АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос одоо тоглож байгаа холбон тоглогчдоос хамгийн шилдэг нь хэн бэ? Гэсэн судалгааг NBA-н 30 багийн менежерүүдээс авчээ.
АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос одоо тоглож байгаа холбон тоглогчдоос хамгийн шилдэг нь хэн бэ? Гэсэн судалгааг NBA-н 30 багийн менежерүүдээс авчээ. Судлгааны дүнд “Чикаго Буллс” багийн холбон тоглогч Деррик Рөүз 59.3%-ийн саналтайгаар тэргүүлсэн бол “Л.А.Клипперс” багийн Крис Пол 37%, “Оклахома Сити Тандер” багийн Рассел Уэстбрүүк 3.7%-ийн санал авч удаалсан байна.
Деррик Рөүзийн хувьд Чикаго хотын одоогийн баатар гэхэд болно. Тэрээр 2008 онд драфтийн №1-ээр сонгогдон “Чикаго Буллс” багт орж ирсэн бөгөөд Майкл Жорданаас хойшхи анхны улирлын MVP, бүх оддын тоглолтын гарааны тавд багтсан юм.

Б.Ням