Сүүлийн үед махны үнэ өссөнөөс болж, махны хулгайн гэмт хэрэг ихэсчээ. Хамгийн сүүлийн жишээг дурьдахад, энэ сарын эхээр Орхон аймагт айлын хоттой малыг хулгайлаад нядалж байсан хэрэг гарсан билээ. Тиймээс малын хулгайн хэрэг нэмэгдсэнтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Н.Намширтай ярилцлаа.
- Энэ сарын эхээр Орхон аймагт айлын хоттой хонийг хулгайлаад нядалсан хэрэг гарсан. Хэрэг юу болсон бэ?
- Хэрэг үйлдсэн этгээдүүдийг аймгийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн түргэн цугларалт хийж, эрэн сурвалжилж эхэлсэн. Харин тэднийг хулгайлсан малаа хашаандаа авчирч, нядалж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан. Хэргийг одоо шалгаж байгаа.
- Төв аймгаас алдагдсан хурдан удмын морьдын хэрэг юу болсон?
- Мөн л шалгагдаж байна. Ер нь морь гэлтгүй, сайн үүлдрийн мал хулгайлах хэрэг цөөнгүй гардаг. Өнгөрсөн жилийн наадмаар Дорнод аймгаас уралдсан азаргыг хулгайлсан хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, морийг олж эздэд нь хүлээлгэж өгсөн байгаа.
- Мөн өнгөрсөн онд аймаг дамжин хулгай хийдэг этгээдүүдийг баривчилсан. Тэдний хэрэг ямар шатандаа явна?
- Хэнтий аймгийн харьяат С.Эрдэнэбат, Ж.Баярхүү, Д.Нармандах, Г.Хадбаатар, Б.Болдбаатар нарын аймаг дамжин хулгай хийдэг нөхдүүдийг баривчилсан. Тэд өнгөрсөн онд Хэнтий аймагт гурав, Говьсүмбэр аймагт хоёр удаагийн бог мал хулгайлж байгаад баригдсан байдаг. Тэдний хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Өмнөх хэрэг нь шүүхэд шилжсэн байхад дахин хулгай хийсэн юм.
- Ер нь малын хулгай хийж байгаа хүмүүс өмнө нь дандаа ял шийтгэлтэй хүмүүс байх юм?
- Яг тийм шүү. Өмнө нь ямар нэг хэргээр ял шийтгэл сонсч байсан, эсвэл шалгагдаж байгаа хүмүүс л ихэвчлэн энэ төрлийн хэргийг үйлдсэн байдаг. Нэг талаараа хулгай гэдэг тухайн хүнд бараг үндсэн ажил нь гэхэд хилсдэхгүй болсон байна. Амар хялбар аргаар мөнгө олох зорилготой болчихож.
-Малын хулгай яг аль үеэр ихэсч байна?
-Ер нь махны үнэ өсөхөд л малын хулгай эрс нэмэгддэг. Өнгөрсөн оны сүүлээр, энэ оны эхээр бол нэлээд гарсан. Ялангуяа бог малыг олноор нь, хотноос нь хонийг нь тууж гаргах нь ихэсч байна. Зарим тохиолдолд малын гэдсийг гаргаж бэлчээрт нь одоолчихоод, махыг нь ачаад явчихдаг. Мах, арьс нэхийг нь л аваад явчихаж байгаа юм. Малын хулгайгаар гаршчихсан. Бизнес эрхэлдэг хүмүүс ч байна.
- Энэ хүмүүстэй цагдаагийн байгууллага хэрхэн тэмцдэг вэ?
- Энэ төрлийн хэрэг үйлдэж байгаа хүмүүстэй цагдаагийн байгууллагаас нэлээд тулж ажилладаг. Ер нь өмнөх жилүүдэд ихэвчлэн бод мал хулгайлдаг байсан бол сүүлийн үед бог мал хулгайлах хандлага ихэссэн байна. Тиймээс иргэд бод болон бог малын хариулга маллагаандаа анхаарах хэрэгтэй байгаа юм. Мөн шөнийн цагаар малаа хотлуулсан үедээ сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна. Түүнчлэн эм тамга гээд малынхаа бүртгэлийн сайн хийх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас болон холбоо бүлгүүд бод малыг орон нутгийн хэмжээнд ээмэгжүүлэх, индексжүүлэх ажил явагдаж байгаа. Цаашид ч энэ ажлыг улам эрчимжүүлэх болно. Тиймээс ХХААХҮЯ, ХЗДХЯ-наас ажлын хэсэг гаргаж, дээрх ажилд анхаарах шаардлага гарч байна.
- Мэдээж энэ төрлийн хэрэгтэй тэмцэхэд хүндрэлтэй асуудал байдаг биз?
-Малын хулгайг иргэд ихэвчлэн хэсэг бүлгээрээ нийлж хийдэг. Тиймээс хөрөнгө мөнгө, эдийн засгаас гадна хүн хүчний асуудал яригдана. Хамгийн гол нь иргэд малаа алдсанаа мэдсэн л бол цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэх хэрэгтэй.
- Малын хулгай аль аймагт хамгийн их гардаг вэ?
- Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ зүүн бусээс Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад энэ төрлийн хэрэг их гарна. Мөн төвийн бүс буюу хот тойрсон Дорнод, Орхон, Хэнтий, Төв аймагт малын хулгайн хэрэг буурахгүй байна.
- Энэ сарын эхээр Орхон аймагт айлын хоттой хонийг хулгайлаад нядалсан хэрэг гарсан. Хэрэг юу болсон бэ?- Хэрэг үйлдсэн этгээдүүдийг аймгийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн түргэн цугларалт хийж, эрэн сурвалжилж эхэлсэн. Харин тэднийг хулгайлсан малаа хашаандаа авчирч, нядалж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан. Хэргийг одоо шалгаж байгаа.

Б.Чимэг