Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй цуглааны хамгаалалтын асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.-Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд албан бичиг хүргүүлсэн. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?
-Цагдаагийн байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийнхээ тайван замаар жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг хүндэтгэж, үүссэн асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс жагсаал, цуглааныг зохион байгуулагчдад “Жагсаал цуглаан хийх журам”-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж, Жагсаал цуглааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд, бусдын өмч хөрөнгөнд хохирол учруулахгүй байх, нийгмийн хэв журам зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй байх талаар анхаарахыг хүсч, Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд албан бичиг хүргүүлсэн. Мөн уг цуглааны үеэр оролцогчид болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хор хөнөөлтэй сөрөг асуудал гаргахгүй байх талаар ярьж тохиролцсон.
-Цагдаагийн байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч, ажиллаж байгаа вэ?
-“Жагсаал цуглаан хийх журам”-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу жагсаал цуглааны үеэр цагдаагийн байгууллага нийгмийн хэв журмыг сахиулах үүргээ биелүүлж ажиллаж байна. Мөн цуглаанд оролцож байгаа иргэд, цуглааныг зохион байгуулагчид холбогдох хуульд заасан дүрмийг хүндэтгэн сахиж, цагдаагийн байгууллага, ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Б.Чимэг























































Сэтгэгдэл (1)