Баянзүрх дүүр
гийн 19 дүгээр хорооны иргэн тодорхой эрхэлсэн ажилгүй 17 настай Б бусадтай бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ. Тэд тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн гадаа явж байсан тус дүүргийн 25 дугаар хорооны иргэн 14 настай эрэгтэй Ж-г зодож, “Vodaeone” гар утас, 6000 төгрөгийг дээрэмдсэн байна. Цагдаагийн алба хаагчид хэрэгтнүүдийг эрэн сурвалжлан илрүүлэн, шалгаж байгаа аж. Б.Чимэг






















































