Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн нийслэл хотноо болж байна. Энэ сарын 18-наас эхэлсэн сургалтаар иргэний цахим үнэмлэхийг олгохтой холбогдуулан уг үнэмлэхийн шинэчлэлт, олголт, түүний тухай нэгдсэн ойлголт, загвар нууцлал, тодорхойлолт хийгээд цахим үнэмлэхийн бүртгэл хөтлөлт, мэдээлэл оруулах журам зэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийжээ. Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны зорилт хийгээд өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, удирдамж, чиглэл, улсын байцаагч, бүртгэлийн ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээ зэргийг дүгнэжээ. Зөвлөгөөнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн бүртгэлийн газрын удирдах ажилтнууд, хөдөө орон нутгийн нийт 60 гаруй албан тушаалтан оролцсон байна.Т.Энхэлээ






















































