Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга Майдар бурхан залж Гиннесийн номд орохоор зэхэж байна

2012-1-24
0
ЖИРГЭХ
“Женко” группээр овоглосон сайд асан Х.Баттулга дэлхийн хамгийн том Чингисийн хөшөөг босгож жуулчдын өмнө нүүрээ халхлах ганц цогцолбортой болгосон. Сайдын суудлаас буусан ч тэрбээр мөн л жуулчдыг татах, Гиннесийн номд ч орохуйц шинэ төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна.
   “Женко” группээр овоглосон сайд асан Х.Баттулга дэлхийн хамгийн том Чингисийн хөшөөг босгож жуулчдын өмнө нүүрээ халхлах ганц цогцолбортой болгосон. Сайдын суудлаас буусан ч тэрбээр мөн л жуулчдыг татах, Гиннесийн номд ч орохуйц шинэ төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна. Улаанбаатар хотоос 50 км зайд 108 га талбайг хамарсан “Их Майдар” цогцолборын ажил аль хэдийн эхэлжээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Өгөөмөрийн аманд Богд хаан уулын энгэрт босох энэ цогцолборт Өндөр гэгээн Занбазарын бүтээсэн Майдар бурханыг 554 метр өндөртэйгээр бүтээх аж. Бас болоогүй, Майдар бурхны ард дэлхийн аль ч өнцгөөс эрээд олохгүй хамгийн өндөр 108 метр цагаан гантигаар Гаадангийн суварга босгож Гиннесийн амжилт эвдэхээр боджээ. Х.Баттулга аргагүй бизнес сэтгэлгээтэй хүн гэдгээ харуулж суваргын гадна талд нарны эрчим хүч хуримтлуулах шилэн хавтан суурилуулахаар төлөвлөсөн. Энэ нь цэцэрлэгт хүрээлэн, сургалтын танхим, сүм гээд цогцолборын тал хувийг эрчим хүчээр хангах бололцоотой гэнэ. “Женко”-гийнхон цэцэрлэгт хүрээлэндээ “Будда ланд” гэж жуулчдад тааруулаад аятайхан нэр бодоод олчихсон байна. Уг төслийн танилцуулгад “Цогцолборт ирсэн хүмүүс Майдар бурхны өлмийд гороолоод зүүн мутраас нь рашаан хүртээд 10 дугаар давхарт гарч 108 000 Майдар бурхны ерөөл сонсоод гадагш гарч өндрөөс байгаль орчин, цогцолборыг бүхэлд нь харж болно” гэжээ.

   Тэрбээр энэ цогцолборыг байгуулахдаа билэгдлийг их л бодож тунгаасан бололтой. 108 га талбайг хамарсан цэцэрлэгтэй, 108 метр суваргатай, 108 мянган ширхэг алтадсан, 27 см жижигхэн Майдар бурхадтай гээд сүсэгтнүүдийг татах олон зүйл энд багтжээ. Хойд уулынхаа оройноос дээш цоройсон Гаадангийн суварга дотор Майдар бурхны 108 мянган хувилбарыг хийж, иргэдэд эзэмшүүлэх юм байна. Өмнө нь Цонжин болдог цогцолборт 10 мянган баатрын дүрд “хувилах”-ыг санал болгож байсан бол өөрийн гэсэн бурхантай болох тоог арав дахин өсгөжээ. “Овог нэр, удам судрынхаа нэрийг мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэх боломжтой” гэж сурталчилж буй алтадсан Майдарыг хүн бүрт хоёр хувь үйлдэж нэгийг нь суварга дотор, нэгийг нь гэрт нь хадгалуулах гэнэ. Алтадсан, хоёр хувь гэхээр жижиг Майдар бурхны үнэ “талийж” өгөх байх. Гэхдээ одоогоор үнэ хөлсийг нь нийтэд зарлаагүй байгаа. Өөрсдийгөө ямар нэгэн аргаар “чимэх” гэсэн, мөнгөө үрж ядах хүмүүсийн загатнасан газар нь маажиж багагүй мөнгө цуглуулах нь. Бас л “онц” тавих бизнес сэтгэлгээ.

   Дашрамд сануулахад, Х.Баттулгын охин Б.Номин ч бас дэлхийн хамгийн том монгол гутал бүтээхийг санаачилж ойрын хэдэн жилдээ “эвдрэхээргүй” Гиннесийн амжилтын эзэн болж байсан юм.

Б.Баяр

                                                                                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (203.194.115.179)
    Бизнес хөөж буян үйлдвэл энэ бол нүгэл шүү .
    2013 оны 09 сарын 17 | Хариулах
  • Дээгий (122.201.18.2)
    554 метр биш 54 метр гэж байсан мэдээлэлээ үнэн зөв бичил дээ
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • Delger (89.204.137.53)
    Hristen schaschniig duuraij tatvar tatax, ene buxen bocood irvel ugaasaa mongolin bolon manai schaschin ene buxneer ooriigoo todgoj bolno. gadaad bgaa bi medexgui jax ve dee. ter tatvar chini end xuniig durguig xurgej bna. tegej baixaar mongoliin ardiin emneleg oor olon zuil dotor bx uchir tatvartai tatvargui ene tsogtsolbor ooriigoo avaad jvna. burxan schutdeg xun mongo zugeer ogox xereggui, xarin buynii zugees saixan saixnii toloo mongo ogoch bolno.
    2013 оны 03 сарын 09 | Хариулах
  • ЭНХМӨРӨН (122.201.18.118)
    ХҮМҮҮСЭЭ УУЖУУ ТАЙВНААР БОДОО ҮЗДЭЭ. ЭНЭ ХӨШӨӨГ БАРИХ МӨНГӨӨР ЗАМАА ЗАСАХ БАЙСИЙН, ЦЭЦЭРЛЭГ БАРИХ БАЙСАН ЮМ Л ГЭЭД БАЙХ ЮМ. МЭДЭЭЖ ЭНЭ БҮХЭН ШААРДЛАГАТАЙ БАЙГАА НЬ ҮНЭН ГЭХДЭЭ БИД ТЭР АСУУДЛУУДРУУГАА ЖИЛ БОЛГОН ТАТВАРААСАА ӨГӨӨД МӨНГӨ ӨГӨӨД Л БАЙНА. ӨНӨӨДӨР ДАХИН ДАХИН СЭРГЭЭН ЗАСВАРЛАСАН УРД ХОРМОЙГОО ХОЙД ХОРМОЙГООРОО НӨХДӨГ ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ. ГЭТЭЛ ЦААНА ЧИНЬ ҮР ХҮҮХДҮҮД МААНЬ ӨДРӨӨС ӨДӨР ИРЭХ ТУСАМ ӨСӨӨД ӨНӨӨХ Л СОЛОНГОС ЕВРОП ХЭВ МАЯГИЙГ ШҮТЭЭД ГАДААДАД СУРНА ГАДААДАД АМЬДРАНА Л ГЭЭД БАЙДАГ БОЛЛОО. БИД ӨӨРСДӨӨ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДАА ДЭМЖИЖ ЦӨӨХӨН ХЭДХЭН ЭХЭЛЖ БАЙГАА ЭНЭ АЖЛУУДЫГ ХӨРӨНГӨ МӨНГӨӨР БИШ ЮМАА ГЭХЭД СЭТГЭЛ САНААГААРАА ДЭМЖИХГҮЙ БОЛ ЭНЭ УЛС ОРОНД МААНЬ ХӨГЖӨӨД БАЙХ ЗҮЙЛГҮЙ, ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ӨВЛҮҮЛЭХ ЗҮЙЛГҮЙ ӨНӨӨХ Л ХОРМОЙГОО НӨХСӨН ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭХНЭЭ.
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • уууу (202.21.113.138)
    монголчууд бид чинь өвгөдийнхөө хийсэн бүгдийг нураагаад сүйтгэсэн улс. Одоо шашин номоо төрөөс дэмжээд ийм маягийн хийд дуган ихээр босгомоор бна. Ум сайн амглан
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • ангэл (122.201.18.149)
    Христиин шашинт орнууд иргэн бүрээсээ шашнии татвар авдаг тул төсөвтөө маш олон ТЭРБУМ долл хуримтлуулдаг Тэр татварын орлого нь лам нарых нь цалин сүм хиидиин сэргээн босголтын зардал эмлэг сургууль барих зардалд зарцуулагддаг Манайх шашны татвар бага ч болтгуай авах хууль боловсруулмаар юм Энэ бол дэлхиин жишиг шүү дээ Ялангуяа энэ уул уурхайн компануудаас татвар онцгой нөхцлөөр авах хэрэгтэй санагдана
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • ах (122.201.18.146)
    Зөвшдээ буддизмииг эдиин засгиин таатай орчинд оруулаагүйгээс болж яаж будилж байгааг манай баруун хойд хиид харуулж байна шүүдээ
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (122.201.18.143)
    бурхан буддын гүн ухааныг амьдрал бизнэс эрүүл мэнд хүнии харьцааны соёл бүх л салбарт зөв мэнэжмэнтээр хөгжүүлж эдиин засаг татвар мөнгнии бодлоготой нь уяж чадвал асар их нөөцтэй салбар байдагииг дэлхиин хөгжингүй орнууд бэлхнээ харуулж байна Баттулга зөв олж харсан байна баяр хүрги Дэмжихэд бид бэлэн байна
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (183.177.96.2)
    баярлалаа ийм сайхан юм хийж байгаад таныг дэмжиж байна сайн сайханыг хүсье монголд ховорхон хүн шүү та
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Бизнесмэн (49.0.154.113)
    Хамгийн зөв буянтай бизнес хийдэг хүний зам нь дардан өлзийтэй байх болтугай
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.194.115.2)
    Майдарын эрин эхэлсэн ийм зуунд цаг үеэ мэдэрсэн зөв хөшөө босгож байгаад баяр хүргэе
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    zuw zuw
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • Монгол (202.179.23.93)
    ЭНЭ БАТТУЛГА САЙХАН ИХ ЗӨВ ЗАЛУУ ЮМ АА ГАРАЛ НЬ ХҮРТЭЛ ЭНГИЙН САЙХАН ХҮНИЙ ХҮҮ ХУВИЙН АМБИЦ БАГАТАЙ ОЛСОН ЮМ АА ИНГЭЖ ҮРЖ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ УХААНТАЙ ХҮНИЙ ШИНЖ ЖҮДО БӨХИЙН ХОЛБООГ ХАР САЙДЫН АЖЛЫГ БОЛ ӨЛХӨН ХИЙСЭН БУРУУ ТИЙШ Л ЯВЧИХГҮЙ БОЛ ГАЙГҮЙ БАЙХАА
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • баатар (124.158.75.10)
    аргагүй бизнесмэн хүн юм даа баттулга дахиад сайдаар ажиллая гэвэл би лав дэмжинэ шүү ёстой эр хүн
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • Олзвой (121.162.66.137)
    Баттулга Монголд дахиж олон олдохгүй хэрэгтэй хүн мөнөөс мөн
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    saihan burhan saihan sanaa baian daa
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • soogy (124.158.75.10)
    uuriihuu nuurtei adilhan tsaraitai burhna hiilgene gsn ugiimu oilgdguuee
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • buddin (114.179.79.23)
    buddin shashin hezee ch bidnii shashin bgaagui baih ch ugui bno naad teneg hiirhlee boliooh ee neree zuv bichij chadahgui jonhuu chi odoo boli
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    сайхан санаа байна аа газар дэлхий сэндийчиж байхаар ийм юм хийсэн дээр ш тэй
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • demjigch (202.21.106.0)
    ovoo shu battulga Jinhene turd heregtei hun boljee
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    1 цаг 51 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    2 цаг 19 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    2 цаг 25 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    2 цаг 40 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    2 цаг 49 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    2 цаг 56 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 10 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    16 цаг 41 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    17 цаг 0 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК