Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд С.Батболд: Одоо Монгол ардын нам дангаараа ачаа үүрэх боллоо

2012-1-28
0
ЖИРГЭХ
Эрх баригч намуудын зөвшилцлөөр өчигдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнтэй болголоо. Шинэ сайд нарыг ажилд нь томилсон УИХ-ын тогтоолыг уншсаны дараа ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

   Эрх баригч намуудын зөвшилцлөөр өчигдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнтэй болголоо. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж ЗТБХБ-ын сайдаар томилогдсон бол Д.Цогтбаатар БОАЖ-ын сайд, Н.Хүрэлбаатар Эрүүл мэндийн сайд болсон. Шинэ сайд нарыг ажилд нь томилсон УИХ-ын тогтоолыг уншсаны дараа ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

   Их Хурлын дарга аа,
   Эрхэм гишүүд ээ,

   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томиллоо. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломжийг олгосон Та бүхэндээ талархал илэрхийлье. Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарч, Монгол ардын нам Засгийн газраа дангаараа бүрдүүллээ. Манай нам 2008 оны сонгуульд ялсан ч, өнгөрсөн хорин жилийн улс орны амьдралын үр дүнд бодит дүгнэлт өгч, үсрэнгүй хөгжлийн гараан дээр улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, томоохон намуудын нэгэн зорилгын төлөөх хамтын хүчин чармайлт нь улс орны хөгжлийн нөхцөл, шаардлага гэдгийг мэдэрч, Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулсан.

   Энэ бол зөрчлийг биш зөвшилцлийг, хямралыг биш хүлээн зөвшөөрөх чадварыг, хов маргааныг биш хэлэлцээг, бэрхшээл тайлбарыг биш боломж шийдлийг, намын болон сонгуулийн эрх ашгийг биш улс орны эрх ашгийг, амлалтыг биш ажил хэргийг илүүд үзсэн улс төрийн шийдэл байсан. Энэ бол 90 жилийн түүхтэй, туршлагатай, тулхтай, ард түмэн, үндэснийхээ эрх ашгийг урьдал болгож чаддаг, Монгол Ардын намаас л гарах эрсдэлтэй боловч эрэмгий алсыг харсан улс төрийн шийдвэр байсан. Энэ бол 20 жилийн талцал, сөргөлцлийн улс төрийг нийгмийн ойлголцол, хамтын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хөтөлсөн улс төрийн шинэ сэтгэлгээ хандлага, зөвшилцлийн шинэ соёлыг монголын улс төрд оруулсан санаачилга байсан.

   Ийм шийдвэрт хүрэх, түүнийг өөрийн нам, нийгэмд ойлгуулахад амар байгаагүй. Тийм ч учраас “стандарт бус” шийдэл гэсэн өвөрмөц хэллэгээр илэрхийлсэн. Чухамдаа бол Монгол ардын нам нийгмийн эв нэгдэлд суурилсан, улс төрийн нэгдлийн шинэ стандартыг санал болгосон хэрэг билээ. Гурван жил гаруйхны өмнө энэ санаачилгыг талархан хүлээн авч байсан Ардчилсан нам замын дундаас, гэрээнээсээ дангаараа татгалзаж, хамтарч байгуулсан Засгийн газраасаа гарлаа. Үүнийг монголчууд бид “ханилж яваад нөхрөө” гэж зүйрлэдэг.

  Засгийн газрыг хамтарч байгуулсан нь зөв байсан гэдэг нь олон үйл явдал, үр дүнгээр батлагдана. Иргэд сонгогчид ч биднийг хамтарсан Засгийн газар байгууллаа гэж шүүмжилсэн нь бараг үгүй. Харин хамтраад хийх юмаа  даацтай хийхгүй байна, удаан хойрго байна, улс орны эрх ашигт бүрэн нийцүүлэхгүй байна гэж л шүүмжилж, шаардаж ирсэн. Энэ бол зүй ёсны шүүмжлэл, шаардлага мөн. Хамтарсан Засгийн газарт хийж хэрэгжүүлсэн, амжилт ололтод хүрсэн олон сайн зүйл бий. Хамтарсан Засгийн газар эдийн засгийн хямрал, байгалийн бэрхшээл, бусад олон сорилтуудыг амжилттай давсан. Их бүтээн байгуулалтын хөтөлбөр, төслүүдийг боловсруулж УИХ-аар батлуулсан.

  Эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсан. Ард иргэддээ хишиг хувь хүртээх боломжтой болсон. Улс төрийн тогтвортой байдлыг ханган ажилласан нь олон улсын анхаарлыг татаж, итгэлийг олж чадсан. Бүр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх хэмжээнд хүргэсэн. Энэ бүхэн хамтарч ажилласны үр дүн, ололт амжилт мөн. Гэвч өнөөдөр ололтоо тоочих цаг биш. Монгол ардын нам “гавъяа нь манайх гай нь хүнийх” гэж ханддаггүй. Аливаа амжилт ахицыг бид “ард түмний минь заяа түшлээ” гэж үздэг. Хамтарсан Засгийн газрын дээвэр дор Монгол ардын нам, Ардчилсан нам хоёр хамтдаа хариуцлага хүлээн ачаа үүрч ирсэн. Харин одоо Монгол ардын нам дангаараа ачаа үүрэх боллоо.

   УИХ-ын эрхэм гишүүд ээ,

   Манай Засгийн газарт нэгэн бүрэн эрхийн хугацааны нэн багахан хувь оногдож байна. Ажил хийвэл дуустал гэж хэлдэг. Бид эхэлснээ дуусгаж, амласнаа биелүүлж, зорьсондоо хүрэхийн төлөө бүх чадлаа дайчлан ажиллах болно. Бид хийнэ. Бидэнд зориг хүч, туршлага ухаан, хөтөлбөр зорилгын аль аль нь бий. Улс эх орныхоо том эрх ашиг, алсыг харсан бодлогын төлөө эрх мэдлээ хувцаалцаж чаддаггийг харуулсантайгаа адил хариуцлагыг хүлээхээс, ачааны хүндийг үүрэхээс ухрахгүйгээ бас дахин нотолно. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтоо хүний, манай гэж ялгахгүйгээр хэрэгжүүлэхийн төлөө дангаараа мөрлөн зүтгэнэ. Ингэхдээ дараах зорилтуудад хүч анхаарлаа төвлөрүүлнэ.

   Нэн тэргүүнд иргэдийнхээ амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэхийг зорино. Энэ зорилгоор Засгийн газар 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд амьжиргааны түвшин доогуур өрхийн орлогыг нэмэгдүүлэх, халамж тусламжийг хэрэгтэй хүнд нь олгох оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ. Бид бага орлоготой өрхөө дундаж хэмжээнд хүргэж, дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Амьжиргаагаа дээшлүүлэх, амьдралаа өөд нь татахын төлөө санаачилгатайгаар зүтгэж буй өрх, иргэн бүрийн хичээл зүтгэлийг урамшуулах бодлогыг хэрэгжүүлнэ. Иргэд хэдий чинээ хичээнэ, төдий чинээ дэмжлэг авдаг тогтолцоог цогцлоох ёстой. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг цэцэн үг биш үнэн үг болох цаг ирж байна.

   Нийгмийн бодлогын хүрээнд манай Засгийн газар энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2 удаа нийтдээ 50 гаруй хувиар нэмэхээр төлөвлөсөн. Энэхүү зорилтоо хэрэгжүүлж, цалин, тэтгэвэрийг 2008 оны түвшингээс дунджаар 2 дахин, түүнээс илүү хэмжээгээр өсгөх болно. “Хүний хөгжил сан”-гийн зорилтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор болсон. Бусад хүмүүст 1 сая төгрөгийг олгох эх үүсвэрийг бүрдүүлж, сонголт бүхий хэлбэрээр олгохын төлөө бодлого үйл ажиллагаагаа төвлөрүүлнэ.

   Монгол ардын нам зүүн төвийн бодлогынхоо цөм болох нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхийн тулд хувь хүнд хандсан нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, даатгалын цогц бодлогоос гадна өрхийн амьжиргааг дэмжих эх үүсвэр болсон жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих талаар дорвитой алхам хийнэ. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлнэ. Үүнийг бид сонгууль хүлээлгүй хэрэгжүүлэх саналтай байгаа. Үүний зэрэгцээ манай дээрх хөтөлбөрт олон зоримог санал, санаачилга тусгагдсан байгааг анхаарч ажиллана.

   Тухайлбал чинээлэг нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь татуу татвар төлдөг тогтолцоог бүрдүүлэх бодлогыг тавина. Татварын ийм тогтолцоо нь шудрага ёсыг үгээр бус үйлдлээр тогтооно гэж итгэж байна. Иргэдийг, жижиг үйлдвэрлэгчдийг барьцаа хөрөнгөгүйн зовлонгоос гаргах, хүүгийн дарамтаас нимгэлэх зээлийн шинэ бодлого баримтлана. Ингэж иргэдэд санхүүгийн эрх чөлөөг бодитой олгох эрх зүйн орчин, хөтөлбөр тэслүүдийг хэрэгжүүлнэ. Сая манай УИХ-ын гишүүд хэлж, ярьж байна. Архи тамхины үйлдвэрлэлийг төрийн зохицуулалттай болгох бодлогыг боловсруулна.    

  Зах зээлийн зарчмаас татгалзахгүйгээр зарим суурь бараа бүтээгдэхүүний үнийн асуудалд төрийн зохицуулалтын бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг хангах, их бүтээн байгуулалтын хүрээнд “Шинэ төмөр зам”, “Шинэ бүтээн байгуулалт”, дулааны V цахилгаан станц, төвийн бүсийн эрчим хүчний эх үүсвэр, аймгуудын хоорондын хатуу хучилттай авто зам, бүх аймаг сумыг холбох шилэн кабелийн сүлжээ зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлнэ. Эдийн засгийнхаа аюулгүй байдлыг хангахын тулд нүүрснээс шингэн түлш, хийн бүтээгдэхүүн гаргах төсөл санаачилгыг дэмжинэ. Ингэснээр Улаанбаатарыг хийжүүлж, утааны асуудлыг шийдвэрлэх бодлогыг шинээр эрчимжүүлнэ.

  Эдгээр зорилгыг биелүүлэхийн тулд чөлөөтэй сэтгэж, нээлттэй ажиллан оновчтой бүхий л арга боломжийг дайчилж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг урамшуулах нь зүйтэй хэмээн үзэж байна. Байгалийн баялагт тулгуурласан боловсруулах үйлдвэрийн асуудалд ихээхэн анхаарахын хамт Таван толгойн төслийн бодит бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ. Ингэснээр эдийн засгийн хурдацтай өсөлтийн эрчийг хадгалах нөхцөл бүрдэх юм. Хурдацтай хөгжлийн үр шимийг хүн арддаа хүртээх нь манай Засгийн газрын эрхэм зорилго байх болно. Уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн салбарт хүрсэн ололтоо бататгаж, малчид, тариаланчдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Мөн малын гаралтай түүхийн эдийг дотооддоо боловсруулах чадвахийг бэхжүүлэхэд бодлого, чармайлтаа хандуулна.

  Энэ бүхний тулд хөрөнгийн зах зээлийн шинэчлэлээ хурдасгаж, мөнгө санхүүгийн нөөц боломжоо зохистой дайчлан ажиллана. Боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, Кембрижийн стандартыг нэвтрүүлэх ажлаа шуурхайлна. Манай ардчилсан нийгмийн бат суурь болсон иргэний нийгмийн асуудалд анхаарч, бүхий л салбарт зөвшилцлийн соёлыг төлөвшүүлнэ. Үүний зэрэгцээ төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогыг батлан хэрэгжүүлнэ. Ингэснээр иргэний нийгмийн байгууллагууд хөгжин төлөвших, өсөн дэвжих орчин нөхцөл бүрдэж, нийгмийн сайн сайхны төлөөх зорилтоо биелүүлэх боломжоор хангах ёстой.

  Эдийн засаг, нийгмийн эдгээр зорилтуудыг баттай хэрэгжүүлэхийн тулд  сайн засаглал хэрэгтэй. Иймд төрийн албыг мэргэжлийн, тогтвортой, цомхон үр өгөөжтэй, хариуцлагатай болгох замаар иргэнд үйлчилдэг, хүний төлөө ажилладаг тогтолцоог бүрдүүлэх нөхцлийг хангаж ажиллана. Төрийн албан хаагчдаас ард иргэдэд алагчлалгүй, зандрал ихэрхэлгүй хандах төрийн хүний төлөв төвшин чанар, ёс зүй гэдгийг мөрдлөг болгож ажиллахыг шаардана. Хариуцлагагүй, хэнэггүй, тоомжиргүй, чадваргүй хэнбугай ч төрийн албанд орон зайгүй болох ёстой. Авлига, хээл хахууль хүндрэл чирэгдэлтэй хатуу тэмцэж, хариуцлага тооцож, нийгмийн шудрага ёсны хүсэмжлэлийг түшиглэн ажиллана.  

  Сайн засаглалын нэг үндсэн шинж бол нээлттэй засаглал мөн. Нээлттэй засаглалын нэг гол шалгуур нь санхүүгийн бүх үйл ажиллагаа ил тод байхыг хэлнэ. Тиймээс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа, Засгийн газрын болон орон нутгийн төсвийн зарцуулалтыг интернэтэд ил тод тавьж, ард түмний өмнө нээлттэй болгоно. Мөн хүнд суртал, зөвшөөрөл лицензийн тогтолцоог эрс хөнгөвчилж, бүртгэлийн тогтолцоог бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Орчин үеийн мэдээллийн технологийн хөгжлийг хангаж, ард иргэдийн санал бодол, дуу хоолойг шууд сонсдог шугам, сувгийг бий болгоно.

  УИХ-ын эрхэм гишүүд ээ,

  Монгол хүн бүрт, өрх болгонд нийгмийн зорилтод бүлгүүдэд, жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнест хандсан Засгийн газрын бодлого, шийдвэр хаана очоод гацаж байна, хэн завхруулж байна, хэн завшиж байна гэдэг талаар иргэдтэйгээ хамтарч ажиллах болно. Улс орны эрх ашиг бүхий томоохон асуудлуудын талаарх сөрөг хүчин, хэвлэл мэдээлийнхэн болон нийгмийн шүүмжлэлийг хүндэтгэн сонсч, авах гээхийн ухаанаар хандана.

  Эцэст нь нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд өнгөрсөн хугацаанд дэлхийн эдийн засгийн хямралыг харьцангүй хохирол багатайгаар даван туулсан бол дахин хямрал нүүрлэн ирж болзошгүйг олон орны төрийн тэргүүн, дэлхийд нэртэй эдийн засагчид онцлоод байна. Хүнд хэцүү иймэрхүү бүхий л сорилтуудыг ухаалгаар угтан тосч, шийдвэрлэхийн төлөө бид ажиллах болно. Манай Засгийн газрын бодлого шийдвэрийг шүүн хэлэлцэж, зөвийг нь тэтгэж, бурууг нь буцааж, зөвлөж дэмжиж ажи  ллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлаас хүсч байна. Бэрхшээл сорилтыг хамтдаа давж, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа урагшлахыг ард иргэддээ уриалж байна.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Лосол (121.162.66.35)
    С Батболд та чадна аа чадна Амжилт хүсье танд
    2012 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    1 цаг 35 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    2 цаг 3 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    2 цаг 9 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    2 цаг 24 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    2 цаг 33 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    2 цаг 40 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 54 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    16 цаг 25 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    16 цаг 44 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК