103.9.90.130)
    Цагдаагийн дарга, хурандаа нар өөрсдийнхөө буруу, бусармаг үйлдлийг нуухын тулд цагдаа нарыг хөөргдөг хийсэн хэргийг нь дардаг, буруу жишиг тогтсонтой холбоотой. Одооноос цагдаа нарын гэмт үйлдэл, харигслалыг иргэдэд байнга, тогтмол мэдээлж байх хэрэгтэй.
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.22.33)
    eriin muu tsagdaa mongoliin tsagdaa namaig eruuljuulhed avaachij ***** iim l uria uilchij bna shuu dee
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • zochin (182.160.0.11)
    huntei zub bolobson harthdag thagdaa gej mgl d 1 ch bhgui darga nar ni hurtel temuujin said bolood uurchilugduh bh gej bodoj baisan chin bur dordchihson neg l ih deerelhuu humuus baih yum ylanguya zamiin thagdaa nart surgalt ybuulah heregtei
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.38.113)
    saihan hudlaa hutsah yumaa ter deermiin hergiig delguuriin manaach ilruulsen gej medeelsen shu ho tegeed ch tanai baiguullaga hereg ilruuleh uurgetei baiguullaga biz de chi nogoo nomtoibayrt eruugiin hereg uusgesen gej ***** baisan yasan be
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    20 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    2 цаг 8 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    2 цаг 12 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    2 цаг 58 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    3 цаг 4 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    3 цаг 36 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    3 цаг 54 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    4 цаг 28 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    4 цаг 49 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    5 цаг 0 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    5 цаг 11 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    6 цаг 13 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    6 цаг 31 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    7 цаг 41 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    7 цаг 41 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    8 цаг 11 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    8 цаг 15 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    8 цаг 19 мин
  • 150 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг яс 44.6 сая доллараар зарагдсан итгэмээргүй дуудлага худалдаа
    8 цаг 32 мин
  • Баруун болон төвийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна
    8 цаг 41 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК