Анч шувуудын
баяр гурав дах жилдээ Арабын нэгдсэн Эмиратын Ал Аин хотод болж өнгөрлөө. Долоо хоног үргэлжилсэн тус баярт
манай улсын Баян-Өлгий аймгаас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод иржээ. Махчин шувуугаар ан ав хийх, урлаг спортыг энэ жил ЮНЕСКО-ийн Соёлын өвд
бүртгүүлж чадсан бөгөөд тус баярт 78 орны шувуу судлаач, шонхроор ан ав хийдэг хүмүүс цугласан байна. Анч
шувуудын баяр өмнө нь Англи улсад зохиогдож байжээ.Т.Энхэлээ






















































