Ирэх амралтын
өдрүүдэд дүүргүүдийн мах борлуулах цэгүүдэд нөөцийн махыг гулуузаар худалдахаар
болжээ. Сар шиний баяр дөхсөн учраас хямд үнэтэй нөөцийн махны борлуулалт
их байгаа. Гэхдээ ирэх сарын сүүлч гэхэд
хэвийн хэмжээнд хүрнэ гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. “Энэ сард мянган тонн
нөөцийн мах борлуулна” гэж төлөвлөж байсан ч иргэдийн эрэлт, хэрэгцээнээс үүдэн
борлуулалтын хуваариа өөрчилж, 1500 тонн мах худалдаалахаар болжээ. Ингэхдээ
хүн амын нягтралаас нь шалтгаалж, дүүргүүдэд харилцан адилгүй хувиарлах юм
байна.Савлагааны хувьд махны 30 хувь нь яс байх ба 1-4 кг-аар ууталсан махыг нэг хүнд хоёроос илүүг худалдаалахгүй байгаа аж. Дээрх байдлаар хуваарилалт хийхгүй бол нөөцөлсөн 12 мянган тонн мах богино хугацаанд зарагдаж дуусах талтай гэнэ.
Энэ сарын 27, 28-ны өдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Гэхдээ бүх цэгээр биш, нэг дүүргийн хоёроос гурван цэгт л худалдаалах аж. Энэ үеэр иргэд махаа гулуузаар нь худалдан авч болох боломжтой боллоо. Өргөтгөсөн худалдаа доорхи цэгүүдэд нэгэн зэрэг 12.00 цагт эхэлнэ.
Хан-Уул дүүрэг
1 19-р хорооллын үйлчилгээний төв Мах импекс ХХК
2 Яармагийн хуучин эцэс Жаст-Агро ХХК
Сонгинохайрхан дүүрэг
3 Цамбагарав Макс худалдааны төвийн үүдэнд Монгол мах экспо ХХК
4 Баянхошууны шинэ эцэс Боса дэлгүүр Мах импекс ХХК
5 Толгойтын 1-р хорооны дэргэд Давшилт трейд ХХК
Чингэлтэй дүүрэг
6 Хайлаастын эцсийн буудал Баатарууд тэнгэр
7 18-р хорооны дэргэд Жаст- агро ХХК
Баянзүрх дүүрэг
8 Ботаникийн эцсийн буудал Мах экспорт ХХК
9 Шар хадны эцсийн буудал Соотон ХХК
10 Sky худалдааны төв Эй эн ди эм ХХК
Баянгол дүүрэг
11 Хишиг төв /Өргөө кино театрын баруун талд/ Тайж трейд ХХК
12 Орхон худалдааны төв Саян-Уул ХХК
Сүхбаатар дүүрэг
13 Сансар 32 худалдааны төв /Алтан жолоо ХХК/ Тэс шим хоршоо
14 Дамбадаржаагийн хуучин эцэс Миний дэлгүүр 117 Мах экспорт ХХК
15 18-р хороо Бэлх зах Мик маркет ХХК
16 Налайх дүүрэг Нэмэр их
17 Багахангай дүүрэг Багахангай НӨҮГ

Т.Энхэлээ