Байгаль эхийнхээ хэвлийгээс шимж суугаа хүн төрөлхтөний араншинг ээжийгээ идэж бие гүйцдэг аалзаар төлөөлүүлэн үзүүлсэн "Цагаан тэмээ аалз" баримтат уран сайхны киног үзэгчдийн хүсэлтээр DVD болгосон билээ. Тэгвэл уг DVD -нээс олсон орлогыг Баянзүрх хайрханыг ойжуулах ажилд зориулахаар болжээ. Эхний ээлжинд нүцгэрч үлдсэн Баянзүрх хайрханы Хар усан тохойн Хархошуу гэдэг газрыг хавар мод тарих үеэр ойжуулсан байна. Ойжуулалтыг үр дүнтэй болгох үүднээс "Баянзүрх хайрханы ойжуулалт" сэдэвт хэлэлцүүлгийг дэлхийн банкны "Немо 2" төсөлтэй хамтран зохион байгуулах аж. Ирэх сарын 2-нд болох уг хэлэлцүүлэгт БОАЖЯ, Ойн газар, нийслэлийн байгаль хамгаалах газар, геоэкологийн хүрээлэн, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, UBS телевиз "Ногоон ирээдүй" төсөл, "Цэцэрлэгжилт" компани оролцох юм байна. Т.Энхэлээ






















































