Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас үнээ хууль бусаар нэмсэн шатахуун импортлогч компаниудтай хуулийн хариуцлага тооцохоор болжээ. Тус газраас газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч компаниудыг өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1-д заасан “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзсэн байна. Тиймээс өмнөх жилийн орлогийн 1,5-2 хувь буюу арвантэрбум төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргажээ. Б.Чимэг






















































